Америкт цаазаар авахуулах ял сонссон хэрэгтэн "сүүлчийн өдөр"-өө хэрхэн өнгөрүүлдэг вэ?

Бидний амьдарч буй энэ нийгэм нэгэн бодлын эрх чөлөөтэй, амар амгалан нийгэм гэдгийг та бид тэр бүр анзаарч чаддаггүй нь харамсалтай. Дэлхий дээр иргэддээ цаазын ял оноодог цөөн хэдхэн улс байдгийн нэг нь өнөө "Эрх чөлөөний орон" гэгддэг АНУ юм. Мэдээж хэрэг хэн нэгэн хүний бүхэл бүтэн нэг насны амьдралыг дуусгах энэ хатуу ялыг хамгийн ноцтой хэрэг хийсэн этгээдүүдэд оноодог байж таарна. Тэгвэл ийм ял авсан хүмүүсийн сүүлийн өдөр хэрхэн өнгөрдөг бол?

Америкт цаазаар авахуулах ял сонссон хэрэгтэн "сүүлчийн өдөр"-өө хэрхэн өнгөрүүлдэг вэ?

Өнөөдөр 2500 гаруй засаршгүй гэмт хэрэгтэн Америкийн шүүхээс цаазын ял сонсоод буй. Гэхдээ өнөө цагт тус оронд жилд 20 хүрэхгүй хүнийг л цаазалдаг болжээ. 

Үүний зэрэгцээ жил бүр цаазаар авах ялын тоо аажмаар буурч байгаа бөгөөд ял гүйцэлдүүлэхийг хүлээх хугацаанд зарим нь цагаатгагдан суллагддаг аж.

Тоо баримтыг авч үзвэл 1994 онд 328, 2015 онд 52, 2020 онд 17 хэрэгтний ялыг гүйцэтгэсэн байна. Ийм ялтай хэрэгтэн дунджаар 16.5 жилийн дараа цаазаар авахуулдаг байсан аж. Нью-Жерси мужийн эрх баригчдын мэдээлж байгаагаар ийм хоригдол тус бүрт 4 сая доллар төсөвлөдөг гэжээ. 

Уг ял нь өртөг өндөртэй, удаан үргэлжлэх болсон шалтгаан нь хэргийг сайтар хянан шийдвэрлэх болсонтой холбоотой. Ийм ял сонссон хүний ​​хамаатан садан, ойр дотны хүмүүс нь цагаатгуулах, эсвэл ядаж ялын хэмжээг бууруулахын тулд давж заалдах, хэргийг дахин нээлгэх гэх мэтээр тэмцдэг. Үүний зэрэгцээ хэрэгтнүүд хоригдож байх хугацаандаа мэдүүлгээ өөрчлөх, шинэ эд мөрийн баримт гаргаж ирэх гэх мэтээр мөрдлөгийн явцад нөлөөлдөг аж. 

Сүүлийн 30 жилийн хугацаанд Америкийн шүүх гэм зэмгүй 30 хүнийг хилс хэргээр цаазалсан байдаг тул цаазаар авах ялыг нийгэмд өргөнөөр хэлэлцэж, үнэхээр ийм хатуу шийтгэл оноох хэрэгтэй юу, үгүй гэдэг тал дээр марган мэтгэлцэх болжээ. 

Өмнө нь хэлсэнчлэн тухайн хүн үнэхээр буруутай эсэхийг шалгахын тулд асар их хэмжээний хөрөнгө, цаг хугацаа зарцуулдаг. Үүнээс гадна эрх баригчид цаазаар авах ялын хариуцлагыг хүлээхийг хүсдэггүй.

Ерөнхийдөө АНУ-ын засгийн газар ийм төрлийн хүнд ялыг бүрэн халах тал руу чиглэж байгаа ч зарим муж улсад хүнд хэрэг хийсэн ялтнуудыг цаазаар авах шийдвэрийг зөвтгөсөөр байна.

Тус ялыг гүйцэтгэх дөрвөн өөр хувилбар байдаг. Тэдгээр нь дүүжлүүр, буудуулах, цахилгаан сандал, үхлийн тарилга зэрэг юм.

Дээрх аргуудын зарим нь хүнлэг бус гэж үзэх болсон бол үхлийн тарилга өнөө үед гол цаазаар авах арга болжээ. Хэдийгээр АНУ-д бусад хэргүүд дээр өршөөл үзүүлэх нь түгээмэл байдаг боловч цаазаар авах ял сонссон хүмүүст тэр бүр өршөөл үзүүлээд байдаггүй. 

Уг ялыг сонссон хүмүүст байдаг ганц "давуу тал" нь яг хэзээ үхэхээ мэдэж авах байдаг аж. 

Ялыг гүйцэтгэхээс нэг хоногийн өмнө хоригдлыг тусгай ганц өрөө бүхий камерт шилжүүлдэг. Ийм камер нь ердийн ор, шүршүүр, цэвэр ариун цэврийн өрөө, ажлын ширээтэй учраас энгийн шоронг бодвол хамаагүй "тансаг" юм. 

Ялтанг өглөөний 4 цаг 30 минутад сэрээдэг. Үүнээс хоёр цагийн дараа ердийн өглөөний хоол авчирдаг. Харин 8 цагт хоригдлыг хамаатан садан, найз нөхөдтэйгөө сүүлчийн удаа уулзахыг зөвшөөрдөг. Хэрэв хүсвэл хэрэгтэн салах ёс гүйцэтгэхийн оронд захиа бичиж үлдээж ч болно.

Үүнээс гадна, 15 цагаас өмнө хэрэгтэн санваартан эсвэл сэтгэл зүйчтэй ярилцах эрхтэй. Харин 15 цаг болоход хорих ангийн ажилтнууд цаазаар авах ялыг гүйцэлдүүлэхэд бэлдэж эхэлнэ. 

16 цагт ялтан сүүлчийн оройн хоолоо захиална. Захиалах хоол нь цаанаасаа хэмжээтэй. Жишээлбэл, хоолны өртөг нь Флорида мужид 40 доллар, Луизиана мужид 15 доллараас хэтрэхгүй байх ёстой. Харин Техас тэргүүтэй зарим муж улсад "сүүлчийн зоог" огт байдаггүй.

17 цаг 30 минутад хоригдлыг цаазаар авах байранд авчирч, шүүхийн шийдвэрийг дахин уншиж, түүнд сүүлчийн үг хэлэх эрхийг олгоно. Гэмт хэрэгтний болоод түүний хохирогчийн хамаатан садан нийлээд таваас илүүгүй хүн цаазаар авах ялыг ажиглах эрхтэй. Эцэст нь яг 18:00 цагт ялыг гүйцэтгэдэг байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()