Канье Уэст, Ирина Шейк нарыг хайр дурлалын харилцаатай болсон гэх цуурхал сүүлийн үед шар хэвлэлийн хуудсуудыг чимэх болсон байна. Гэвч мөн тэдний хоорондох харилцаа чин сэтгэлийнх мөн эсэхэд эргэлзэх хүмүүс ч олон бий. Угтаа бол тэдэнд нэг ижил тал байгаа гэдгийг хэвлэлийнхэн онцолж байгаа аж. Тодруулбал, Канье Уэст болон Ирина Шейк нар хоёул аливаа зүйлээс ашигтай талыг нь чухалчилж, сонголт хийдэг.
Одоогоос хэдэн жилийн өмнө Кардашианы эгч дүүс хүмүүсийн анхаарлыг татаж, илүү алдар нэртэй болохын тулд амжилттай яваа залуустай холбогдож, харилцан тохиролцож нууц гэрээ байгуулсан хэмээх яриа гарч байсан билээ.
Баримтуудаас харахад энэ таамгийг худал гэж хэлэхэд бэрх. Канье зүгээр ч нэг алдартай рэппер төдийгүй хөгжмийн зохиолч, дизайнер, продюсер, хамгийн гол нь АНУ-ын хамгийн баян хар арьстан болсон. Үнэхээр ч Уэстийн карьерийн хамгийн үр өгөөжтэй үе нь Ким Кардашиантай гэрлэсэн явдал байсныг үгүйсгэх аргагүй.
Ирина Шейкийн тухайд, Орос гаралтай загвар өмсөгч бүсгүй өмнө хөлбөмбөгчин Кристиано Рональдотай болзож байсан бөгөөд дараа нь жүжигчин Брэдли Купертэй дөрвөн жилийг хамтдаа өнгөрөөж, охинтой болсныхоо дараа чимээгүйхэн хоёр тийш болсон байна. Алдарт хос 2019 оны зун салсан ч түүнээс хойш хэн хэн нь өөр хүмүүстэй холбогдолгүй өнөөдрийг хүрсэн юм.
Харин одоо загвар өмсөгч Ирина Шейк, рэппер Канье Уэст хоёрыг романтик харилцаа эхлүүлсэн гэсэн нийтлэл The Sun Magazine-д гарснаар тэдний шүтэн бишрэгчдийг талцуулаад байгаа аж. Олон хүний таамаглаж байгаагаар Канье өөрийн гаргаж буй хувцас, пүүз гэхчлэн бусад бүтээлийг Иринагаар дамжуулан дэлхий нийтэд сурталчлуулах зорилготой гэнэ.
Мөн Ирина өмнө Канье Уэстийн "Power" дууны клипэнд тоглож байсан бөгөөд түүний зохион байгуулсан загварын шоунуудад ч удаа дараа оролцож, бүтээлүүдийг нь сурталчилж байсан юм.
Хэрвээ тэдний хооронд жинхнээсээ хайр сэтгэлийн холбоо үүссэн бол энэ нь алдартнуудын хэн хэнд нь ашигтай харилцаа болох аж. Үзэсгэлэнт Ирина гадаад төрхөөрөө Ким Кардашианаас ч илүү олон хүнийг гайхшруулдаг билээ.