Гоо үзэсгэлэнгээс нь болж дайн дэгдэж байсан цуутай сайхан бүсгүйчүүд

Эрчүүд гэдэг хүссэн эмэгтэйгээ өөрийн болгохын тулд юу ч хийхэд бэлэн байдаг сонирхолтой амьтад. Тэгвэл аугаа их үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн төлөө хаад ноёд хоорондоо тэмцэлдэж, цөөнгүй удаа дайн эхлүүлсэн байдаг. Өнөөдөр та бүхэнд хэмжээлшгүй их гоо үзэсгэлэнгээс нь болж цуст дайн дэгдсэн түүхэн эмэгтэйчүүдийн тухай онцлон хүргэхээр бэлтгэлээ. 

Гоо үзэсгэлэнгээс нь болж дайн дэгдэж байсан цуутай сайхан бүсгүйчүүд

1 Брунхильда хатан (Queen Brunhilde)

Энэ түүхэнд хэд хэдэн эмэгтэй холбогддог ч тэдэн дундаас хамгийн алдартай нь Брунхильда юм. 567-аас 613 оны хооронд одоогийн Франц болон Германы газар нутаг дээр оршиж байсан Австриас болон Нойстриа хэмээх орнууд хоорондоо байлдаж байсан юм. Анх Брунхильда хэмээх бүсгүй Австриасын хаан Сигиберттэй гэрлэж, түүний хатан болсон юм. Үүнээс удалгүй Сигибертт эхнэрийнхээ дүү болох Галсвинтаг зэргэлдээх Нойстриа улсын хаан Чилперикт найрамдлын үүднээс эхнэр болгон явуулжээ.

Ингэхдээ тэрээр инж болгож Австриасын хэд хэдэн хотыг Нойстриан талд өгсөн байна. Харамсалтай нь Чилперик нууц амрагтай болсон бөгөөд тэрхүү хөнөөлт эмэгтэйн хатгаасаар Галсвинтаг хөнөөсөн байна.

Брунхильда хатан (Queen Brunhilde)

Дүүгийнхээ өшөөг авахаар шийдсэн Брунхильда нөхөр Сигибертээ цэрэг хөдөлгөн Нойстриа руу довтлон инжинд өгсөн хотуудаа буцааж авахыг шаарджээ. Үүний нөлөөгөөр олон жилийн дайн эхэлсэн юм. Дайны үеэр Сигиберт амиа алдсан бөгөөд оронд нь Брунхильда хэдэн жил төр барьсан байна. Эцэст нь Нойстриан тал ялалт байгуулсан ба Чилперикийн хүү II Клотар хаан болж, Брунхильдаг олзолжээ. Тэрээр Брунхильдаг хоёр улсыг дайн самуунд автуулсан гэж буруутгаад дөрвөн мөчнөөс нь адуугаар тэлүүлж цаазалжээ. 

2 Амаласунта (Amalasunta)

526 онд Осготын эзэнт гүрний (Одоогийн Итали) хаан Теодорын охин Амаласунта хүү Аталарикийн хамт улсаа удирдах болжээ. Амаласунта үзэсгэлэнтэйгээс гадна маш ухаалаг нэгэн байсан бөгөөд илүү ихийг сурж мэдэхийн тулд маш их хичээдэг байв. Үүнийг нь зэргэлдээх Византын эзэнт гүрний хаан Юстиниан үнэлж, түүнтэй бараг холбоотон болсон аж. Харамсалтай нь Аталарик хүү ээж шигээ хүн байгаагүй ба архи дарсанд толгойгоо мэдүүлсний дээр шөнө бүр завхайрч наргидаг байсан гэнэ. Гэтэл нэг шөнө ханхүүгийн зүрх нь тэр их зугаа цэнгэлийг нь дийлэлгүй зогссон аж.

Амаласунта (Amalasunta)

534 онд аргаа барсан Амаласунта үеэл Теодагадаас цэргийн тусламж хүссэн бөгөөд үүгээр улс орныхоо бүрэн бүтэн байдлыг хангахыг зорьжээ. Гэхдээ Амаласунта үеэлдээ бүрэн итгэл хүлээлгэж чадалгүй, түүний шунал хүслийг битүүхэн сэрдсэн юм. Үнэхээр ч Теодагад тун удалгүй Амаласунтаг хорьж, Осготын эзэнт гүрнийг өөрийн эрхшээлдээ оруулсан байна. Юстиниан энэ мэдээг сонсоод түүнийг суллахыг шаардсан захиаг Теодагадад хүргүүлсэн юм. Гэвч Теодагад Амаласунтаг час халуун уураар дүүргэсэн халуун усны газар хорьж, хөөрхий эмэгтэйг асар их тарчлаан хөнөөсөн байна.

Юстиниан тэрхүү балмад явдлыг сонсоод шууд Теодагадын эсрэг дайн зарласан аж. Дайн 19 жил үргэлжилж зовлон шаналалаас өөр зүйл авчраагүй юм. 

3 Маргарет хатан (Margaret of Valois)

Наваррын (Өдгөө Испанийн бүрэлдэхүүнд орсон муж) хатан хаан Маргарет түүхэн дэх хамгийн дур булаам бүсгүйчүүдийн нэг болж түүхэнд бичигджээ. Учир нь олон арван залуус түүнийг хайрласан сэтгэлээсээ болж амиа алдсан юм. Бага насандаа ч тэрээр гоо үзэсгэлэн, ер бусын ухаалаг байдал, бие даасан зан чанараараа бусад охидоос ялгарч байв.

Францын хааны Валуагийн гэр бүлийн гишүүн Маргарет нь маш сайн боловсрол эзэмшсэн байсан учраас зохиолч болох талаар хүртэл бодож байсан гэнэ. Гэхдээ энэ бүх зүйл түүнийг 16 настайдаа католик шашинтай Дюк де Гуиз хэмээх нас бие гүйцсэн эртэй уулзсан мөчөөс өөрчлөгдсөн бөгөөд тэр үеэр Маргарет өөрийгөө эрчүүдийг өөртөө татах увдистай гэдгээ олж мэджээ. Тэрээр дараа нь Наваррын хаан II Хенритэй гэрлэхээр болжээ.

Маргарет хатан (Margaret of Valois)

Хенри нь Гугенотуудын удирдагч байсан гэдгийг энд тэмдэглэх нь зүйтэй. 

Гугенотууд гэдэг нь Францын протестант шашинтнуудын нэр байв. Протестантчууд нь уламжлал болсон католик шашныг шинэчлэх үүднээс маш шийдэмгий арга хэмжээнүүд авч байсан бөгөөд 1570-аад оны үед Католик болон Гугенотуудын хоорондох дайн ид өрнөж байв. 

Маргарет болон Хенригийн хурим 1572 онд  Парис хотноо болсон бөгөөд үүнд оролцохоор олон мянган Гугенотууд иржээ. тухайн үед Парис хот нь Франц улсын католик шашны төв байсан аж. Харин дайснуудаа нэг газар цуглуулж авсан Францын хаан IX Чарьлз бүгдийг хөнөөх тушаалыг өгсөн байна. Үүнээс болж 30 мянган протестантчууд амиа алдсан байдаг. Маргарет харин нөхөр болох Хенригийнхээ амийг арай хийн аварсан юм. Энэ мөчөөс эхлэн олон хүн түүнд хараал хүрсэн гэж үздэг бөгөөд Маргаретэд дурласан эрчүүд удалгүй нас барах болсон аж. 

4 Клеопатра (Cleopatra)

Египетийн удирдагчид дундаас хамгийн алдартай нь Клеопатра билээ. 

Клеопатра тухайн үеийн эрдэм мэдлэгийн төв болсон Александр хотод төрж өссөн гэдэг. Тэрээр дэлхийн хамгийн агуу номын сан болох Александрын номын сангаас шаардлагатай гэсэн бүхий л салбарын эрдмийг сурч чадсан юм. 

Ромын түүхч Плутарх Клеопатраг "Египетийн хатан хаан арван хэдэн хэл мэддэг, философи, математик, уран илтгэх эрдэмд суралцаж, тухайн үеийнхээ боловсролтой, гэгээрсэн эмэгтэйчүүдийн төлөөлөл гэдгээрээ алдартай байв." хэмээн бичсэн байдаг. 

Тэрээр Птолемейн удмын хатан байсан бөгөөд улсаа дүүгийнхээ хамт захирах ёстой байв. Гэвч түүнтэй эрх мэдлээ булаацалдсаны үр дүнд Клеопатра бараг л цөлөгдсөн юм. Энэ үеэр Ромын агуу жанжин Юлий Цезарь Египетэд улс төрийн шалтгаанаас болж ирсэн байна. Клеопатрагийн дүү Цезарьт тал засах үүднээс Египетэд нуугдаж байсан дайсныг нь хөнөөж толгойг нь бэлэглэв. Гэвч Цезарь дайснаа өршөөхөөр төлөвлөж байсан тул энэ үйлдэл нь эсрэгээрээ хилэнг нь төрүүлж орхижээ. Клеопатра үүнийг цаг алдалгүй ойлгосноор Цезарьтай уулзаж, өөрийнхөө эрхшээлд оруулж чадсан байна. Ингээд тэрээр ромын хүчийг авсан тул дүүгийнхээ эсрэг дайн эхлүүлж хаан ширээг булаан авч чаджээ. 

Клеопатра (Cleopatra)

5 Тройн Хелен (Helen of Troy)

Агуу зохиолч Гомерын бичсэнээр Грекчүүд ба Тройчууд хоорондын дайн эхэлсэн нь Спартын хаан Менелаусын эхнэр Хеленээс болж үүдэлтэй аж. Домог ёсоор Тройн ханхүү Парист шагнал болгож хайрын бурхан Афродита дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй Хеленг бэлэг болгон өгсөн юм. Гэвч Хелен тэр үед аль хэдийн Спартын хаан Менелаустай гэрлэсэн байсан учраас тэрээр эхнэрээ эргүүлэн авахаар Грекийн хамгийн мундаг гэсэн дайчдыг цуглуулсан аж. Мөн түүний Тройг эзлэх гэсэн Грекийн бусад хот улсын хаад ч мөн цэргийн хамт тулалдахаар болжээ. Үүний үр дүнд Грекчүүд болон Тройчууд хоорондох урт хугацааны дайн эхэлж олон мянган хүний ​амийг авч одсон юм. 

Тройн Хелен (Helen of Troy)

6 Юста Грата Хонориа (Justa Grata Honoria)

Баруун Ромын эзэнт гүрний хаан III Валентиниан өөрийн дүү Юста Грата Хонориагийн ариун чанарыг хамгаалуулахын тулд үргэлж битүү хар хувцас өмсгөж, хэдэн зуун тайганаар хамгаалуулдаг байв. Хөөрхий бүсгүй 30 нас хүртлээ энэ хэвээр амьдарчээ. Юста өөрийг нь аварна хэмээн найдан Аттила руу захидал бичиж, бөгжний хамт илгээсэн юм. Тус захидал дээр Юста өөрийг нь чөлөөлж эхнэр болгон аваач хэмээн гуйсан байсан бөгөөд захидлыг хүлээн авсан Аттила Ромыг дайлаар мордохоор шийдсэн байна. 

Энэ нь ч бас учиртай. Уг явдлаас хэдхэн жилийн өмнө Герман буюу Вестгот болон Ромын хамтарсан цэрэг Аттиллаг бут цохьсон юм. Тиймээс тэрээр хариугаа авах гэсэн давхар зорилго тээн цэрэг хөдөлгөсөн байна. Харамсалтай нь III Валентиниан дүүгээ Византын эзэнт гүрний хаанд эхнэр болгон өгсөн бөгөөд үүнийг мэдсэн Аттилла Ромыг жинхэнэ үнсэн товорго болгосон гэдэг. 

Юста Грата Хонориа (Justa Grata Honoria)

7 Ла Кава (La Cava)

Гүн Жулианогийн охин Ла Кава хэмээх үзэсгэлэнт бүсгүйд Испанийн хаан Родриго ухаан санаагаа алдатлаа дурлажээ. Өдрийн бодол шөнийн зүүд болсон учраас Родриго түүнийг боломж олдох бүрт эргүүлж эхэлсэн байна. Гэвч Ла Кавад хаан таалагдсангүй. Тиймээс ямар ч аргаар хамаагүй гагцхүү хүссэнээ гүйцэлдүүлэхийг урьтал болгосон хаан Ла Каваг хүчирхийлжээ. Бүсгүй болсон явдлыг аавдаа хэлсэн бөгөөд үүнд уурссан гүн хэзээ нэгэн цагт өшөөгөө авна хэмээн өөртөө тангаргалав. Тэрээр Арабуудын довтолгооноос хамгаалах хамгийн чухал цайз Цэйтагийн захирагч байсан учраас хорслоо тайлах боломж удахгүй олдов. 7000 хүнтэй Арабын арми Испани руу довтлоход гүн Жулиано цайзын хаалгыг онгойлгож өгсөн байна. Ийнхүү 300 жилийн турш оршин тогтнож байсан улс үгүй болсон юм. Түүгээр ч үл барам хамгийн анхны тулаанд Родриго хаан амиа алдсан гэдэг. Арабчууд ийнхүү Испанид Кордовагийн Эмиратыг байгуулсан нь олон зуун жилийн турш оршин тогтносон юм. 

Ла Кава (La Cava)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()