"Дэлхийн хамгийн төгс өгзөгтэй бүсгүй" гэгдэж буй фитнессийн багшийн нууц

АНУ-ын Калифорни мужийн оршин суугч Бриттани Перилл Ёб (Brittany Perille Yobe) инстаграм орчинд галбирлаг биеэрээ алдаршиж, сая гаруй дагагчтай болжээ. Түүний дагагчдын дунд төгс гэмээр биеийн галбирыг нь мэс заслын аргаар хэлбэр оруулсан гэж шүүмжлэх хүмүүс ч гарч ирсэн байна. Гэвч тэрээр үзэн ядагчдын хорон үгэнд бүдрэх хуурамч гоо үзэсгэлэн биш гэдгээ баталж, гагцхүү өөрийн хичээл зүтгэлийн үр дүнд өнөөгийн амжилтаа байгуулсан болохоо харуулсан байна. 

"Дэлхийн хамгийн төгс өгзөгтэй бүсгүй" гэгдэж буй фитнессийн багшийн нууц

Өгзөгний хэлбэр, хэмжээнд генетик чухал үүрэг гүйцэтгэдэг боловч дасгал сургуулилт, тууштай хичээл зүтгэлийн үр дүнд энэхүү булчингийн хэмжээг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх боломжтой аж. Тэрээр өсвөр наснаасаа л фитнессийн дасгалжуулагч ээжээсээ үлгэр жишээ авч, зөв амьдралын хэмнэлд хэвшсэн бөгөөд коллежид сурах хугацаандаа мөн дасгалжуулагч хийж нэмэлт орлоготой болжээ.

"Хэдийгээр төгс төгөлдөр бие гэж хаана ч байдаггүй боловч би бүх хүч чадлаараа хичээсээр байх болно" гэж Бриттани нэгэн зургийнхаа тайлбар дээр бичжээ. Түүний өндөр 175.2 см бөгөөд бэлхүүсний тойрог нь 59.7 см аж.  Үүнээс гадна тэрээр хэн хүний харааг булаам төгс хэлбэртэй өгзөгтэй. Бриттани долоо хоногт гурван удаа өгзөгний дасгал хийдэг байна. 

Бриттанигийн хэлснээр, скуат буюу суултын дасгал нь төгс өгзөгний дасгал биш гэнэ. Тэрээр өгзөгний булчинг хөгжүүлэхэд чиглэсэн арваад дасгалыг хослуулан хийдэг бөгөөд ихэнхдээ штангаар жин өргөдөг аж.

Бриттани долоо хоногт гурван өдрийг өгзөгний дасгал хийхэд зориулдаг ч долоон хоногт зургаан удаа фитнесст явж, өглөө булчингийн дасгал хийж, үдээс хойшдоо кардио дасгал хийдэг.

Бриттани өглөө бүр уургийн коктейль ууж, үдийн хоолондоо хүрэн будаа, хятад байцаатай тахиа иддэг. Оройн хоолондоо олон төрлийн хүнсний ногоог тахианы махтай хамт иддэг бөгөөд дараа нь будааны бялуунд самрын тос түрхэж иддэг гэнэ. Түүний өдрүүд чухам энэ горимоор үргэлжилдэг байна.

Өдөр бүр нэгэн хэвийн зүйлийг давтах түүнд уйтгартай санагддаг ч төгс галбираа хадгалах амьдралын идэвхтэй хэмнэлдээ Бриттани маш дуртай гэжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()