4 сартайдаа хэлд орсон 210 IQ-тэй хүүгийн хоолны цэсэнд юу байдаг вэ?

Ким Ун Ён бол манай гарагийн хамгийн суут ухаантнуудын нэг. Дөрвөн сартайдаа хэлд орсон тэрбээр 5 настайдаа 5 мэддэг болж, дээд математик хүртэл сонирхож эхэлжээ. Зургаатайдаа Японы телевизээр дээд математикийн бодлогуудыг төвөггүйхэн бодож, од болсон түүнийг америкчууд анзаарч эхэлсэн байна. Ингээд хүүг 8 настайд нь NASA-гийн сургалтад дадлагажигчаар авч, 10 настайд нь эрдэм шинжилгээний ахлах ажилтан болтол дэвшүүлжээ. Тэрээр 210 IQ-тэй болох нь батлагдсан тул түүхэн дэх хамгийн өндөр оюуны чадамжтай хүн хэмээн Генисийн номд хүртэл орсон байдаг. Тэгвэл Ким Ун Ён өөрийн оюуны хөгжилд нөлөөлсөн хоолны дэглэмийн тухай саяхан хуваалцсаныг та бүхэнд хүргэж байна. 

4 сартайдаа хэлд орсон 210 IQ-тэй хүүгийн хоолны цэсэнд юу байдаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Наран цэцгийн үр

Өглөөний цайндаа тэрээр наран цэцгийн үр иддэг байжээ. Энэхүү ургамал нь маш их хэмжээний ханаагүй өөх тос, фолийн хүчил агуулагддаг тул тархинд сайнаар нөлөөлдөг байна. 

Ким Ун Ёны хэлж байгаагаар өдөр бүр 1 атга наран цэцгийн үр идэх юм бол насан туршид тархины үйл ажиллагаа хэвийн байдаг гэнэ. 

Наран цэцгийн үрийг дангаар нь эсвэл тараг, бяслаг, овьёостой идэж болно.

Наран цэцгийн үр

2 Загасны мах

Тархины үйл ажиллагааг хэвийн хэмжээнд барихын тулд өдөр бүр хангалттай хэмжээний Омега-3 тосны хүчлийг биедээ авч байх ёстой гэдгийг эрдэмтэд олон удаа нотолсон билээ. Омега-3 нь төрөл бүрийн загасны мах, сам хорхой, улаан хар түрсэнд агуулагддаг.

Ерөнхийдөө санах ой, төвлөрлийг сайжруулахын тулд загасны махыг долоо хоногт 2-оос доошгүй удаа идэх хэрэгтэй аж. Энэ нь ялангуяа сургуулийн сурагчид, оюутнуудад хамаатай юм. Судалгааны үр дүнгээс харахад Омега-3-ыг тогтмол хэрэглэдэг сургуулийн хүүхдүүд илүү сайн сурдаг болох нь тогтоогдсон билээ. 

Загасны мах

3 Хушга

Ким Вун Янг өдөр бүр 50 гр хушга иддэг гэнэ. 

Хушга нь олон төрлийн ханаагүй өөх тос, эрдэс бодис, Е витамин агуулдаг тул тархины хамгийн сайн "хоол" болдог.

Тиймээс өдөр бүр хушга идэж хэвших хэрэгтэй.

Хушга

4 Бууцай, брокколи, хэрээний нүд

Ким Ун Янг өдөр бүр төрөл бүрийн бууцай, брокколи, хэрээний нүд зэргээс бүрдсэн салат иддэг аж. Эдгээр ногоонууд нь тархины үйл ажиллагааг хэвийн байхад нөлөөлдөг олон тооны витамин, эрдэс бодис, антиоксидант агуулдаг. 

Бууцай, брокколи, хэрээний нүд

5 Жимсгэнэ

Ким Ун Ёны хамгийн дуртай амттан бол шинэхэн эсвэл хөлдөөсөн жимсгэнээр хийсэн смүүти юм. Эдгээр нь олон микроэлементүүд, антиоксидант, флавоноид агуулдаг бөгөөд ой тогтоолт, тархины үйл ажиллагааг сайжруулдаг гэнэ. 

Жимсгэнэ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()