1
Аварга яст мэлхий - Chelonoidis donfaustoi
Хүмүүс Галапагосын аварга яст мэлхийг дээр үеэс мэддэг байсан. Анх 19-р зуунд Чарльз Дарвин энэ төрлийн яст мэлхийний тухай олон нийтэлж танилцуулж байжээ.
Гэхдээ 2015 онд Санта Круз арал дээр амьдардаг эдгээр амьтдыг (латин нэр Галапагосын архипелаг) генетик, морфологийн хувьд бусад яст мэлхийнээс тусдаа болохыг нээсэн юм.
2
Тоглоомон цох - Megaceras briansaltini
Ихэвчлэн Өмнөд ба Төв Америкт байдаг Мегасерас нэртэй цохыг 2008 онд Перуд нээсэн юм. Сонирхолтой нь Мегасерас цохыг нээхээс найман жилийн өмнө Диснейн "Фликийн адал явдал" кинон дээр түүнтэй маш төстэй Дима хэмээх цох гарсан байдаг аж.
3
Найтаадаг сармагчин - Rhinopithecus strykeri
Хүн төрөлхтөн Бирмийн хонхор хамартай сармагчинг 2010 онд нээсэн юм. Хамрын бүтцийн өвөрмөц шинж чанараас болоод түүнийг найтаадаг сармагчин гэж нэрлэх нь ч бий. Борооны улиралд энэ төрлийн сармагчны хамар луу их хэмжээний ус ордог байна. Тиймээс тэр их усыг найтааж гаргадаг тул найтаадаг сармагчин хоч авчээ.
4
Бяцхан мэлхий - Paedophryne amanuensi
Папуа Шинэ Гвинейд нутагладаг энэ мэлхийг 2009 онд нээсэн бөгөөд 2013 онд дэлхий дээрх хамгийн жижиг сээр нуруутан амьтан (7 мм орчим) гэж хүлээн зөвшөөрсөн байна. Энэ нь хамгийн том сээр нуруутан болох цэнхэр халимнаас 3000 дахин богино хэмжээ юмсанж.
5
Манангийн элбэнх - Bassaricyon neblina
Колумб, Эквадорт амьдардаг энэ хөгжилтэй амьтан бол сүүлийн 35 жилд дэлхийн бөмбөрцгийн баруун бүсээс нээгдсэн цорын ганц махан идэштэй хөхтөн амьтан юм. Элбэнх овгийн Олинго төрөлд багтдаг энэ амьтны латин нэр neblina нь Испанийн "манан" гэсэн үгнээс гаралтай.
6
Аварга гүрвэл - Varanus bitatawa
Энэ том гүрвэл Филиппиний Лузон арлын төв хэсэгт амьдардаг бөгөөд 2010 онд хүн төрөлхтний танил болжээ. Энэ төрлийн гүрвэл хоёр метр урт биетэй ч ердөө арваадхан килограмм жинтэй байдаг бөгөөд жимс, дун зэргээр хооллодог. Харамсалтай нь нутгийн иргэд энэхүү гүрвэлийн махыг авах зорилгоор байнга агнасаар өдгөө устах аюулд ороод байна.
7
Гүн ухаант сармагчин - Cercopithecus lomamiensis
Гүн гүнзгий бодолд автаж, эргэцүүлэлд орсон мэт царайтай энэхүү сармагчинг 21-р зуунд биологичид нээжээ. Нэмж хэлэхэд, энэ бол Африкт сүүлийн 30 жилийн хугацаанд нээсэн хоёр дахь сармагчин юм. Конго улсын уугуул оршин суугчид үүнийг эрт дээр үеэс мэддэг байсан бөгөөд лезула хэмээн нэрлэсэн байдаг аж. Гэвч энэ амьтны махыг авах үүднээс мөн л байнга агнадаг гэнэ.
8
Хуурдаг могой - Sibon noalamina
Ямар ч амьтанд аюул хөнөөл учруулахуйц "эвгүй" төрхтэй харагдах энэ могой үнэндээ дун, жижиг амьтад, хорхойгоор хооллодог бөгөөд бусад үед хэнд ч хор хүргэдэггүй. Ямар ч хоргүй учраас өөрийгөө бусад аюулаас хамгаалахын тулд хортой могойнууд шиг тод өнгийн судалтай болсон байх магадлалтай гэнэ. Түүнийг эрдэмтэд 2012 онд Панамаас олж нээсэн юм.
9
Хавтгай загас - Halieutichthys intermedius
Түлэгдсэн шарвин шиг үзэгдэх энэ амьтан лам загасны овогт харъяалагддаг. Энэ зүйлийг анх 2010 онд Мексикийн булангаас нээжээ. Тус загас нь удаан сэлж чаддаггүй тул сэрвээгээрээ далайн ёроолоор мөлхдөг ба махан идэштэн учраас ёроолын хөрсөнд шигдэж, бусад загаснуудыг хүчтэй үнэр бүхий бодис ялгаруулан дуудаж, ойртон ирмэгц нь барьж иддэг аж.
10
Маш удаан хөдөлдөг эмгэн хумс - Zospeum tholussum
Хорватын харанхуй агууд амьдардаг газрын эмгэн хумсыг хүн төрөлхтөн 2010 онд нээжээ. Уг амьтан нь нүдгүйн дээр үнэр ч мэдэрдэггүй. Биеийн хэмжээ нь 2 мм-ээс хэтрэхгүй энэ төрөл эмгэн хумснууд дундаа ч маш удаан хөдөлгөөнтэйд тооцогдоно. Эдгээр амьтад долоо хоногт ойролцоогоор хоёр см газар туулдаг байна.