"Усны дуслууд шиг" хоёр ихэр бүсгүй дундаа нэг нөхөртэй болж, хуримаа хийжээ

Ихэртэй байна гэдэг бараг л дэлхий дээрх ихэнх охидын нэгэн цагийн мөрөөдөл байсан байх. Бяцхан ихрүүд идэж уух, тоглож наадах гээд бүхий л үйлдлээ хамтдаа хийдэг учир хамгийн дотны найзтайгаа цаг үргэлж хамтдаа байхыг хүсдэг охидод энэ бол туйлын хүсэл байсан гэхэд буруудахгүй л болов уу. Гэвч ийм хүсэл нас биед хүрсэн эмэгтэйчүүдэд хэр тохиромжтой бол? Дэлхийн хамгийн адилхан ихрээр тодорсон Австрали ихэр Анна, Люси нар одоо ч бүх зүйлийг хамтдаа хийдэг бөгөөд хамгийн хачирхалтай нь тэд ирээдүйн ханиараа хүртэл нэг залууг сонгосон байна.

"Усны дуслууд шиг" хоёр ихэр бүсгүй дундаа нэг нөхөртэй болж, хуримаа хийжээ

Австрали гаралтай ихэр Анна, Люси нар өнгөрсөн найман жилийн хугацаанд үерхсэн Бен Брин хэмээх залуутайгаа АНУ-д сүй тавьсан тухай Daily Mail мэдээлэв.

Өдгөө 35 настай ихэр эгч дүүсийн сүйт залуугаар тодорсон Бен 37 настай. Тэрээр "сүйт бүсгүйчүүд"-дээ гурвалсан холбоог бэлгэдэх сүйн бөгжийг зүүж өгчээ.

Бенийн хувьд ихрүүд дэлхий дээрх юу юунаас ч илүү үнэ цэнтэй хүмүүс учир үлдсэн амьдралаа бүхэлд нь тэдэнтэй хамт өнгөрүүлэхийг хүсдэг гэнэ.

Өнөөгийн нийгэмд онцгойд тооцогдох энэхүү гурвалсан харилцаа 2012 оноос эхтэй бөгөөд төд удалгүй дотносож, гэр бүл болохыг хүссэн ч Австрали улсын хуулиар нэгээс илүү эхнэр, нөхөртэй байхыг зөвшөөрдөггүй тул тэд гэрлэлтээ батлуулах боломжтой улсыг хайж байсан аж.

Анна, Люси хоёр өнөөдрийг хүртэл бараг хором мөч бүр хамтдаа байсаар ирсэн ба хаа нэг тийшээ явахдаа ч бие биенээсээ холдохыг хүсдэггүй.

Тэд өөрсдийгөө "Би түүнгүйгээр, тэр надгүйгээр нөгөө талаа алдсан мэт хоосон болчихдог учраас бид хамтдаа байж л бүтэн хүн болдог." гэж тайлбарлажээ. Ихэр эгч дүүс хоолоо хүртэл ижил хэмжээгээр иддэг бөгөөд усанд орохдоо ч хамтдаа ордог байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()