Хэтэрхий их жин хаяснаас болж фэнүүдийнхээ санааг зовоосон алдартнууд

Энтертайнмент салбарын алдартнууд өөрсдийн гадаад төрх, бие галбираа байнга гоё, сайхан хэвээр нь хадгалах мэргэжлийн онцлог, шаардлагатай тулгардаг. Тиймээс тэдний олонх нь жингээ огцом хасаж, дүр төрхөө эрс өөрчлөх зэргээр гадаад байдалдаа онцгой анхаарч эхэлдэг билээ. Гэвч тэд заримдаа тодорхой нэг шалтгаанаас үүдэж хэт туранхай болж, бараг хүний нүд хальтрам төрхтэй болсон байх нь ч бий. 

Хэтэрхий их жин хаяснаас болж фэнүүдийнхээ санааг зовоосон алдартнууд

1 Мила Кунис (Mila Kunis)

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэхүү жүжигчин бүсгүйг хэт туранхай болсон талаар шуугиж байна. Олон мянган хүн Милаг хэт их жин хасаж, танигдахын аргагүй болсныг гайхаж байна. Жүжигчин бүсгүй хөөрхөн хацраа алдаж илүү хурц, бараг шулмын гэмээр төрхтэй болжээ. Тиймээс фенүүд нь Милаг ямар нэг эрүүл мэндийн асуудалтай болсон эсэхэд санаа зовж эхлээд байгаа юм. 

Мила Кунис (Mila Kunis)

2 Анжелина Жоли (Angelina Jolie)

Анжелина Жоли үргэлж гоолиг биетэй байсан ч Брэд Питтээс салсны дараа маш өөр болжээ. Түүний тойрон хүрээлэгчдийн цуу ярианаас дуулахад Анжелина өдөрт хоёр хайрцаг тамхи татдаг бөгөөд бараг юу ч иддэггүй гэжээ. Үүний үр дүнд жүжигчин бүсгүй араг яс шиг аймшигтай туранхай болсон байна. 

Анжелина Жоли (Angelina Jolie)

3 Кейт Босворт (Kate Bosworth)

Жүжигчин бүсгүй 2006 онд Орландо Блумаас салсны дараа хоолны дуршилгүй болжээ. Гэсэн ч Кейт сэтгэлийн шархаа эмчилж чадсанаар зогсохгүй, өөр хүнтэй ирээдүйн амьдралаа холбосон билээ. Харамсалтай нь, хоол идэхээ больсон хэсэг хугацаандаа жүжигчин бүсгүй маань танигдахын аргагүй болтлоо турж эцсэн юм. Үүнээс болоод түүнийг царай муутай болсон гэж гомдоллох шүтэн бишрэгчид нь ч бий.

Кейт Босворт (Kate Bosworth)

4 Хилари Сванк (Hilary Swank)

Энэ жүжигчин хэзээ ч бие галбираараа олныг шуугиулж байгаагүй ч сүүлийн жилүүдэд хэт их жин хассанаасаа болж хүмүүсийн амны бай болоод байгаа юм. Түүний туранхай биеийг таашаадаггүй шүтэн бишрэгчид нь жүжигчин бүсгүйг шим тэжээлтэй хоол сайн идэхийг шаардах болсон аж.

Хилари Сванк (Hilary Swank)

5 Жейк Жилленхал (Jake Gyllenhaal)

Жейк кинонд тоглохын тулд нэг бус удаа жин хасах шаардлагатай болжээ. Тэрээр 2013 онд "Nightcrawler" кинонд тоглохын тулд 9 кг жин хаясан байдаг. Хүнд дасгалаас гадна жүжигчин эр өөрийгөө хамгийн илчлэг багатай хоолны дэглэмээр тарчлааж байсны дээр найз нөхөдтэйгээ ресторан, баар руу явахаас ч татгалздаг байжээ. 

Жейк Жилленхал (Jake Gyllenhaal)

6 Натали Портман (Natalie Portman)

Жүжигчин бүсгүй өмнө нь жирэмсэн байхаасаа бусад үед мяраалаг болж байгаагүй. Мөн "Хар хун" кинонд тоглохын тулд Портман бараг яс арьс болтлоо турсан байна. Гэсэн хэдий ч энэ зураг авалт дууссаны дараа ч тэрээр туранхай чигээрээ үлдсэн байна.

Натали Портман (Natalie Portman)

7 Рене Зэлвеггер (Renee Zellweger)

"Бриджит Жонсын өдрийн тэмдэглэл" кинонд тоглохын тулд жүжигчин Рэнэ Зэлвеггер 13 кг жин нэмэх шаардлагатай болжээ. Хамгийн гол асуудал бол үүнийг хоёрхон сарын дотор хийх ёстой байв. Тиймээс Рене хөдөлгөөнөө аль болох хязгаарлаж, зөвхөн түргэн хоол мэтийн өөх тос, илчлэг ихтэй хүнс иддэг байсан гэнэ. Үүний үр дүнд Рене дүрдээ таарсан жинтэй болж чаджээ. Дараа нь тэрээр мэдээж хуучин туранхай төрхөндөө орсон юм. Гэвч шүтэн бишрэгч нар нь Ренег "Бриджет" шиг мяраалаг байхад илүү их дуртай байсан гэдэг.

Рене Зэлвеггер (Renee Zellweger)

8 Тори Спеллинг (Tori Spelling)

Тори "сэтгэл татам, өхөөрдөм" байснаа "муухай, туранхай" болтлоо өөрчлөгдсөн гэж нийгмийн сүлжээний хэрэглэгчид дурссан байдаг. Жүжигчин бүсгүй 2014 онд нөхрөө өөр хүнтэй болсныг мэдээд сэтгэлээр унасан байна. Хосууд салалгүй бүгдийг давж чадсан боловч Тори тэр бүх явдлаас болж багагүй жин хассан. 

Тори Спеллинг (Tori Spelling)

9 Николь Ричи (Nicole Richie)

Николь Ричи өөрийнхөө галбираар олон шүтэн бишрэгчдийг татаж чадсан юм. Гэвч тэрээр турахаар шийдсэн бөгөөд үүний үр дүнд 70 кг-аас 40 кг болтлоо турсан байна. Харамсалтай нь Николь хэт их жин хаяснаас болж эрүүл мэндийн асуудалтай болсон бөгөөд үүний хажуугаар хоолны дуршлаа хүртэл алдсан аж. Жүжигчин бүсгүй өөрийн галбиртаа сэтгэл хангалуун байгаа ч фенүүд нь тийм ч их баяртай биш байна.

Николь Ричи (Nicole Richie)

10 Мэри-Кейт, Эшли Олсен нар (Mary-Kate and Ashley Olsen)

2019 оны ихэр эгч дүүсийн бичлэг цахим орчинд тавигдсан юм. Гэвч фенүүд нь тэднийг хэтэрхий туранхай болсон байгаад эгдүүцэн "Хөгшин хүн шиг болж", "Зомби биш дээ!" гэх мэтийн сэтгэгдэл үлдээжээ. Түүнээс хойш тэд өөр зургаа хуваалцаагүй юм. Ихрүүд 2012 онд камерын өмнө гарахаа больж, олны анхаарлыг ч татахаа больсон билээ. Эшли хачигт боррелиоз гэх эдгэршгүй өвчтэй бөгөөд Мэри-Кейт хоолны дуршилгүй болсон гэдэг мэдээлэл бий. 

Мэри-Кейт, Эшли Олсен нар (Mary-Kate and Ashley Olsen)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()