Зөвхөн онгоцны буудлын ажилтнуудын л мэддэг 9 нууц

Нисэх онгоцны буудал гэдэг өөрийн гэсэн хууль дүрэм, хил хязгаартай гэдгээр нь бодвол бараг жижиг улс шиг газар билээ. Харин ийм том, нарийн зохион байгуулалттай газрууд үйл ажиллагаа явуулахдаа өөрсдийн гэсэн нууц арга барил бүхий тодорхой системтэй байдаг нь мэдээж. Тэгвэл бид тэрхүү нууцуудын заримыг нь бид мэдэж байхад илүүдэхгүй аж. 

Зөвхөн онгоцны буудлын ажилтнуудын л мэддэг 9 нууц

1 Бүх тээшийг сургуулилттай нохойгоор шалгуулдаг

Хар тамхи илрүүлэх үүднээс онгоцны буудлуудад үнэрч нохой ашигладаг гэдгийг бид бүгд мэднэ. Гэхдээ хар тамхи тэдний анхаардаг гол зүйл биш гэнэ. Ерөнхийдөө сүүлийн үед алан хядагчдыг илрүүлэх тал дээр илүү анхаарал хандуулах болсон тул төрөл бүрийн тэсрэх бөмбөг илрүүлэхээр ажилладаг байна.

Бүх тээшийг сургуулилттай нохойгоор шалгуулдаг

Нэг нохой 40 минут ажиллаад түр амардаг. Ингэхгүй бол нохой хэт ачаалал авч үнэр мэдрэхээ больдог гэнэ. 

2 Зорчигчийн уурын түвшин буудлын камерт харагддаг

Нисэх буудлуудад хэт ягаан туяаны камер ашигладаг. Ингэснээр ажиглагчид хүмүүсийн биеийн дулааныг хянаж чаддаг гэнэ. Хүн уурлаж бухимдах тусам биеийн дулаан нь нэмэгддэг бөгөөд тус камерт илүү улаан болж харагддаг байна. Ийнхүү хэт улаан болсон зорчигчдыг нисэх буудлын дүрэмт хувцастай ажилчид тусдаа өрөөнд уулзахыг "санал болгодог".

Зорчигчийн уурын түвшин буудлын камерт харагддаг

3 Зорчигчдын зан байдлыг үргэлж ажиглана

Зөвхөн камер биш, энгийн ажилтнууд ч мөн зорчигчдыг байнга ажигладаг. Хэрвээ та ямар нэг болохгүй зүйл хийж харагдвал шууд газар дээрээ саатуулагдана. 

Ийм ажиглагчид мөн хэн нэгэн уцаартай байвал даруй түүн очиж ямар нэг асуудал гарсан эсэхийг шалгадаг. Тэрээр танаас төрөл бүрийн асуулт асуух бөгөөд хэрхэн хариулахыг тань харж байгаад шаардлагатай бол тусгаарлах өрөө рүү авч явна. Манайх шиг тайван оронд ийм зүйл бараг болдоггүй ч барууны томоохон нисэх буудлуудад зүггүйтэж байгаад  баригдах магадлал өндөр гэдгийг санаарай. 

Зорчигчдын зан байдлыг үргэлж ажиглана

4 Онгоцны буудлын ажилтнууд зорчигч онгоцны буудал дээр ирэх үед гартаа барьж байсан зүйлийг шалгана

Бас л аюулгүй байдлыг хангахын тулд ийм арга хэмжээ авна. Хэрэв зорчигчдын хэн нэгэн нь сэжиг төрүүлбэл түүнийг маш сайн нэгждэг. Ялангуяа та ямар нэг сэжиг бүхий зүйл гартаа барьж байсан бол түүнийг тусгай илрүүлэх төхөөрөмж дээр тавьж шалгана. Тэр нь энгийн цаас ч байсан хамаагүй. Ийм аргаар мэргэжилтнүүд хориотой бодис байгаа эсэхийг шалгадаг аж. 

Онгоцны буудлын ажилтнууд зорчигч онгоцны буудал дээр ирэх үед гартаа барьж байсан зүйлийг шалгана

5 Сканнер таныг чармай нүцгэн болгож харагдуулдаг

Томоохон онгоцны буудлууд дээр хүмүүсийг бүхэлд нь хар чадах тусгай сканнер суулгадаг. Үүний тусламжтай зорчигчдын хувцсыг нэвт харж, ямар нэг хориотой зүйл авч яваа эсэхийг нь шалгадаг юм. Уг төхөөрөмж нь хүмүүсийг чармай нүцгэнээр харуулдаг байна. 

Сканнер таныг чармай нүцгэн болгож харагдуулдаг

Ийм төхөөрөмжүүд нь 2009-2010 оны хооронд АНУ болон Германы нисэх буудлуудад анх суурилуулагдсан байна. Тухайн үед хүнийг нүцгэнээр нь харж хувийн эрхэнд халдаж байна гэх шүүмжлэл гарч байсан ч ихэнх хүмүүс тоогоогүй юм. 

6 Ачаа тээш алдагдсан тохиолдлын тэн хагас нь зорчигчдын өөрсдийн буруугаас болдог

Ачаа тээшийг дээр нь наасан бар кодыг уншуулан автоматаар ангилдаг. Хэрэв зорчигч тээшэн дээр өмнө нь нааж байсан бусад бар кодыг авч хаяхгүй бол ачаагаа алдсандаа өөрийгөө л буруутгах ёстой гэнэ.  

Ачаа тээш алдагдсан тохиолдлын тэн хагас нь зорчигчдын өөрсдийн буруугаас болдог

7 Зарим гаалийн ажилтнууд таныг визатай эсэхийг анзаардаггүй

Угтаа бол визаны хугацаа нь дууссан хүмүүсийг шууд нутаг буцаах ёстой. Гэхдээ заримдаа гаалийн ажилтнууд тухайн хүний визаны хугацааг шалгалгүй шууд оруулах нь бий. Ингэсэн тохиолдолд хариуцлага алдсан ажилтны цалингаас суутгаж, зорчигчийн буцах нислэгийн тийзийг төлүүлдэг. 

Зарим гаалийн ажилтнууд таныг визатай эсэхийг анзаардаггүй

8 Онгоцнуудыг хэрхэн удирддаг вэ?

Нислэгийн удирдлагын бүхээгээс диспичер хөөрөх, газардах, зүгээр зогсох гээд онгоцны бүх үйлдлийг заадаг. Ингэхдээ нэг диспитчер дор хаяж таван дэлгэц зэрэг харах ёстой болдог байна. 

Онгоцнуудыг хэрхэн удирддаг вэ?

9 Нислэгийн үеэр хүссэн үедээ хоол авч болно

Дүрэм ёсоор бол онгоц нисэхээс 6-10 цагийн өмнө хоолыг нь бэлтгэдэг. Энгийн ангилал, Бизнесийн ангиллын хоолыг хоёуланг нь нэг газар, нэг гал тогоонд хийдэг. Тиймээс хэрвээ та өлсөж байвал хүссэн цагтаа нэмж хоол захиалж болно. 

Нислэгийн үеэр хүссэн үедээ хоол авч болно

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()