Хэл гэдэг нь биологийн хувьсалтай адил цаг минут тутамд өөрчлөгдөж, шинэчлэгдэн хөгжиж байдаг зүйл тул аливаа нэгэн хэл хаана мөхөж үгүй болсон, эсвэл хаана бүрэлдэн буй болсныг тогтооход маш хэцүү байдаг. Тиймээс бид нэг хэлийг нөгөө хэлнээс эрт үүссэн гээд шуудхан тогтоочхож болохгүй. Харин хүн төрөлхтөн үүсэхэд бүх хэлнүүд бас зэрэг үүссэн гэж тодорхойлох нь зүйтэй.
1
Орос хэл
Оросын түүхэнд монголчуудын үлдээсэн зүйл гэвэл зөвхөн байлдан дагуулалт биш, бидний хэл бас мөрөө үлдээжээ. Орчин цагийн оросууд яриандаа 13-р зууны үеийн монгол цэргүүдээс зээлсэн цөөнгүй үгсийг ашиглаж байна.
Жишээлбэл, монголчууд өөрсдийн зэвсгээ "мэс" гэж нэрлэдэг байсан тул эртний оросууд тэрхүү үгийг өөриймшүүлэн "меч" (илд) хэмээх үгийг бий болгожээ. Эрэлхэг дайчныг илэрхийлдэг "богатырь" хэмээх үг мөн л монголчуудаас гаралтай.
Түүнчлэн анагаах ухааны салбарт монгол хэлний мөр бас бий. Тухайлбал бариа засал хийдэг хүн, домч зэргийг монголчууд "бариач" гэдэг байж. Энэ үг тухайн үеийн оросуудад таалагдсан бололтой, өдгөө дэлхийн хамгийн хүндтэй мэргэжлүүдийн нэгийг "врач" (эмч) хэмээн нэрлэж байна. Мөн Алтан Ордны улсын үеэс ардууд зарим гэрийн тэжээмэл амьтдаа өөрөөр дуудаж эхэлжээ. Ийнхүү муурын зөөлөн дуугарахыг "муркой" (монгол хэлний "муур"), үхэр сүргийн тэргүүлэгчийг "бык" ("бух" гэсэн үгнээс гаралтай) хэмээн нэрлэх болсон байна.
Зээлсэн үгний жагсаалт "Бог" (бурхан, богд), "вошь" (бөөс), "письмена" (бичээс) , "бомба" (бөмбөг), "бурлак" (барлаг), "пачка" (багц), "караул" (харуул), "палач" (алаач, зандалчин), "коченеть" (хөших), "еда" (идээ), "захолустье" (захын нутаг) гэх мэтээр цааш үргэлжлэнэ.
- харуул = караул (оросоор харгалзагч, хамгаалагчийг хэлдэг)
- засуул = есаул (козакийн армид байсан цолны нэр)
- хонуур = конура (оросоор нохойн хэвтэр, хороог ингэж хэлнэ)
- түлхэх = толкать
- тэрэг = телега
- идээ = еда
- бичи, бичих = пиши (писать)
- бөөс = вошь
- балмад = баламут (болгоомжгүй, балмад гэсэн үг)
- барлаг = бурлак (зарц, барлаг)
- алаач = палач (цаазаар авагч, зандалчин)
- хаалга = Калуга хот
- Шар дов = Саратов хот
- түмэн = Тюмень хот
2
Хятад хэлэнд
Мянга мянган жилийн турш зэрэгцэн оршсон хоёр улсын хооронд мэдээж хэл, соёлын солилцоо асар их. Гэхдээ монгол хэлэнд хятадаас орж үг маш их байдаг бол эсрэгээрээ хятад хэлэнд монгол гаралтай үг гарын хуруунд багтахаар цөөхөн.
- гудам = 胡同 (hu tong) буюу нарийн гудамж
- даалимба = 褡裢(da lian) буюу үүргэвч
- хөмүүл = 韭(kiu) буюу гогод, жууцай
- морь = 马 (эртний хятадаар mra) буюу морь
- зам = 站(zhan) буюу өртөө
- Мөрөн = 慕容(mu rong) буюу Хятадад түгээмэл овог
3
Түрэг хэлэнд
Алтай язгуурын болон түрэг хэлэнд ижил төстэй, утга адил үгс маш олон тул яг "зээлсэн" эсэхийг тогтоох нь хүндрэлтэй байдаг.
- ав = af, âv, ov буюу ан ав
- агт = aḫta буюу хөнгөлүүлсэн амьтан
- баатар = bâtır, batur буюу баатарлаг, эр зоригтой
- бэсрэг = beserek буюу эрлийз, холимог цустай
- богц = boğça буюу аяны цүнх
- бух = buğa буюу бух
- зарлиг = carlık буюу уриа, мэдэгдэл
- бурантаг = burunduruk буюу амьтны амны бэхэлгээ, хазаар
- жижиг = cicik буюу жижиг
- залуу = cilasın буюу царайлаг охин/хөвүүн
- зүрх = cürek буюу зүрх, зориг
- харуул = karavul буюу хамгаалагч, харгалзагч
- хүргэн = güveyi буюу хүргэн
- харанхуй = karankuluğ буюу харанхуй
- хулан (зэрлэг илжиг) = kulan, kûle буюу байдас, 2-оос 3 настай гүү
- олз = olca буюу дайны хишиг
- шонхор = sungur буюу шонхор
- тором (хоёр настай тэмээ) = torum буюу ботго
4
Перс хэлэнд
- яс = yāsūn буюу цогцос
- булга = buluḡān буюу булга
- чоно = čīna буюу чоно
- бургас = būrqāt буюу бургас
- бороо = bōrān буюу шуурга
- элс = elat буюу элс, цөл
- өглөг = ogulg буюу бэлэг
- бэр = berīgan буюу ахын эхнэр
- өвөг = ebuga буюу өвөө
- харъяат = qarātū буюу хамаарагдах гэр бүл
- баруун гар = barānḡār буюу армийн баруун жигүүр
- цагдаа = čaḡdāvul буюу арын хамгаалагч
5
Төвд хэлэнд
- Хүдэр = sku-bde-rigs буюу хүдэр гөрөөс
- бөх = sbe-ka буюу бөх
- эмч = am-chi буюу оточ, анагаагч
- тулам = thu-lum буюу арьсан хүүдий
- муж = mu-ci буюу дүүрэг, аймаг
- богд = pog-ta буюу ариун, дээд, тэнгэрийн
- зараа = rdza-ra буюу Хөхнуурын зарааны нэгэн төрөл
- туулай = tu-la буюу молтогчин туулай
- нэрс = na-ra-su буюу нэрс жимс