Түүхэн дэх хамгийн ухаалаг "согтуу толгой"-нууд

Хүн төрөлхтний түүхийн хуудаснаа өөрсдийн алдар суугаа дуурсгаж чадсан суутнууд байгалиас заяасан авьяас билгийнхээ хариуд хатуухан хувь заяатай тулсан нь олон. Харин тэдний дунд үзэж туулсан амьдралын туршлагадаа эсвэл зүгээр л сонирхолдоо хөтлөгдөн бор дарсанд толгойгоо мэдүүлсэн олон алдартай хүн байдаг. Үүнээс гадна архи даах чадвар нь домог болсон хүмүүс хүртэл байдаг ажээ. Өнөөдөр та бүхэнд тэдгээр "төмөр элэг"-тэй эрхмүүдийн талаар хүргэхээр бэлтгэлээ.

Түүхэн дэх хамгийн ухаалаг "согтуу толгой"-нууд

1 Улисс С.Грант (Ulysses S. Grant)

Америкийн Нэгдсэн улсын бүх цэргийн генерал, хожим нь АНУ-ын ерөнхийлөгч болсон Улисс С.Грант иргэний дайнд архины хүчээр ялсан гэгддэг. Тэрээр тоймгүй олон бодолд дарагдсан үедээ архи хэтрүүлэн хэрэглэж өөрийгөө тайвшруулдаг байсан аж. Мэдээж дайн шиг хүнд хэцүү үед тэр бараг өдөр бүрийг согтуу өнгөрөөдөг байсан гэнэ. Улисс С.Грант согтууруулах ундаа уусныхаа дараа асуудалд тайван хандаж, зөв шийдвэр гаргаж чаддаг байв. Нэгэн түүхч түүний энэ зуршлыг "Яг өндөр чадалтай хөдөлгүүрийг тосоор цэнэглэж байгаа юм шиг" хэмээн зүйрлэсэн юм. 

Улисс С.Грант (Ulysses S. Grant)

2 Эрнест Хемингуэй (Ernest Hemingway)

Эрнест Хемингуэй дэлхийд алдартай зохиолч байсан ч архигүйгээр юу ч хийж чаддаггүй байжээ. 1953 оны зун буюу амиа хорлохоосоо найман жилийн өмнө Хемингуэй сүүлчийн романаа дуусгасан бөгөөд өдөрт гурван шил архи, мөн хоолтойгоо дарс ууж байж зохиолынхоо ард гарч байсан гэдэг. Хемингуэйн ойрын танил, байгаль хамгаалагч Денис Зафиро түүнийг архи уусныхаа дараа илүү хөгжилтэй, нээлттэй болдог байсан бол эрүүлдээ чимээгүй сэтгэлээр унасан мэт толгойгоо бөхийлгөн суудаг байсан хэмээн дурссан байна. 50 насанд нь Хемингуэйн элэг маш их томорсон учраас биенээс нь товойж харагддаг байжээ. 

Эрнест Хемингуэй (Ernest Hemingway)

3 Борис Ельцин

ОХУ-ын Ерөнхийлөгч асан Борис Ельцин бол хамгийн их архи уудаг орчин үеийн удирдагч байсан юм. 1994 онд тэрбээр Берлин дэх цэргийн найрал хөгжмийн удирдаачийн гараас дохиурыг нь булааж аваад өөрөө "удирдаж" эхэлсэн байдаг. 

Тэрээр 1995 онд АНУ-д айлчлах үеэрээ дотуур өмдтэйгөө таг согтуу такси барих гэж оролдож байхдаа тухайн үеийн ерөнхийлөгч Билл Клинтонд "баригдаж" байсан гэнэ.

Борис Ельцин

4 Винсент ван Гог (Vincent van Gogh)

Зураач Винсент ван Гог зөвхөн архи ч биш, “XIX зууны кокаин” хэмээх абсентыг их хэмжээгээр уудаг байжээ. Абсент нь 70-85 хувийн спиртийн агууламжтай тул согтууруулах ундаа биш, мансууруулах бодист хамаардаг. Винсент зураг зурж байхдаа юу ч идэлгүй маш их хэмжээгээр абсент уудаг байсан учраас ходоод нь ноцтой өвчилсөн байна. 

Винсент ван Гог (Vincent van Gogh)

5 Ричард Никсон (Richard Nixon)

АНУ-ын Ерөнхийлөгч асан Никсон албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа бараг цаг үргэлж согтуу байсныг алдарт сэтгүүлч Сеймур Херш баталсан байдаг. Ерөнхийлөгч асан ажлын ачааллаас болсон уу, дур сонирхолдоо хөтлөгдсөн үү, олон шөнийг хөл дээрээ тогтож чадахгүй болтлоо "ууж" өнгөрөөсөн гэнэ. Нэг удаа бүр Майамид байдаг ресторанд ууж байгаад дэргэдээ байсан нэг эмэгтэйд Цагаан ордонд ажилд орохыг санал болгосон байна. 

Никсон 1970 онд Хойд Солонгос АНУ-ын онгоцыг буудан унагаах үед нэлээд "согтуу” байсан учраас дэргэдээ байсан хүмүүсийг сайн зовоосон гэдэг. Тэрээр энэ явдлын үеэр өөрийн ухаангүй байсан тул бараг дайн дэгдээх шахжээ. Никсон мөн согтуудаа Вьетнам дээрээс цөмийн бөмбөг хаях ёстой гэж хэлж байсан удаатай. 

Ричард Никсон (Richard Nixon)

6 Уинстон Черчилл (Winston Churchill)

Уинстон Черчилл согтууруулах ундааг үлэмж хэмжээгээр хэрэглэх дуртай байсан тул Уинстон Черчиллийн манлайлал, төрийн удирдлага, алсын хараа, эр зоргийг шинэ үеийнхэнд таниулах зорилгоор 1968 онд байгуулагдсан "Черчиллийн төв" хэмээх музейд архины хэрэглээнийх нь талаарх үзмэр хүртэл орсон байдаг аж. Тэнд Их Британийн Ерөнхий сайд Черчилл архинаас хамааралтай байсан боловч архичин биш байсан гэдгийг удаа дараа дурдсан байдаг.

Черчилл өглөөний цайны үеэр заавал нэг хундага виски хүртэнэ. Дараа нь өдрийн болон оройн хоолон дээр "машины түлш болох" хэмжээний дарс уудаг байсан тухай эмч нар нь баталсан юм. Гайхмаар нь тэрээр хэзээ ч хүмүүсийн дэргэд согтуу ааш гаргадаггүй, цоо эрүүл мэт байдаг байв. Аав нь бага наснаас нь "согтдог хүмүүс"-ийг үзэн ядах үзэл суулгасан учраас эрүүл байгаа мэт биеэ авч явж, хянаж чаддаг болсон гэж Черчилл өөрөө тайлбарлаж байсан аж. 

Уинстон Черчилл (Winston Churchill)

7 Марк Твэйн (Mark Twain)

Алдарт зохиолч Марк Твэйн ямар их архи уудаг байсан тухай өнөөг хүртэл дурсдаг. Марк Твэйний мэндэлсний 150 жилийн ойг 1985 онд төрөлх хот Ганнибалд нь тэмдэглэх үеэр нутгийн зарим иргэд түүнийг "Архи уухыг л хамгаас чухалд тооцдог байсан" хэмээн дурссан байна. 

Тэрээр өөрөө ч согтууруулах ундаанд дуртай гэдгээ нуудаггүй байжээ. Марк тэмдэглэлийн дэвтэртээ "Өөрт тань хор хүргэхээс бусад үед сайн үйлсээс татгалзаж болохгүй. Харин ямар ч тохиолдлолд хундага тулгахаас татгалзаж болохгүй" хэмээн бичсэн байдаг.

Марк Твэйн (Mark Twain)

8 Хатан хааны ээж Элизабет Анжела Маргарет

Их Британийн хатан хааны ээж Элизабет Анжела Маргарет архины хэрэглээ ихтэй байсан ч 101 насалжээ. Хатан ээжийн өдөр "жин" тэргүүтэй согтууруулах ундаагаар эхэлдэг байсан бөгөөд залгуулаад өдрийн хоолондоо "ягаан вермут"-аар угсардаг байв. Тэрээр үд болоход улаан дарс хүртэхээ ч мартахгүй. Хатан ээж оройн 18:00 цагийг өөрийн шидэт цаг гэж нэрлэдэг байсан бөгөөд өдрийн энэ үед мартини уудаг байсан гэнэ. Язгууртны хэрэглээ үүгээр дуусдаггүй ба оройн зоогийн үед тэрээр Veuve Cliquot шампанск уудаг байжээ.

Хатан хааны ээж Элизабет Анжела Маргарет

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()