1
Жордан Кэйси (Jordan Casey)
АНУ-ын Өмнөд хэсэг дэх Техас мужийн оршин суугч Жордан Кэйси 9 настайгаасаа сургуульдаа заадаг хичээлийг сонирхохоо больсон байна. Хүү үүний оронд шинэ цагийн технологийн ухааныг сонирхон судалж, улмаар программ бичиж эхэлсэн аж. Тэрээр 12 настайдаа өөрийнхөө хөгжүүлсэн тоглоомыг iTunes дээр гаргасан даруйдаа хөрөнгөжиж эхэлсэн бөгөөд үүнийхээ ачаар 13 насандаа саятан болж, өөрийн гэсэн IT компаниа байгуулсан байна.
2
Изабелла Баррет (Isabella Barrett)
Маш бага наснаасаа эхлэн загвар өмсөж эхэлсэн Изабелла Баррет 4 настайдаа хүүхдийн хувцасны томоохон брэндүүдийг төлөөлөн ажиллах болжээ. Тэрээр 10 нас хүрэхдээ хэдийнээ бяцхан охидын миссийн тэмцээний 55 титэмтэй болсон байв. Иза мөн өөрийн гэсэн багачуудын хувцас, гоо сайхны бүтээгдэхүүний брэндтэй болсон бөгөөд 14 насандаа саятан болжээ.
3
Рико Родригез (Rico Rodriguez)
Рико Родригезын эгч нь жүжигчин болох мөрөөдөлтэй байжээ. Тиймээс нэг удаа эгч нь дүүгээ дагуулан сонгон шалгаруулалтанд оролцохоор очсон байна. Тэгтэл продюсеруудад Рикогийн байгаа байдал, хоолойны өнгө, ааш зан нь сэтгэгдэл төрүүлж чадсан учир хүү 6 настайдаа жүжигчний карьераа эхлүүлсэн гэнэ. Хожим нь түүнд "American Family" цувралын гол дүрүүдийн нэгт тоглох санал тавьжээ. Ийнхүү Рико 10 насандаа саятан болсон аж.
4
Райан (Ryan)
Хүүг 4 настай байхад ээж нь тоглоомоор тоглож байгаа бичлэгийг нь Youtube дээр байрлуулж эхэлжээ. Яваандаа түүний бичлэгүүд үеийнх нь олон хүүхдүүдэд таалагдаж эхэлсэн бөгөөд өдгөө 9 настай Райан хүү 14 сая дагагчтай болж чадсан байна. Хүүхдийн хувцасны, тоглоомны гээд олон алдартай брэнд түүнтэй гэрээ хийхийг хүсдэг болсон учраас Райан хүүгийн хөрөнгө 32 сая ам.долларт хүрсэн байна.
5
Дэннилин Хоуп Биркхед-Маршалл (Dannilyn Hope Birkhead-Marshall)
Дэннилин бол жүжигчин Анна-Николь Смитийн охин юм. Харамсалтай нь түүний ээж охиноо нэг нас ч хүрээгүй нялх байхад нь нас баржээ. Тиймээс баян ээжийн 10 сая долларын хөрөнгө бүхэлдээ Дэннилинд шилжсэн бөгөөд Смитийн эцэг Ларри Биркхед охины асран хамгаалагч болжээ. Одоо Дэннилин бусад хүүхдүүдийн адил эгэл жирийн амьдардаг ба бүжиглэх хамгийн дуртай аж. Түүнд кинонд тоглох санал олон ирдэг ч аав, охин хоёр жүжигчний карьерын талаар бодохыг ч хүсдэггүй гэнэ.