Цөлийг баянбүрд болгохын төлөө амьдралынхаа 20 жилийг зориулсан Өвөр Монгол хос

Тэтгэвэрт гарсан хэн бүхний амьдралд шинээр хийж бүтээх зүйл үгүй болж, бүхнээс хойш сууж эхэлдэг үү гэвэл үгүй аж. Өвөрмонголын Өөртөө Засах Орны хоёр иргэн тэтгэвэртээ гарснаасаа хойш өнгөрсөн 19 жилийн хугацаанд цөлжилттэй тэмцэж, өнөөдрийг хүртэл олон зуун га газарт ган гачигт тэсвэртэй ургамал тарьсан байна. Үржил шим муутай хөрсөнд гагцхүү өөрсдийн хичээл зүтгэлээр энэ бүхнийг бүтээсэн эдгээр хүмүүс дэлхийн өнцөг булан бүрт байгаа байгаль хамгаалагчдын урам зориг болж байгаа юм. 

Цөлийг баянбүрд болгохын төлөө амьдралынхаа 20 жилийг зориулсан Өвөр Монгол хос

Төрбат ба түүний эхнэр Түвшинцагаан нар өдгөө 70 насыг зооглож байгаа гэнэ. Хятадын гурав дахь том цөл гэгддэг Бадайн Жарангийн ойролцоо амьдардаг энэ хос тэтгэвэрт гарснаасаа хойш буюу 2002 оноос өнөөг хүртэл өдөр бүр элсэн цөлийг элсэн цөлийг үгүй хийхээр хөдөлмөрлөж иржээ.

Тэднийг энэ ажлаа эхлүүлэхээс өмнө уг газарт олон хувь хүн, албан байгууллага мод тарьж, арчлан ургуулахаар төлөвлөж байсан ч бүтэлтэй болсон нь нэгээхэн ч үгүй байв. Тэрээр анх ердөө 50 мод тарихаас эхэлсэн боловч яваандаа төлөвлөснөөсөө хоёр дахин их хөдөлмөрлөж, жилд хэдэн мянган суулгац тарих болсон байна.

Тэдний гараар бий болсон баянбүрд одоо 266 га газрыг хамрах бөгөөд ган гачигт тэсвэртэй хэдэн арван мянган модыг бий болгож байна.

Өтөл нас залгасан энэхүү хос өнөөдөр ч цөлийн дундах бяцхан ойгоо аажим аажмаар, тогтвортой гэгч нь арчилж тордсоор байна. Тэд ихэвчлэн заг, гоёо зэрэг ган гачигт тэсвэртэй ургамал тарьдаг бөгөөд өдөрт дор хаяж нэг удаа бүх ургамлаа усалдаг гэнэ.

Настнуудын үр хүүхдүүд эцэг, эхийгээ суурин газарт дэргэдээ авч амьдрахыг хүссэн боловч тэд саналыг нь эсэргүүцэж, байгаль дэлхийтэйгээ ойр амьдрахыг хүссэн бөгөөд өдгөө тэд хамгийн ойрын тосгоноос 100 гаруй км зайд хоёулхнаа амьдарч байгаа аж.

Анх тэднийг өөрсдийнхөө аргаар цөлжилттэй тэмцэнэ гэж зориглоход эргэн тойрныхон нь тэдэнд итгээгүйгээр барахгүй, эрүүл мэнд болон цаг хугацааны гарз болно гэж анхааруулж байжээ.

Өнгөрсөн 19 жилийн хугацаанд Төрбат, Түвшинцагаан нар нийтдээ 266 га газарт ургамал тарьсан бөгөөд ойрын ирээдүйд энэ ажлаа зогсоох төлөвлөгөөгүй байгаа гэв. Тэд цуцашгүй хичээл зүтгэлийнхээ ачаар цөлжилтын явцыг удаашруулж чадсан ба өөрсдийн тарьсан цистанч ургамлыг худалдаалж, санхүүгийн хэрэгцээгээ хангадаг гэнэ. Уг ургамлыг эмнэлгийн салбарт эмийн журмаар ашигладаг тул кг тутмыг нь 100 юаниар худалдаалдаг байна. 

China Daily сонинд мэдээлснээр Төрбат эхнэрийн хамт өнөөг хүртэл 70 мянга гаруй мод тарьж, хуримтлалдаа 1 сая гаруй юань буюу 154 мянган доллар цуглуулсан байна. Хөдөлмөрийн хүнд нөхцөл тэдний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн хэдий ч Төрбат, Түвшинцагаан нар цөлжилтийн эсрэг тэмцлээ зогсоох бодолгүй гэжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()