Төрийн Банк ипотекийн зээлийн төлбөр хойшлуулах хүсэлтийг цахимаар авч байна

Төрийн Банк ипотекийн зээлийн төлбөр хойшлуулах хүсэлтийг цахимаар авч байна

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн нэгдсэн чуулганаар “Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж, хуулийн үйлчлэх хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунган баталсан. Дээрх хуультай холбоотойгоор Төрийн Банк харилцагчдынхаа орон сууцны ипотекийн болон өөрийн эх үүсвэрээр олгож буй орон сууцны зээлийн төлбөрийг 2021 оны 12 дугаар сарын 31–ний өдрийг дуустал хугацаанд хойшлуулахаар боллоо. 

Өмнө нь зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт өгч, зээлээ хойшлуулсан харилцагчдын хувьд ахин хүсэлт өгөх шаардлагагүй, зээлийн төлбөрийг автоматаар хойшлуулна. Харин зээлдэгч зээлийн төлбөрөө хойшлуулахаас татгалзаж байвал зээл авсан салбартаа хандаж шийдвэрлүүлэх боломжтой.  

Мөн өмнө нь зээлийн төлбөрөө хойшлуулж байгаагүй зээлдэгч нар дээрх зохицуулалттай холбоотойгоор шинээр хүсэлт гаргах тохиолдолд хүсэлтийг 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүлээн авах бөгөөд хүсэлт гаргасан өдрөөс хойш хүү хуримтлуулахгүйгээр зээлийн төлбөрийг хойшлуулах боломжтой.  Иймд та хүсэлт гаргах бол  https://e.statebank.mn/LoanRequest/  линкээр хандаарай. 

Гэрээсээ гаралгүй ганцхан маягт бөглөн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтээ гаргаарай.

Эрсдэлгүй ирээдүйн баталгаа Төрийн банк

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.