Аргагүйн эрхэнд өөрийн гараар мөчөө тайрч, амьд үлдэж чадсан 10 хүн

Үхэл, амьдралыг шийдэх мөч ирэх үед та хэр их золиос гаргаж чадах вэ? Зарим хүмүүс ийм хүнд сорилттой тулгарах үедээ ямар ч хичээл зүтгэл гаргалгүйгээр итгэл найдвараа алдаж, бараг л тэр дороо бууж өгдөг. Харин цөөн хэд нь хэн хүний санаанд оромгүй зүйлсээ зольж, амиа аварч чаддаг ажээ. Үүний жишээ болсон хүмүүсийн тухай сонирхолтой мэдээллийг хүргэе.

Аргагүйн эрхэнд өөрийн гараар мөчөө тайрч, амьд үлдэж чадсан 10 хүн

10 Арон Ралстон (Aron Ralston)

Арон Ралстон хэдийгээр сайн цалин авдаг инженер байсан ч ууланд аялах дуртай байв. Ийнхүү тэрээр ажлаа орхиж мэргэжлийн уулчин болохоор шийджээ. Ралстон АНУ-ын өндөр оргилуудад ганцаараа авирах болсон бөгөөд 27 насандаа Колорадо мужийн хамгийн туршлагатай уулчдын нэг болсон байв. 

Гэхдээ Арон туршлага ч тус болж чадахааргүй, эрсдэлтэй мөч тохиожээ. 2003 оны 4-р сард тэрээр Юта муж дахь нэгэн хавцалд авирч байсан бөгөөд дээрээс нь гэнэт хэдэн тооны жинтэй хад унаж гарыг нь даржээ. Арон хэт цочирдсоноос болж яах ёстойгоо ойлгоогүй ч юун түрүүнд зураг авч хүмүүст илгээн, тусламж дуудахаар шийдсэн байна.

Арон Ралстон (Aron Ralston)

Гэхдээ холбооны хэрэгсэл хавцлын дунд хэсэгт сүлжээ барихгүй байсан бөгөөд жуулчдын замаас хол байсан тул туслах хүн ирсэнгүй. Тэрээр яг энэ байдлаараа таван өдрийн турш гацсаны эцэст хүнс нь хүртэл дууссан бөгөөд өөрөө өөрийгөө аврахын тулд гараа тасдахаас өөр сонголтгүй болжээ. 

Жижиг хутгаар тэрээр арьс булчингаа бага багаар сийчиж тасалсны дараа ясаа хугалсны эцэст эрх чөлөөтэй болов. Арон үүний дараа нисдэг тэрэгтэй таарч амь аврагджээ. Уг аймшигт явдлын дараа ч Арон хиймэл гартай ууланд авирсаар байсан бөгөөд 2004 онд тэрээр намтар номоо хэвлүүлсэн юм. Түүний түүхээс сэдэвлэн 2012 онд "127 цаг" хэмээх кино бүтээгдсэн байна.

9 Майкл Ласитер

Майкл Ласитер хэмээх залууд 2008 онд тохиолдсон явдлыг тэнэглэл гэж нэрлэхээс өөр арга байхгүй. Ласитер нэг өдөр дэн буудалд өрөө авч ороод судсандаа хар тамхи шахжээ. Гэтэл тэрээр тариуранд байсан агаар судас руу нь орохыг анзаарсан бөгөөд Майкл агаар зүрхэнд нь хүрвэл үхнэ гэдгийг мэдэж байв. Гэхдээ хар тамхинд мансуурсан тархинд нь гараа тайрахаас өөр зам үлдээгүй хэмээх бодол төрсөн аж. Тиймээс Майкл шууд гүйж гараад ойролцоох хоолны газар руу дайран орж хамгийн түрүүнд олдсон хутгаар хүмүүсийн өмнө гараа тайрах гэж оролдсон байна. Энэ хооронд цагдаа нар ирж түүнийг зогсоосон бөгөөд даруй эмнэлэгт хүргэжээ. Азаар Майклын гар бүрэн салаагүй учраас буцааж залгаж чадсан аж.

Майкл Ласитер

8 Жонатан Метз (Jonathan Metz)

2010 оны 6-р сард Жонатан Метз гэртээ байхдаа пицца хийж идэхээр шийдсэн бөгөөд ингэхийн тулд зуухаа цэвэрлэхээр шийджээ. Гэвч түүний гар нь нэг зүйлд хавчуулагдан гацсан байна. Эргэн тойронд нь туслах хүн байгаагүй учир тэрээр гурван өдрийн турш хөдөлж чадахгүй байсны эцэст дэргэдээ байсан хөрөөгөөр гараа тайрчээ. Тэрээр өвчнөөсөө болж ухаан алдсан бөгөөд азаар хөрш нь Жонатанг хэдэн өдөр үзэгдээгүй гэж цагдаа дуудсан учраас цагдаа нар ирж амийг нь аварсан байна. Сонирхолтой нь эмч нар Жонатаны хавчуулагдсан гар удаан хугацааны турш цус нь боогдсон учраас үхжиж эхэлсэн байсныг тогтоожээ. Тиймээс тэрээр гараа салгаагүй байсан бол үнэхээр амиа алдах байсан гэнэ. 

Жонатан Метз (Jonathan Metz)

7 Жон Хатт (John Hatt)

Колорадо мужийн мод бэлтгэгч 61 настай Жон Хатт мужийн баруун хэсэгт байдаг цөөн хүн амтай хотод ажлаар явж байжээ. Тэгтэл нэг өдөр 6 тонн жинтэй тоног төхөөрөмж түүний чиргүүлээс унаж, баруун хөлийг дарав. Ойд сүлжээ барихгүй байсан бөгөөд хүмүүс туслахаар ирнэ гэдэг бараг боломжгүй байв. Тиймээс Хатт халаасныхаа хутгыг сугалж, дарагдсан хөлийн хуруугаа тасалжээ. Үүний дараа тэрээр суурин газар олж тусламж авахын тулд хэдэн км замыг туулах хэрэгтэй байв. Азаар Жон хэдхэн хуруугаа алдсан бөгөөд удалгүй тэрээр дахин алхдаг болж мод бэлтгэгчийн ажилдаа эргээд оржээ. 

Жон Хатт (John Hatt)

6 Майрон Шлафман (Myron Schlafman)

Энгийн ажил ч аймшигт гэмтлийн шалтгаан болдог гэдгийг та аль хэдийн анзаарсан байх. Вьетнамын дайнд оролцож байсан 69 настай ахмад дайчин Мирон Шлафман хожим зүүн гаргүй болжээ. Аймшигт дайнаас бүрэн бүтэн, эсэн мэнд үлдэж чадсан тэрээр гэртээ байхдаа гараа алдсан байна.

Шлафман зайдас хийх дуртай нэгэн юм. Нэг өдөр махаа машинд хийхээр бэлтгэж байгаад санаандгүй асаах товч дээр даржээ. Тэгтэл гарыг нь махны машин шууд татаж аваад юу ч үгүй болтол нь "татсан" аж. 

Дайнд олон бэртэл гэмтэл үзсэн Майрон цаг алдвал цус алдаж үхэх болно гэдгээ шууд ойлгов. Тиймээс ахмад дайчин маань шууд дэргэдээ байсан заазуураар гараа тасалж авмагцаа цагдаа руу залгажээ.

Майрон Шлафман (Myron Schlafman)

5 Ал Hill (Al Hill)

2007 онд Калифорнийн 69 настай мод бэлтгэгч Ал Хилл ажил дээрээ алдаа гаргажээ. Түүний буруу тооцооллын улмаас хөрөөдсөн мод яг дээрээс нь унасан байна. Хилл азаар амьд гарсан ч хэдэн зуун кг жинтэй модонд дарагдсан хөл нь хөдлөх ямар ч боломжгүй таг гацсан байв.

11 цаг хүлээсний дараа тусламж мөддөө ирэхгүй гэдгийг мэдээд Хилл хөлөө өвдөгнөөс нь доош таслахаар шийджээ. Түүнд зөвхөн халаасны хутга байсан боловч хөлөө маш цэвэрхэн тасалж чадсан байна. Хилл чөлөөтэй болж аваад тусламж дуудсан аж. Хажуугаар нь өнгөрч байсан хүн хашгирах дууг сонсоод цагдаа дуудсөн бөгөөд Хилл эцэст нь эмнэлэгт хүргэгдсэн байна.

Ал Hill (Al Hill)

4 Жэн Яанлиан (Zheng Yanliang)

БНХАУ-ын оршин суугч Жэн Янлианг насан туршдаа үйлдвэрт ажилласан бөгөөд багахан хэмжээний мөнгө цуглуулаад газар тариалан эрхлэхээр төлөвлөж байжээ. Гэвч тэрээр цусны бөөгнөрөл хэмээх өвчтэй гэж оношлогдсон байна. Жэн бүх эмчилгээг хийлгэж, шаардлагатай эм тариа худалдаж авсан боловч эмч нар түүнд хөлөө тайруулах эсвэл залуугаараа үхэх гэсэн сонголт байна гэж хэлжээ. 

Хөл тайрах хагалгааны өртөг нь 48 мянган доллар байсан бөгөөд удаан хугацааны эмчилгээ хийлгэсний дараа Янлиан бүх мөнгөө барсан байв. Тиймээс тэрээр гуравхан сарын настай гэсэн үг сонссон ч эмнэлгээс гарахаас өөр аргагүй болжээ. Биеийн байдал нь өдрөөс өдөрт муудаж байсан ч тэрээр бууж өгөхийг хүсээгүй учраас хөлөө өөрөө тайрахаар шийдэв.

2012 оны 4-р сарын 14-нд Жэн шүдэндээ мод зууж байгаад жимсний хутга, төмрийн хөрөөг ашиглан хөлөө тайрчээ. Энэ бүгдийг мэдээ алдуулагчгүйгээр хйисэн гэдгийг онцлох хэрэгтэй. Жэн ясаа хөрөөдөхөд дор хаяж 20 минут зарцуулсан бөгөөд эдгээр нь түүний амьдралын хамгийн урт мөч байсан гэж хэлжээ. Үр дүнд нь зоригтой хятад эр хөлөө төдийгүй, модыг хэт чанга зуусны улмаас үүдэн шүднүүдээ алдсан ч амьд үлдсэн байна. 

Жэн Яанлиан (Zheng Yanliang)

3 Рамлан (Ramlan)

Манай дараагийн баатар бол Индонезид 2009 оны 9-р сард болсон газар хөдлөлтийн олон мянган хохирогчийн нэг юм. 18 настай Рамлан, түүний танил 53 настай Эман нар Паданг хотын нэгэн барилгын талбай дээр ажилладаг байжээ. Газар хөтлөлтийн үед нэг том бетон Рамланы дээрээс унаж хөлийг нь дарсан байна.

Дараагийн чичирхийлэл түүнийг барилгын хийц дор булна гэж айсан Рамлан хөлөө зээтүүгээр цавчиж эхлэв. Гэвч уг багаж нь тийм ч үр дүнтэй байгаагүй тул залуу гар утсандаа найдахаас өөр аргагүй болжээ. Хэд хэдэн оролдлогын дараа Рамлан Эман руу залгаж чадсан бөгөөд тэрээр тайралтыг үргэлжлүүлэхээр төмөр хөрөө авчирсан аж.

Эман дараа нь Рамланы шархыг яаран боогоод эмнэлэгт хүргэсэн аж. Энэ бүхний эцэст Рамлан аврагджээ.

Рамлан (Ramlan)

2 Дуглас Гудейл (Douglas Goodale)

Мэйн мужийн оршин суугч Дуглас Гудэйл Атлантын далайгаас насаараа хавч барьсан нэгэн юм. Мөн тэрээр ихэвчлэн ганцаараа далайд гардаг байв. 2002 онд Дуглас сүүлчийн бие даасан аялал хийсэн нь бараг л  аминд нь хүрэх дөхсөн байна.

Гэнэтийн далайн шуурга дэгдэж эхэлсэн тул Дуглас дарвуулаа тогтоож барихыг хичээж байв. Гэвч хүчтэй салхины нөлөөгөөр олс нь гэнэт угзарч, загасчны гарыг нь дамарт хавчуулсан байна. Үүний дээр тэрээр хавчуулагдсан гараараа дээш өргөгдөн дүүжлэгдсэн аж. Энэ үед Дуглас хэрхэн амьд гарах талаар л бодож эхлэв. 

Дуглас Гудейл (Douglas Goodale)

Гайхамшигтай хүчин чармайлтаар Дуглас жижиг хөлөг онгоцныхоо тавцан дээр бууж чадсан боловч гараа салгаж чадсангүй. Шуурга үргэлжилж, завь нь үргэлжлүүлэн салхинд туугдсаар байв. Ингээд эцэст нь тэрээр гараа золиослохоор шийджээ. Дуглас маш хүнд нөхцөлд загас агнуурын жижиг хутгаар гараа тайрчээ.

Энэ явдлын дараа загасчин эр усан онгоцоо боомтод буцаан авчирч чадсан байна. Үүнээс хойш Дуглас бизнесээ орхиогүй бөгөөд туслахын хамт далайн гардаг болсон гэнэ.

1 Самсон Паркер (Sampson Parker)

Өмнөд Каролинагийн фермер Сампсон Паркер хэд хэдэн удаа үхлийн аюултай тулгарсан бөгөөд тэр бүгдийг давж гарсан хүн юм. 2007 оны зуны нэг өдөр фермер эр механикжуулсан ногоо түүгч дээр ажиллаж байв. Тус төхөөрөмжид нэг асуудал гарсан учраас Самсон доогуур нь орж засахаар шийджээ.

Гэвч нэг зүйл буруу болж төхөөрөмж гарыг нь хавчжээ. Үүний дээр хэт ачаалал авснаас болж түүгч галд автсан байна. Паркер үхлийн аюулд орсноо ухаарсан тул амьд үлдэхийн төлөө аль чадахаараа тэмцсэн аж. 

Сампсоны гарт 8 см-ийн иртэй жижигхэн хутга байсан бөгөөд түүгээр гараа тайрсан байна. Эцэст нь өвдөлт, халуунаас болж Паркерын ухаан балартсан бөгөөд энэ мөчид төхөөрөмжөөс үүдэлтэй гал ногооны талбайг дүрэлзүүлж эхэлжээ. Тиймээс ухаангүй болсон Паркер үхлийн аюулаас мултарч чадаагүй л байв. 

Азаар хөрш нь талбайгаас гарч буй утааг хараад яаран ирж Паркерийг галаас холдуулсан бөгөөд цаг алдалгүй тусламж дуудаж амжсан байна. 

Самсон Паркер (Sampson Parker)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()