Тэтгэвэрт гарсан математикч хос ямар ч сугалаанд 100 хувь мөнгө хожих аргыг олжээ

Хүн төрөлхтний дийлэнх нь нэг удаа ч болов азын сугалаанд их хэмжээний мөнгө хожиж үзэхийг хүсэж байсан байх. Та хэдийгээр аз завшаан, гэнэтийн боломж зэргийг хий хоосон зүйлд тооцож, үл ойшоодог байлаа ч бодит боломжийг тооцоолох чадвартай бол азтан болох тийм ч үлгэрийн явдал биш болж таарч байна. Америкийн жирийн иргэдийн төлөөлөл, тэтгэвэртээ гарсан математикчид болох Жерри Селби (Jerry Selbee), Марж Селби (Marge Selbee) нар дээрх аргыг олон жил хэрэглэсээр иржээ.

Тэтгэвэрт гарсан математикч хос ямар ч сугалаанд 100 хувь мөнгө хожих аргыг олжээ

АНУ-ын Мичиган мужийн оршин суугч Селбигийн гэр бүл тэтгэвэртээ гарсныхаа дараа өөрсдийн гэсэн жижигхэн дэлгүүр ажиллуулдаг болсон бөгөөд сохор аз гэгч зүйлд огтоос итгэдэггүй байв. Гэтэл нэг өдөр Жерри сонин дээрээс Winfall сугалааны зарыг олж хараад нэгэн мэргэн санаа олсон байна. 

Winfall сугалааны дүрмийн дагуу зургаан оронг зөв тааж чадсан бол хонжворын сан нь 5 сая долларт хүрэх ба супер азтан тодроогүй тохиолдолд 5, 4, 3 гэхчлэн орон нь таарсан оролцогчдод шагналын мөнгийг хувааж өгөх байсан гэнэ. Ийнхүү Жерри дэлгүүрийнхээ кассан дээр уйдаж суух үедээ ялах магадлалыг тооцоолж эхэлсэн аж.

Гэр бүлийн хоёр хоёулаа математикч мэргэжилтэй учир магадлалыг тооцоолох тун хялбархан байсан гэнэ. Түүний бодсоноор 1100 доллараар 57 тасалбар худалдаж авахад 18-19 тасалбар нь зайлшгүй гурван оронтой таарах учиртай байв. Зөв таамагласан гурван цифр тутам нь түүнийг 50 доллараар, дөрөв нь бүхэлдээ 1000 доллар авч ирнэ.

Энэ байдлаар явахад тэрээр "гэнэт" баяжихгүй ч хөрөнгө оруулалтаасаа хоёр дахин их ашиг олох нь баталгаатай болсон байна. Сугалааны горим нарийн байсан тул баталгаатай хөдлөх шаардлагатай байв. Улмаар тэд 3600 доллараар сугалаа худалдаж авахаар шийдсэн бөгөөд хариуд нь 6000 гаруй доллар хожиж чаджээ. Ийнхүү тэд энэ ажилдаа "гаршиж" эхэлсэн байна. 

Тэд 9 жилийн хугацаанд яг энэ аргаар 26 сая долларыг халаасалжээ. Гэвч 2011 онд The Boston Globe сонины сэтгүүлчид Бостон хотын захын нэг хэсэгт сугалааны тасалбар их хэмжээгээр борлуулагдаж байгааг анзаарсан байна. Сэтгүүлчдийн мэдээлснээр ямар нэгэн асуудал байгаа гэж ойлгосон Винфоллын төлөөлөгчид, цагдаа нарын хамтаар саятан өвөө, эмээ хоёр дээр очсон аж. Улмаар тэднийг залилангийн хэрэгт буруутгаж, сугалааны тасалбар борлуулах ажлыг түр хугацаагаар зогсоожээ.

Гэхдээ Селбигийн гэр бүл ямар нэг хуулийн заалтыг зөрчөөгүй тул Жерри, Марж хоёрыг гэм буруугүй гэж үзсэн байна. АНУ-д хүн бүр хэдэн ч сугалааны тасалбар худалдаж авах боломжтой байдаг бөгөөд үүнийг хориглох заалт байдаггүй. Угтаа хэн бүхэн тэдэн шиг аргаар магадлалыг тооцоолж, мөнгөтэй болох боломжтой байсан аж.

Гавьяаны амралтдаа гарсан хос гэм буруугүй үлдсэн ч лоттерей дүрмээ өөрчилснөөс болж их хэмжээний орлого олох сайхан боломжоо алдсан байна. Гэхдээ тэдэнд кино продюссерүүдээс ажлын санал ирж эхэлсэн бөгөөд өөрсдийн хөгжилтэй түүхээрээ кино хийх зөвшөөрөл өгсөн гэнэ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()