Нарны аймгийн бусад гаригууд дээр үүр цайх агшин ямар харагддаг вэ?

Манай гариг дээр нар мандах, жаргах үзэгдлээс илүү үзэсгэлэнтэй зүйл ховор гэдэгтэй олон хүн санал нэгдэх байх. Тэгвэл бидний хөрш гаригууд дээрээс нар мандахыг үзэх ямар байдаг бол гэж та бодож байсан уу? Энэ асуултанд хариулах үүднээс Рон Миллер хэмээх уран бүтээлч олон арван жилийн турш бусад гаригуудын онцлогийг судалж, тэдгээр дээр үүр цайж байгаа үзэгдлийг зурж харуулахыг хичээсэн байна. 

Нарны аймгийн бусад гаригууд дээр үүр цайх агшин ямар харагддаг вэ?

1 Буд

Буд гариг нь нарнаас 60 сая км зайд орших бөгөөд өөрөөр хэлбэл энэ нь нар ба манай гаригийн хоорондох зайны 39 хувьтай тэнцү гэсэн юм. Тиймээс Буд гариг дээр нарны гэрэл дэлхийгээс хамаагүй тод тусдаг. 

Буд

2 Сугар

Нар, Сугар хоёрын хоорондох зай нь 108 сая км юм. Гаригийг бүрхсэн өтгөн үүлний улмаас тул Сугар дээрээс нар жижигхэн цэг шиг харагдана.

Сугар

3 Ангараг

Ангараг нь нарнаас 230 сая км зайтай оршдош. Энэ нь манай гаригтай харьцуулбал 1.5 дахин хол зай аж. Үүнээс гадна Улаан нүдэн гараг дээр хүчтэй шороон шуурга байнга болдог тул нар бараг л үзэгдэхтэй үгүйтэй байдаг. 

Ангараг

4 Бархасбадь

Нарнаас 779 сая км зайд орших Бархасбадийн дагуулуудын нэг болох Европа дээрээс нар ингэж харагдаж байна.

Бархасбадь

5 Санчир гариг

Санчир гариг бол манай дэлхийгээс хамгийн сайн харагддаг гаригуудын нэг юм. Нарнаас 1.5 тэрбум км зайд байрладаг, ус, мөсөн талст, хий элбэг тул нарны цацраг хугарч, олон хуваагдаж харагддаг. 

Санчир гариг

6 Тэнгэрийн ван

Тэнгэрийн вангийн дагуул Ариэль дээрээс нарыг харж болно. Тэнгэрийн ван, нар хоёрын хооронд 2.8 тэрбум км зай бий тул нарнаас ялгарч буй илч тэнд бараг хүрдэггүй.

Тэнгэрийн ван

7 Далай ван

Хэрэв та Далай вангийн хамгийн том сар Тритон дээр байсан бол нар иймэрхүү харагдах байсан. Эндээс нар хүртэл 4.5 тэрбум км зайтай. 

Далай ван

8 Дэлхийн Ван

Дэлхийн Ван нь нарнаас 6 тэрбум км-ийн зайд байрладаг. Дэндүү хол учраас нар цэг шиг харагдаж байна. 

Дэлхийн Ван

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()