Хүмүүсийн хүлээн зөвшөөрөх дургүй 7 гашуун үнэн

Хүн бүрийн ойлгож хүлээж авах ёстой гашуун үнэн гэж амьдралд үнэхээр байдаг. Зарим хүмүүс тэдгээрийн дэргэдүүр нүдэн балай чихэн дүлий өнгөрч, бүгдийг үл тоохыг хичээдэг ч үнэндээ байгаа зүйлийг байгаагаар нь хүлээж авч чадсан хүмүүс тэднээс илүү аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдардаг байна. Тиймээс амьдралдаа ямар сонголт хийж, ямар замаар алхах нь зөвхөн таны мэдлээс л хамаардаг гэдгийг мартаж болохгүй. 

Хүмүүсийн хүлээн зөвшөөрөх дургүй 7 гашуун үнэн

1 Таны асуудлыг хэн ч тоохгүй

Зарим хүмүүс амьдралдаа болж бүтэхгүй байгаа зүйлээ бусдад тоочих дуртай байдаг. "Ажил муу байна, жаахан мөнгө зээлээч, цалин амьдралд хүрэлцэхгүй байна, машин эвдэрчихлээ, амьдралд бүтэх зүйл алга" гэх зүйлийг ярьдаг хүнтэй та лав таарч байсан нь гарцаагүй. Тийм хүмүүс бусдаар өрөвдүүлж амьдралдаа дэмжлэг авах хүсэлтэй байдаг юм.

Гэхдээ үнэн хэрэгтээ тэднийг хэн ч тоохгүй. Хэрэв та энэ хэвээр байнга гомдоллосоор байвал хүмүүс таныг сул дорой гэж үзэж эхэлнэ. Хэрэв та зөвхөн өөрт тулгарсан асуудлын талаар ярих юм бол тэд тантай харьцахаа ч болих магадлалтай. Дэлхий ертөнцөд хүч чадалтай хүмүүс л хэрэгтэй.

Таны асуудлыг хэн ч тоохгүй

2 Мөнгийг ойлгож чадсан хүмүүс л түүнийг олдог

Нэгэн сэтгэлзүйчийн хэлсэн үг:

Өмнө нь би "Илүү их мөнгөтэй болохын тулд мөнгө яаж олох талаар өдрийн 80 хувьд бодох хэрэгтэй" гэсэн үгийг сонсоод огт ойлгоогүй. Би үүнийг утгагүй зүйл гэж бодож байсан. Харин эсрэгээрээ би аз жаргалаа олох юм бол мөнгө аяндаа орж ирнэ гэж итгэсэн юм. Гэхдээ хэсэг хугацааны дараа би сэтгэл зүйчээр ажиллаж эхлэхдээ мөнгөний талаарх байнгын бодол нь хүнд саад болохгүйгээс гадна боломжийг олж харахад тусалдаг гэдгийг ойлгосон. Би үйлчлүүлэгч нартаа ажлын арга барилаа сайжруулах, боловсролоо дээшлүүлэх, шинэ сургалтанд хамрагдах зэргээр өөрийгөө хөгжүүлэх тал дээр санаа тавьж байхыг зөвлөж эхэлсэн. Би өөрөө ч удалгүй сэтгэлзүйн дамжаа явуулж эхэлсэн учир үүний ачаар орлогоо 10 дахин нэмэгдүүлж чадсан юм.

Мөнгө хангалтгүй байна гэж гомдоллодог хүмүүс үнэндээ түүний тухай хэзээ ч боддоггүй. Тэд оронд нь яаж зугаацахаа л боддог.

Мөнгийг ойлгож чадсан хүмүүс л түүнийг олдог

3 Бүсгүй хүн тийм амар хайрлахгүй

"Намайг байгаагаар минь хүлээж авахыг хүсэж байна." гэдэг бол хий хоосон мөрөөдөл юм.

Дэлхий дээр ээжээс өөр хэн ч биднийг ийм хайраар хайрладаггүй. Бид эмэгтэйчүүдийг гоо үзэсгэлэн, оюун ухаан, сэтгэл хөдлөл, урам зоригт нь болж хайрладаг бол эмэгтэйчүүд бидний хүч чадал, оюун ухаанд татагдаж байж хайрладаг. Мөнгөгүй, тарган, ааш муутай, муухай хувцасладаг, сурсан мэдсэн эрдэмгүй, хийж бүтээсэн зүйлгүй байж бусдыг өөртөө татна гэж байхгүй. 

Бүсгүй хүн тийм амар хайрлахгүй

4 Амьдрал гэдэг бэрхшээлээс бүрддэг

Гал тогоонд ус алдсан уу? Та шинэ машинаа зурсан уу? Эхнэртээ бэлэг өгдөггүй болохоор эхнэр чинь сэтгэл дундуур байдаг уу? Хүүхэд дахиад өвдсөн үү?

Амьдрал гэдэг асуудал шийдэх чадвар дээр тогтдог гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэднийг илүү үр дүнтэй шийдвэрлэх тусам та илүү аз жаргал мэдэрнэ. Асуудлыг оновчтой шийдвэрлэж чадаж гэмээ нь та өөртөө илүү итгэлтэй болж, өндөр цалин авч, бүсгүйчүүдийг өөртөө татна.

Амьдрал гэдэг бэрхшээлээс бүрддэг

5 Хэрвээ зодолдож мэдэхгүй бол зодуулж л таарна

Тэмцэл бол хоол тэжээл, нөхөн үржихүйн нэгэн адил амьдралын үндэс суурь юм. Манай гариг ​​дээрх бүх зүйл амьд үлдэхийн төлөө тэмцэж байна. Та заавал зодоонд дийлдэг байх албагүй, гагцхүү оюун ухаан, харилцаа холбоо тогтоох чадвар, технологийн мэдлэг зэрэг тодорхой нэг зүйлийн хувьд бусдыг буулгаж авч чаддаг байх хэрэгтэй. 

Хэрвээ зодолдож мэдэхгүй бол зодуулж л таарна

6 Эрүүл мэнд ганц л олдоно

20 насандаа хүссэн зүйлээ идэж, шүдээ угаалгүй явж, архи тамхийг чөлөөтэй хэрэглээд байж болно. Гэхдээ жил ирэх бүр таны биеийн байдал улам бүр дордох бөгөөд 35 хүрч байж л ихэнх хүмүүс бие гэдэг зүйлийг нэг л олддог болохыг ухаардаг. Буруу амьдарсан хүмүүсийн бие бүхэлдээ элдэв өвчин ороож, эмчилгээнд асар их мөнгө зарах хэдий ч биеийн зовиур арилалгүй явсаар нас эцэслэнэ.

Эрүүл мэнд ганц л олдоно

7 Удирдах дуртай бол хариуцлага хүлээж сур

Дийлэнх эрэгтэйчүүд гэр бүлийн тэргүүн болохыг хүсдэг. Гэхдээ орчин үед гэр бүл толгойлно гэдэг ямар их хариуцлагатай зүйл болохыг зарим нь төдийлөн сайн мэддэггүй.

Эрэгтэй хүн эхнэртээ уурлаж, зөрчилдөөнөөс болж гэрээсээ гарч явлаа гэж бодьё. Гэхдээ тэр хүнийг харж халамжилж, өөрийнхөөрөө байлгахыг хүсвэл асар олон зүйлийг төлөвлөж хийж чаддаг байх ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй. Албан байгууллагын дарга ажилтнуудтайгаа хэрэлдээд, компаниа хаяад явбал ямар вэ? Тийм зүйл гэж хэзээ ч байхгүй гэдгийг ухаар. Хамгийн гол нь бусдын хүсэл зоригийг ойлгож, нөхцөл байдалд таарсан шийдвэр гаргаж сур. 

Удирдах дуртай бол хариуцлага хүлээж сур

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()