"Дорнын гангар шаазан" - Уйгурын үзэсгэлэнт жүжигчин Дилраба Дилмурат

Сүүлийн жилүүдэд үндэстний цөөнхийн төлөөлөл болсон уран бүтээлчид Хятадын зах зээлд од болон алдарших болжээ. Тухайлбал, Хятадын кино урлагийнхан хань үндэстнээс өөр дүр төрх бүхий жүжигчдийг сонгох хандлага нэмэгдсэн байна. Хэдийгээр Хан үндэстний ододтой харьцуулахад нөлөө нь бага ч Хятад даяар эрчимтэй алдаршиж байгаа хүмүүсийн нэг бол Уйгур гаралтай жүжигчин, загвар өмсөгч, дуучин Дилраба Дилмурат юм. Түүнийг шүтэн бишрэгчид нь Панг Ди, Сяо Ди гэж нэрлэхийг илүүд үздэг. Дилрабагийн идэвх зүтгэл, шийдэмгий байдал нь түүнийг ажил мэргэжлийн өндөр түвшинд авчирсан аж. 

"Дорнын гангар шаазан" - Уйгурын үзэсгэлэнт жүжигчин Дилраба Дилмурат
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тэрээр анх 2006 онд “Долоон сэлэмчин” телевизийн шоу нэвтрүүлэгт жүжиглэх ур чадвараа олон нийтэд таниулж, дараа нь “Анархан” цувралын ачаар жинхэнэ од болох замналаа тавьжээ. Эцэст нь Дилраба “Очир амраг” шоунд тоглосныхоо дараа Шилдэг шинэ, залуу жүжигчин шагнал хүртсэн байна. 

Асар богино хугацаанд томоохон амжилтанд хүрсэн учраас хүмүүс түүний тухай бүх зүйлийг мэдэхийг хүсдэг. Гэхдээ Дилраба хувийн амьдралаа тодорхой хэмжээнд нууцлаж чаддаг юм. 

Дилраба өөрийнхөө нэрийг Дил Раба хэмээн салгаж бичдэг хэдий ч түүний уйгур нэрийг Дилраба Дилмурат гэдэг байна. Тэрээр 1992 оны 6-р сарын 3-ны өдөр Шинжаан хотод төржээ.

Дилраба нь нууцлаг нэгэн гэдгээрээ алдартай бөгөөд гэр бүлийн амьдрал, эцэг эх, ах эгч, үеэл, нагац ахынхаа талаар ямар ч мэдээллийг олон нийтэд дэлгээгүй байна. Өсвөр насны Дилраба жүжиглэх дуртай гэдгээ ойлгосон учраас Шанхай хотын театрын дээд сургуульд урлагийн бакалавр зэрэг авч, загвар өмсөгчөөр карьераа эхлүүлж байсан бөгөөд дараа нь кино жүжигчин болсон аж. 

Загвар өмсөж байхдаа тэрээр урлаг, тэр дундаа кино зах зээлийн хүмүүстэй танилцаж, хүрээллээ тэлсэн учраас киноны дүр авахад асуудал гарч байгаагүй гэнэ. Эхлээд жүжиг, кинонуудад тоглож эхэлсэн тэрээр олонд танигдаж эхэлмэгцээ томоохон телевизийн цуврал, бүрэн хэмжээний кинонуудад уригдах болов. Жүжиглэх чадварынхаа ачаар Дилраба гол болон туслах дүрийн аль алиныг нь гарамгай бүтээж чадна. Мөн тэрээр тун давгүй дуулдаг учраас цомог гаргаад амжсан байна.

Одоогийн байдлаар Хятадын засгийн газар уйгурын шашинтай ил, далд аргаар тэмцсээр байгаа тул Дилраба яг ямар шашны итгэл үнэмшилтэй болох нь нууц хэвээр байна. Хүмүүс мөн түүнийг Турк, Монгол гаралтай эсэх талаар маргадаг. Ихэнх уран бүтээлчидтэй адил далан булчирхайгаа тоочсоноос болж нэр хүндээ алдахгүй байхаар шийдсэн Дилраба гэр бүлийн амьдралынхаа талаар юу ч ярьдаггүй юм. Тэрээр уйгур, англи, хятад, орос хэлээр чөлөөтэй ярьдаг.

Хувийн амьдралаа сайтар нууцалдаг Дилрабаг найз залуутай эсэхийг мэдэх хүн үгүй. Гэсэн хэдий ч түүний найз гэж гэгддэг поп дуучин Уильям Чан нь Дилрабатай маш ойр байдаг гэнэ. 

Олон хүмүүс энэ хоёрыг учир ургуулсан гэдгийг батлахаар оролдсон ч Дилраба Дилмуратын хайр хэн болохыг хэн ч дэлгэж байгаагүйн дээр өмнө нь бас түүнийг хүнтэй үерхэж байсан гэх мэдээлэл ч хомс байна. 

Дилраба хосгүй гоо үзэсгэлэнтэйн зэрэгцээ гайхалтай галбиртай эмэгтэй юм. Түүнийг урлагийн салбарт ийм амжилттай явааг үүнтэй нь холбож ярих хүмүүс ч бий. Жүжигчин эмэгтэй 170 см өндөр бөгөөд 47 кг жинтэй аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()