"Сахиусан тэнгэрүүд" - Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хүүхдүүд өсч томроод хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Бид бусдын хараа булаам, үзэсгэлэнт төрхтэй хүмүүсийг төрсөн байтлаа зурсан юм шиг гэдэг ч энэ үг хангалтгүй, бүр төрсөн байтлаа урлан байж сийлсэн мэт байгалиасаа төгс төгөлдөр төрсөн хүмүүс байдаг. Одоогоос хэдэн жилийн өмнө олны гайхшралыг төрүүлж, хамгийн царайлаг хүүхдүүдээр тодорч байсан бяцхан охид өдгөө хэрхэн өсөж торниж, өөрчлөгдсөн болохыг та бүхэн энэхүү нийтлэлээс хүлээн авч сонирхоорой. Тэд эгдүүтэй бяцхан байхаа хэдийнээ больсон ч харц унагам сахиусан тэнгэр шиг царай нь хэвээрээ аж...

"Сахиусан тэнгэрүүд" - Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хүүхдүүд өсч томроод хэрхэн өөрчлөгдсөн бэ?

1 Анастасия Безрукова

8 настайдаа телевизийн нэвтрүүлэг, загварын сэтгүүлүүд дээр гарч эхэлсэн Анастасия Безрукова дөнгөж 10 настайдаа хэд хэдэн томоохон брэнд, зар сурталчилгааны компаниудтай хамтарч ажиллаж байв.

Анастасия Безрукова

Өсөж том болохын хэрээр түүний алдар нэр улам бүр нэмэгдсээр Анастасия охин өдгөө олон улсын хэмжээний модель болжээ.

2 Кристина Пименова

2014 онд Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй охиноор тодорч байсан энэ хүүхэд ердөө гуравхан настай байхаасаа олны анхааралд өртөж байв. Улмаар есөн настайдаа тэрээр Prada-ын загварын шоунд уригдан оролцож байсан билээ. 

Кристина Пименова

Одоо 16 настай Кристина Пименова АНУ-д амьдарч, загварын салбарт ажиллаж байна. 

3 Тилан Блондо

Франц гоо үзэсгэлэн Тилан Блондо модель ээжийнхээ нөлөөгөөр мөн л балчир наснаасаа загварынхны анхаарлыг татжээ. 

Тилан Блондо

Одоо ч Тилан дэлхий даяарх олон мянган хүмүүсийн гоо сайхны стандартын бодит төлөөлөл болсоор байгаа юм. 

4 Айра Браун

Эгдүүтэй, бяцхан Айра Брауны ээж охиноо барбитай адилхан харагдуулах гэж их хичээдэг байсан гэнэ. Тэрээр Айрагийн угаас цайвар үсийг дахин шаргал өнгөөр нэмж будаж, арьсыг нь борлуулахын тулд гоо сайхны салонд аваачих зэргээр бага байхаас нь охины гоо сайханд ихээхэн анхаарал хандуулж байв.

Айра Браун

Гэвч үр дүн нь төдийлөн ялгаа үзүүлээгүй бөгөөд өхөөрдөм царай нь хэвээр үлджээ. 

5 Элизабет Хайли

Лиззи охин дөрвөн нас хүртлээ зөвхөн эмч болно гэж мөрөөддөг байжээ. Гэвч нэг өдөр охиныг моделийн агентлагт элсүүлэх урилга ирж, бяцхан Элизабет модель хийж эхэлсэн аж.

Элизабет Хайли

Тэрээр одоо ч загварын салбарт эрэлттэй хэвээр байгаа ч эмч болох мөрөөдлөө орхиогүй гэнэ.

6 Уилльям-Франклин Миллер

Загварын ертөнцөд хөл тавьсан Австрали хүү санаандгүй байдлаар алдартай болжээ. Учир нь Японы нэгэн сурагч охин түүний зургийг өөрийн твиттер хуудаснаа нийтэлсэн бөгөөд хэдхэн цагийн дотор хүүгийн зураг Япон болон Хятад даяар тархаж, төд удалгүй дэлхий даяар алдартай болжээ.

Уилльям-Франклин Миллер

Ийнхүү тэрбээр маш олон шүтэн бишрэгчтэй болж, дэлхийн хамгийн царайлаг хөвгүүнээр шалгарсан аж. 

7 Ланея Грейс

Үзэсгэлэнт охины өвөрмөц дүр төрх Испани, Америкаас гаралтай. Ланея 2004 оны 6-р сарын 23-нд Сан-Францискод төрсөн бөгөөд загварын ертөнцөд 3 настайдаа хөл тавьжээ. Тэр үед ээж нь 2 дахь хүүхдээ хүлээж байсан учир том охиноо хөгжүүлэх тал дээр анхаарал хандуулж түүнийг Фордын загварын агентлагт бүртгүүлсэн аж. Гэрэл зурагчид охины гадаад төрхөд сэтгэл хангалуун байсан учир шууд л хамтран ажиллах гэрээ байгуулжээ. 

Ланея Грейс

Одоо Ланея нь 3 загварын агентлагтай хамтран ажиллаж байгаа гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()