41 жил ширэнгэд амьдарсан Вьетнам эр эмэгтэй хүн гэж байдгийг огт мэддэггүй байжээ

Орчин цагт соёл иргэншлээс ангид амьдардаг хүмүүс хүн төрөлхтний багахан хувийг эзэлсээр буй. Гэвч тэдгээрийн ихэнх нь омгийн ёс, зан заншлаа дагаж тэрхүү амьдралыг дагадаг бол соёлжсон улсын иргэн хэрнээ байгаль дэлхийдээ цор ганцаар амьдардаг нь хуруу дарам цөөн юм. Өдгөө 49 настай Хо Ван Ланг хэмээх эрэгтэй нэгэн цагт ширэнгэн ойд ганцаараа амьдардаг байсан бөгөөд таарсан хүн бүрээсээ зугтаж дөлдөг бараг л "зэрлэг" хүн байв. 

41 жил ширэнгэд амьдарсан Вьетнам эр эмэгтэй хүн гэж байдгийг огт мэддэггүй байжээ

Вьетнам, Лаос, Камбожийн нутагт 1955 оноос 1975 оны 4 сарын 30 хүртэл үргэлжилсэн дайны үеэр буюу тэртээх 1972 онд Хо Ван Лангийн эцэг хоёр хүүгээ аваад Куангнгай мужийн Тайча орчмын ширэнгэн ой руу зугтсан байна. Улмаар ойд гурвуулаа ан хийн жимс жимсгэнээр хооллож, жинхэнэ Маугли шиг амьдрах болсон аж. 

Хо Ван Лангийн эцэг өмнө нь түүнд энэ дэлхий дээр өөрсдөөс нь "өөр" хүйстэй хүмүүс байдаг талаар нэг ч удаа ам нээж байгаагүй гэнэ. Тиймээс Хо Ван Ланг эмэгтэй хүн гэж мэдэхгүй явсаар 41 нас хүрсэн бөгөөд Альваро Серозо хэмээх залуугаас л энэ тухай анх удаа дуулсан байна. Мөн энэ хүний ачаар тэд соёлт ертөнцөд эргэн иржээ.

Зэрлэг байгальд өссөн Хо Ван Ланг-т нийгэм соёл, хүмүүсийн хоорондох харилцаа, ёс зүй болоод зарчим гэхчлэн огт мэддэггүй сэдэв дэндүү олон байсан аж. Үүнээс болоод ах нь хүртэл түүнийг эрэгтэй хүний бие доторх бяцхан хүүхэдтэй зүйрлэдэг байжээ. 

Энэ талаар Хо Ван Лангийн ах "Тэр одоо ч хүүхдээрээ байгаа хүн. Хэрвээ би түүнийг хэн нэгнийг очоод цохь гэвэл тэр ямар ч эргэлзээгүй очоод л цохичихно. Ван Ланг хүмүүсийн харилцаа, олны дунд биеэ яаж авч явах ёстойг мэдэхгүй. Манай дүү зөв, буруугийн ялгааг зааглаж сураагүй өсчихсөн." гэсэн байв. Хо Ван Лангийн ах өөрөө нийгэмд амьдрах дуртай гэнэ.

Гурван эрэгтэй гишүүнээс бүрдэх энэ гэр бүл одоогоос найман жилийн өмнө соёлжсон ертөнцөд эргэн иржээ. Нийгмийн харилцааны талаар ямар ч ойлголтгүй Хо Ван Лангт эхний жил хамгийн хүнд байсан бөгөөд бие махбодидоо дасал болоогүй цоо шинэ бактер, вирустай нүүр тулснаас болж эрүүл мэндийн асуудлууд ч үүсэж эхэлсэн байна. 

Орчин цагийн дэлхий түүний хувьд хэт дуу чимээтэй боловч маш их таалагддаг гэнэ. Түүний амьдралдаа мэдэрч буй анхны мэдрэмжүүдээс Хо Ван Ланг анх удаа машинд сууж үзсэн мөчөө үгээр хэлэхийн аргагүй хачин санагдсан хэмээн хуваалцсан байлаа. Мөн ширэнгэд амьдардаг байхад нь бүхий л амьтад түүнээс зугтаадаг байсан бол хүмүүсийн дундах амьдралд тэрээр тэжээвэр амьтдын эрх занг их гайхсан аж. 

Харин түүний хөгшин эцэг байгальдаа буцахыг илүүд үзэж, ихэнх цагаа өрөөний мухарт өнгөрүүлдэг болжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()