1
Дуудлага хийхдээ бэлд
Энэ нь хэлэх үг бүрээ бодож, цаасан дээр бичиж буулга гэсэн үг биш. Харин юу хэлэхийг хүсч байгаагаа, хэнтэй ярилцах хэрэгтэйгээ, нөгөө хүн танаас асууж болох зүйлс байгаа эсэхийг бодоорой. Мөн өөр оронд амьдардаг хүнтэй ярих гэж байгаа бол цагийн зөрүүг нь ч бас тооцоолж үзэх хэрэгтэй.
2
Утсаар ярьж юу амжуулах гэж байгаагаа тодорхойл
Утасны дуудлага хийхээс өмнө ямар зорилгоор залгаж байгаагаа бодож үзээрэй. Жишээлбэл, та мэдээлэл цуглуулах, мэдээлэл дамжуулах, хэлэлцээр хийх, гэрээ байгуулах, тохиролцоо хийх, ямар нэгэн зүйл зарах зэрэг ямар ч шалтгаанаар залгаж байж болно.
Ингэснээр танд дуудлагын дараах бодит үр дүн мэдрэгдэхээс гадна нөгөө хүнд ойлгомжтой, тодорхой байх болно.
3
Нөгөө хүн тань таныг харахгүй
Видео дуудлага л биш бол нөгөө хүн тань таныг ямар дохио зангаа нүүрний хувирал, гар биеийн хэлэмж ашиглаж байгааг тааж мэдэх боломжгүй. Тиймээс санаа бодлоо маш нарийн, эмх цэгцтэйгээр тайлбарлаж өгөх хэрэгтэй.
4
Хоолойны өнгөө бод
Хүмүүс таныг үгээ хэрхэн хэлж байгаа, ямар хоолойны өнгөөр ярьж байгаагаас шалтгаалан хандлагаа өөрчилдөг. Та уцаартай эсвэл уйтгарласан байдлаар ярих юм бол нөгөө хүн тань хэлж буй саналыг хүлээж авах нь эргэлзээтэй болно. Тиймээс хоолойн өнгөө хэлж буй зүйлтэйгээ тохируулах ёстой.
5
Сайн сонс
Нөгөө хүнийхээ хэлж буй зүйлсийг сайн ойлгож сонсож байж л харилцан яриа болно. Асууж буй асуулт бүрийг нь ойлгохыг хичээж, түүнд нь тохирсон хариулт өгөөрэй.
6
Товч тодорхой ярь
Ихэнх хүмүүс санаагаа түргэн ойлгуулахын тулд маш түргэн ярьдаг. Харамсалтай нь ингэснээр нөгөө хүн тань юу ч ойлгохгүй. Гэхдээ хэт нуршуу, урт өгүүлбэр хүний толгой эргүүлдэг учраас санаагаа маш тодорхой, цөөн үгээр илэрхийлээрэй.
7
Ямар нэг зүйл ойлгоогүй бол шууд асуу
Утсаар ярьж байхад нөгөө хүнийхээ хэлж буй зүйлийг буруу сонсох гэх мэтээр бүрэн гүйцэт ойлгохгүй өнгөрөх тохиолдол олон гарна. Тиймээс түүнийгээ тэр дор нь асууж тодруулж байх хэрэгтэй.
8
Өөр зүйл хажуугаар нь хийж болохгүй
Хэдий харж чадахгүй ч нөгөө талд байгаа хүн хийж байгаа зүйлийг тань сонсож болно.
Тиймээс нөгөө хүндээ бүрэн анхаарлаа хандуулаарай. Хэрэв та тэгэхгүй бол нөгөө хүнээ хүндлэхгүй байгаатай адил юм. Хэрэв үнэхээр яаралтай зүйл тохиолдвол дараа нь дахин залгая гэж хэлээд хойшлуулах нь зүйтэй.
9
Төгсгөлд нь ярилцаж тохирсон зүйлсээ бататга
Ярианы төгсгөлд яг юу ярьсан, ямар тохиролцоонд хүрсэн болохоо бататгаж асуух хэрэгтэй. Ямар ч тохиолдолд дуудлагын үеэр юу тохиролцсон, хэн ямар ажлыг гүйцэтгэх үүрэгтэй, ажлын явцыг шалгах, уулзалт хийх эсвэл бусдыг яриандаа оролцуулахаар дахин холбоо барих эсэхээ тодорхой болгох нь зөв. Ингэснээр хүмүүс хооронд үл ойлголцох эрсдлийг бууруулдаг.
10
Дуут шуудан
Хэрэв танд хэн нэгэнд чухал мэдээлэл илгээх шаардлагатай бол и-мэйл бичих нь тохиромжтой.
Гэхдээ та дуут шуудан үлдээхээр болвол:
- Өмнө нь хэлсэнчлэн цөөн үгээр маш тодорхой хэлэх гэснээ хэл
- Нөгөө хүндээ эргээд холбоо барих утасны дугаар эсвэл и-мэйл заавал үлдээгээрэй.