Өнгөрсөн цагт хүүхэд бүрийн мөрөөдөл байсан "Артек" зуслангийн амрагчдын ховор зургууд

Артек бол Зөвлөлтийн хамгийн алдартай пионерийн зуслан байв. Украины Крымын өмнөд эрэгт байрлах энэхүү зусланд очиж, үе тэнгийн найзуудтай болж зуныг хөгжилтэй, дурсамжтай өнгөрүүлэхийн тулд тухайн үеийн социалист дэглэмтэй улсуудын хүүхдүүд бүтэн жил хоног тоолон хүлээдэг байжээ. Ингээд та бүхэнд хүүхэд бүрийн мөрөөдөл болдог байсан Артек зуслангийн зургуудыг хуваалцъя!

Өнгөрсөн цагт хүүхэд бүрийн мөрөөдөл байсан "Артек" зуслангийн амрагчдын ховор зургууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Артек зуслан социалист дэглэмтэй улсуудын сурлага, хөдөлмөрөөрөө манлайлагч хүүхдүүдийг жил бүр хүлээн авч урлаг, спорт, соёлын олон арга хэмжээ, уралдаан тэмцээн зохион байгуулан хүүхэд багачуудад мартахын аргагүй дурсамж бүтээдэг байжээ.

Зөвлөлтийн арав гаруй мянган сурагчдаас ердөө хэдхэн мянга нь л Артек зусланд амрах хүүхдүүдийн тоонд багтаж чаддаг байсан аж. Нарлаг эрэг дээрх энэхүү зуслан хүүхдүүдийн хувьд жинхэнэ диваажин байсан бөгөөд энэ газарт амарна гэдэг тэдний нэр төрийн хэрэг болдог байв. 

Артек 1925-1969 оны хооронд нийт 300 мянган хүүхэд хүлээн авснаас 13 мянга гаруй нь гадаад хүүхдүүд байсан гэнэ.

ЗХУ 1960 онд Артекийг сэргээн засварласан бөгөөд 1969 он гэхэд 150 барилга, гурван эмнэлэг, сургууль, Артек Фильм кино студи, гурван усан сан, 7000 суудалтай цэнгэлдэх хүрээлэнтэй болсон байжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()