Дэлхийн хамгийн урт хөлтэй эмэгтэйчүүдийн нэг Монгол бүсгүй Рэнцэнхорлоотой танилц!

Спортод элэгтэй гэр бүлийн гишүүн, Будын Рэнцэнхорлоо хэмээх бүсгүй хоёр метр таван сантиметр өндөр гэдгээрээ олон орны хэвлэлийнхний анхаарлыг татдаг. Тэрээр 134.1 сантиметр урт хөлөөрөө дэлхийн хамгийн урт хөлтэй эмэгтэйчүүдийн нэгээр тодроод байгаа билээ. Рэнцэнхорлоо бүсгүйг Монголчууд Гавьяат тамирчин, сагсчин Ц.Шаравжамцын зээ дүү, Монголын хамгийн өндөр эмэгтэй гэдгээр нь маш сайн мэддэг. 

Дэлхийн хамгийн урт хөлтэй эмэгтэйчүүдийн нэг Монгол бүсгүй Рэнцэнхорлоотой танилц!

Б. Рэнцэнхорлоо Монголд төрж өссөн бөгөөд өдгөө АНУ-ын Чикаго хотноо ажиллаж амьдардаг байна. Тэрээр МУИС-ийн Солонгос судлалын ангийг төгсөж, дараа нь Сөүл хотын Их сургуульд магистрын зэрэг хамгаалжээ.

Хаа яваа газартаа хамгийн өндөрт тооцогдож, цаг үргэлж хүмүүсийн анхаарлыг татдаг Рэнцэнхорлоо 205 см өндөр бөгөөд 134 см урт хөлтэй.

Бүсгүйн аав, ээжээс авхуулаад түүний удам нийтээрээ өндөр хүмүүс байдаг гэнэ. Түүний аав 208 см өндөр бөгөөд Монгол улсын Гавьяат тамирчин, 212 см өндөр Ц.Шаравжамцын ах юм. Харин түүний ээж 185 см өндөр аж.

Спортод хайртай гэр бүлээс гаралтай охин  усан спортоор хичээллэдэг, багадаа хөнгөн атлетик, сагсан бөмбөг, волейболын дугуйланд явдаг байсан боловч нуруундаа гэмтэл авснаас болж спортоор үргэлжлүүлэн хичээллэх боломжгүй болжээ.

Рэнцэнхорлоод олноос онцгой заяасан өндөр сайхан биеэсээ ичиж, санаа зовдог байсан үе байсан хэдий ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр өөрийн онцлогийг хүлээн зөвшөөрч, түүнээсээ ичих биш эсрэгээрээ бахархаж эхэлсэн гэнэ.

Тэрээр энэ талаараа "Бага байхад зарим хүмүүс надад эвгүй сэтгэгдэл төрүүлдэг байсан. Сүүлийн 15 жилд өөрт заяагдсан өндөрт дуртай болж эхэлсэн ба саяхнаас өндөр охидод зориулсан өмд хийдэг брэндтэй хамтарч ажиллахаар болсон. Өндөр байх нь үзэсгэлэнтэй юм шүү гэдгийг бусдад сануулж хэлмээр байна" хэмээн нэгэн ярилцлагад дурдсан байв.

Бүсгүй мөн "Өөрт таарсан хувцас болон гутал олоход их хэцүү байдаг л даа. Mиний гутлын хэмжээ гэхэд л европ стандартаар 46 размер учир Mонгол, Солонгост ч надад таарах гутал байдаггүй. АНУ-д ирэхдээ хувцас авахаар хэд хэдэн удаа дэлгүүр хэсэж үзсэн ч  амжилт олоогүй тул одоо интернетээр хувцас захиалахыг боддог" гэжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()