26 настай Австралийн инфлүнсер Ньюша Сьех 240 орчим мянган дагагчтай инстаграм од юм. Халуухан Ньюша ихэвчлэн хувцас загвар болон аяллын зургууд оруулж олон мянган шүтэн бишрэгчтэй болсон байна. Бүсгүй бие галбираа харуулсан хагас нүцгэн, дур булаам зургуудаараа алдартай.
https://www.instagram.com/mewsha
Тэрээр Францын Парис хотод байрладаг, хотын түүхэн бахархалт газруудын нэг болох Луврын Музейг үзэхээр очоод хэт задгай хувцасласан гэх шалтгаанаар хөөгдсөн байна.
Ньюша энэ хувцастайгаа музейг зорьсон бөгөөд инстаграм хуудсандаа зургаа ч нийтэлсэн байв.
Дэлхийн хамгийн олон жуулчин зочилсон музейг үзэж сонирхохоор зорьж очсон Ньюшаг үүдний хамгаалагч нь саатуулж, байж боломгүй хэт задгай хувцасласан учир түүнийг оруулахгүй гэж эсэргүүцсэн гэнэ.
Тэрээр болсон явдлын тухай инстаграм хуудсандаа хуваалцаад, "Пикассод миний даашинз таалагдах л байсан." гэж бичсэн байлаа.
Үнэхээр ч хөгшин Пикассо үзэсгэлэнт залуу охидоор уран бүтээлийнхээ онгодыг оруулах дуртай байсан гэдэг.
Энэ явдалд тэрээр ихээхэн сэтгэл дундуур байгаагаа удаа дараа цахим орчинд илэрхийлж байсан бөгөөд хожим Луврын Музейн журмыг уншиж судлахад дотогш ямар ч хувцасгүй, усны хувцастай эсвэл хөл нүцгэн орохыг хориглохоос өөрөөр зочдын өмсөж зүүхийг хориглох заалт байдаггүйг олж мэджээ.
Тиймээс Ньюша хувийн байр суурь, хуучинсаг үзлээсээ болж түүнийг Луврын Музейд орохыг хориглож, үүдэн дээрээс нь буцаасан тэрхүү хамгаалагчид гомдолтой байгаа гэдгээ олон нийтэд зарласан байна.
Бүсгүйг дэмждэг интернет хэрэглэгчид Францын XIV Луи хаан өнөө цагт хэрэв амьд мэнд байсан бол бүсгүйн оронд өнөөх харуулыг хөөх байсан гэж хошигносон байлаа.