1
Анхаарал татахуйц өнгөлөг дүр төрх
Энэ зун та зөвхөн 2021 оны гол өнгө төдийгүй, хувцаслалтаас олж болох бүх тод өнгийг хослуулж загварлаг төрхийг бий болгох боломжтой. Бусдаас илүү ер бусын, илүү гэрэл гэгээтэй, илүү өөр байх тусмаа таны дотоод мэдрэмжийг илэрхийлнэ. Энэ зун таны хувцаслалтандаа анхаарвал зүйтэй хамгийн гол зарчим бол өнгө, эрх чөлөө, урам зориг бөгөөд өөр юунд ч санаагаа чилээх шаардлагагүй гэнэ.
2
Зөөлөн өнгө, сул загвар
Хөнгөн зөөлөн, сэтгэл татам, эмэгтэйлэг хэв маяг бол 2021 оны зуны хувцас загвар дахь хамгийн гол чиг хандлагуудын нэг аж.
3
Микро юбка
Загвар зохион бүтээгчид энэ зун охид, бүсгүйчүүдэд нэн сонирхолтой хэв маягийг санал болгосон бөгөөд 2021 оны зун мини юбка биш, бүр микро юбка тренд болно гэв.
4
Унтлагын хувцас
Дэлхий даяарх хүмүүс нийтээрээ 2020 онд биед эвтэйхэн, тав тухтай хувцастайгаа ихэнх цагаа гэртээ өнгөрүүлсэн бол 2021 онд өнөөх хувцастайгаа гудамж талбайг чимэхээр болсон шинжтэй.
5
Сул хүрэм, богино топ
Эрэгтэйлэг хүрэм, бариу топтой гайхалтай зохицдог гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа нь гарцаагүй. Дээр дурдсанчлан, бүсгүйчүүдийн эрх чөлөө, тав тухыг харуулах загварууд нэг хэсэгтээ л хүмүүсийн анхаарлыг татсаар байх аж.
6
Биед эвтэйхэн, минимал даашинз
2021 оны зуны хувцаслалтад болохгүй, зохицохгүй зүйл гэж үгүй. Бүсгүйчүүдийн биед эвтэйхэн, хөнгөн, өргөн даашинз урин цагийн өнгө төрхийг бүрдүүлж байна.
7
Абстракт хээ
Өвөрмөц хээ, дүрстэй хувцас болон чимэглэл таны гадаад төрхийг гайхалтай чимнэ.
8
Өнгө дагнасан төрх
Нэг өнгөөр дагнан хувцаслах нь эмх цэгцтэй, эмэгтэйлэг дүр төрхийг бий болгодог.