Хятадын хааны үнэнч зүтгэгчид болох "тайганууд" гэж хэн байсан бэ?

Хятадын хаадын гэр болох Хориотой хотод тайган томилох нь эртний уламжлал байсан юм. Эдгээр эрчүүд ордны үйлчлэгч, тагнуул, татвар эмсийн хамгаалагчийн үүрэг гүйцэтгэдэг байжээ. Күнзийн бичсэнээр энэ дэлхий дээр хамгийн нандин үнэт зүйл нь удам залгах нуган үр хэмээсэн байдаг. Эрт цагт нярайн эндэгдэл олон гардаг байсан тул Хятадын хаад хэдэн зуу, заримдаа хэдэн мянган татвар эмс авч аль болох олон хүүхэдтэй болох ёс тогтсон юм. Харин тэднийг хамгаалах, манах зэрэг чухал үүргийг тайганууд гүйцэтгэнэ. Хамгийн гол нь тайганууд хааны татвар эмсийг "бузартуулж" чадахгүй учраас тэдний үнэнч хамгаалагч болдог байсан гэнэ. 

Хятадын хааны үнэнч зүтгэгчид болох "тайганууд" гэж хэн байсан бэ?

1 2000 жилийн настай тогтолцоо

Хятадын хаад МЭӨ 800-аад оны үеэс тайгануудыг ордны туслах болгон ашигладаг байсан тухай олон баримт бий. Гэхдээ түүхчид хааны ордонд Хан Хуан Ди хааны үед буюу МЭ 146-167 оны хооронд тайганууд ордонд томоохон үүрэг гүйцэтгэж эхэлсэн гэдэг дээр санал нийлдэг. Тайганууд хаан болоод түүний гэр бүлтэй ямар ч албан тушаалтнаас илүү ойр байдаг тул үүнийгээ ашиглан томоохон тушаалуудыг өөрийн болгож эхэлсэн байна.

2000 жилийн настай тогтолцоо

Үүний нөлөөгөөр тэд төрийн хэргийг өөрсдийнхөөр удирдаж бүр улс гүрнийг сүйрэлд хүргэж байсан түүх ч бий. Хааны гэр бүлийнхэн бусдаас тусгаарлагдаж амьдардаг учраас тайгануудаас өөр түшиж тулах хүнгүй болсны нөлөө энэ юм. 

1924 оны 11-р сарын 5-нд сүүлчийн эзэн хаан Пүи-г 1912 оны хувьсгалаас хойш амьдарч байсан Хориотой хотоос нь хөөн зайлуулснаар тайганы тогтолцоог бүрэн халсан гэдэг.

Хятадын сүүлийн хаан Пүи

2 Хөвгүүд яагаад тайган болдог вэ?

Хөвгүүдийг хэд хэдэн шалтгааны улмаас тайган болгодог байжээ.

Тэдгээр нь:

  • Эцэг эхийн шахалт: Тайган болсон найман хүн тутмын нэг нь эцэг эхийн шахалтаар шийдвэрээ гаргасан байдаг. Гэр бүлүүд хөвгүүдээ ордны тайган болгохоор "хандивласныхаа" төлөө мөнгөн шагнал хүртэх бөгөөд хүүхдүүд нь ордонд илүү тохь тухтай, чинээлэг амьдрах болно гэж найддаг байв.

Хөвгүүд яагаад тайган болдог вэ?

  • Ядуурал: Зарим эрчүүд ядуу дорой, гуйлгачин амьдарсан дор тайган болж, ордонд элбэг хангалуун амьдрахыг илүүд үзнэ.

  • Өөрийн сонголтоор: Энгийн амьдралтай эрчүүд ч мөн ордонд тансаглаж амьдрахыг хүссэндээ тайган болдог байв.

  • Шийтгэл: Хан улсын эзэн хаан Гуангву (МЭӨ 25-57 онд хаанчилж байсан) цаазаар авах ялыг тайган болгох ялаар сольжээ. Түүний дараа үеийн хаад ч мөн энэ зарлигийг дагаж мөрдсөн юм. 

3 Тайган болох үйл явц

Хориотой хотын ойролцоох Чан Цу хэмээх жижиг овоохойд энэ хагалгааг хийдэг байв. Даози Жианг буюу "мэсчин" нь шодойг тайрахаас шархыг эдгээх хүртэл бүх алхамыг гардан хариуцна.

Тайган болох үйл явц

Тэрээр ажлын шан болгож зургаан лан авах бөгөөд хэд хэдэн шавийнхаа хамт хагалгааг хийнэ. Цус алдалтаас сэргийлэхийн тулд өвчтөний хэвлий ба гуяны дээд хэсгийг боолтоор чанга орооно.

Чин гүрний сүүлийн жилүүдэд өвдөлт намдаах эм нь халуун чинжүү байсан аж. Тиймээс тайрах хэсгийг халуун чинжүүтэй усаар гурван удаа угааж, ариутган бэлдэнэ.

Нэг хүн тайганы хөлийг гэнэтийн хөдөлгөөнөөс урьдчилан сэргийлэх үүднээс дарж зогсоно. Өөр хоёр эр түүний их бие, гарыг нь дарна.

Мэс засалч гартаа жижиг хутга барин ойртохдоо: "Та харамсах уу, үгүй юу?"  гэж асууна.

Хэрэв тэр хүн эргэлзэж, харамсана гэж хэлвэл бүх ажил зогсоно. Харин зөвшөөрвөл шодойг төмсөгний хамт ганц огтлолтоор тасалж авна. 

Шээсний сүвний нарийсал үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд эрэгтэйн биед тусгай төмрөн бөглөө суулгана. Биеийн зүсэлт хийсэн хэсгийг хүйтэн усанд дэвтээсэн цаасаар сайтар бооно.

Шархыг боосны дараа туслахууд тайганыг гурван цагийн турш өрөөгөөр алхуулж, дараа нь хэвтүүлнэ. Дээрх бөглөө нь тайган шээс алдахаас сэргийлдэг байна.

Мэс засалд орсон хүн үүнээс хойш гурван өдрийн турш юу ч ууж болохгүй.

Гурван өдрийн дараа тайганд суулгасан бөглөөг авдаг бөгөөд хэрэв шээс гарч байвал хагалгаа амжилттай болсон гэж үзнэ. Хэрэв шээс гадагшлахгүй бол тайганыг үхлээс юу ч аварч чадахгүй. Ийм хагалгаа хийлгэсэн хүмүүсийн хоёр хувь нь үүнээс болж үхсэн байдаг.

Шарх нь голдуу 100 орчим хоногийн дараа эдгэрдэг. Дараа нь шинэ тайган үүргээ гүйцэтгэхээр ордон руу явна.

4 Бао буюу эрдэнэ

Бао нь "гурван үнэт эрдэнэ" буюу хоёр төмсөг, бэлэг эрхтэн гэж орчуулагддаг. Шинэ тайганы бао-г тусгай шингэнээр дүүргэсэн саванд хийн битүүмжилж, дараа нь өндөр тавиур дээр байрлуулдаг.

Ингэхдээ тэд Бао-г хоёр шалтгаанаар хадгалж байсан.

Нэгдүгээрт, тайган цолоо ахиулах бүрт хатуу шалгалт өгөх ёстой байв. Бао байхгүй бол албан тушаал ахих боломжгүй.

Шалгалтын явцыг ян бао гэж нэрлэдэг бөгөөд ахлах тайган удирдуулан явуулна. 

Сонирхуулахад, мэс засалчид Бао-гоор дамжуулан мөнгө олдог байв. Учир нь зарим тайганууд мэс заслын дараа "гурван үнэт эрдэнэ"-ээ мартаж үлдээдэг бөгөөд  дараа нь шалгалт өгөхийн тулд Бао-гоо нэхэж ирнэ. Харин мэс засалч тэдэнд Бао-г нь өндөр үнээр зарах буюу түрээслэдэг байв. 

Хоёрдугаарт, тайган нас барахад түүнийг бао-той нь хамт оршуулдаг байсан аж. Хэрэв түүнд өөрийнх нь байхгүй бол нас барахаасаа өмнө өөр хүнийхийг олж авахыг хичээх нь түгээмэл.

Тайганууд хойд насандаа эргээд бэлэг эрхтэнтэйгээ төрнө гэж итгэдэг тул энэ ертөнцөөс явахдаа аль болох бүрэн бүтнээрээ байхыг хүсдэг байсан аж. Уламжлал ёсоор бол Эрлэг Номун хаан бао нь байхгүй хүмүүсийг эмэгтэй луус болгон хувиргадаг байжээ.

Бао буюу эрдэнэ

5 Биед гарах өөрчлөлт

Бэлэг эрхтэнгүй болсон эрэгтэй хүний эр бэлгийн даавар ялгарахаа болино. Үүний нөлөөгөөр тайганууд шингэхэн хоолойтой болдог. Хүүхэд байхдаа тайган болсон хүн яг эмэгтэй хүн шиг хоолойтой болдог бол насанд хүрсэн хойноо мэс хүргүүлсэн нь хоолойгоо нарийсган ярьж буй мэт сонсогдоно.

Мөн давсагны хяналт нь сулардаг тул амархан шээс алддаг байв. Үүнээс болж "тайган шиг үнэртэй" гэсэн хэллэг хуучин цагийн Хятадад тархсан юм. Мөн эр даавар нь байхгүй болсон тул тайганууд биеийн хүчний ажил хийж чадахгүй болно. 

Г.Картер Стентийн 1877 онд хэвлэгдсэн "Хятадын тайганууд" нийтлэлд бэлэг эрхтэнгүй болсон эрчүүдийн зан авир өөрчлөгдөж, илүү хурдан хөгширдөг гэжээ. Тэд хэт их сэтгэлийн хөдлөлд автдаг бөгөөд ялангуяа цочмог ууртай болдог байв. 

Үүнээс гадна тэдний сахал ургахаа болино. Бага насандаа тайган болсон ихэнх хүмүүс таргалдаг боловч илүүдэл жинтэй тарган биш зүгээр биеийн хэлбэр нь зөөлөн булцгар болдог аж. Тэд бие бялдрын хувьд сул, нас ахих тусам жин хасна.

Тайганууд бага зэрэг бөхийж хөлөө ойр ойр гишгэн цөмцгөнөж явна. Тэд энэ өвөрмөц алхаанаасаа болж холоос амархан танигддаг байсан аж.

Биед гарах өөрчлөлт

6 Гүйцэтгэх үүрэг, нөлөө

Хааны ордны сүр жавхлантай бөгөөд нууцлаг байдлыг хадгалах нь тайгануудын гол үүрэг байв. Ордны гадна ус зөөгч, харуул, цэцэрлэгч гэх мэт, ордны дотор тогооч, цэвэрлэгч, туслах, хөтөч, бараа бологч гэх мэт ажлуудыг хийнэ. Ерөнхийдөө ордон дахь амьдрал хэвийн явагдах нөхцөлийг тайганууд хангадаг байжээ.

15-р зууны төгсгөлд Хятадын хааны ордонд 10000 тайган байсан бол 1644 оны байдлаар 70 мянга хүрч байжээ. Харин Чин гүрний эхэн жилүүдэд Манж ихэс дээдэс Хориотой хотод тайгануудын нөлөө ихсэхээс сэргийлж, тоог нь 3000 болтол бууруулжээ.

Гүйцэтгэх үүрэг, нөлөө

Тайганууд ордны бараг бүх асуудлыг зохицуулах тул эрх мэдэл, нөлөөлөл авчрахаар үнэ цэнтэй мэдээллүүд тэдний гарт байдаг байв. Хааны ур ухаан ямар байхаас шалтгаалан түүхийн явцад тайгануудын эрх мэдэл нэг дээшилж, нэг доройтсоор иржээ.

Пүи хаанд үйлчилж байсан Хятадын сүүлийн тайган Сун Яотин 1996 онд нас барсан байдаг.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()