Олны таашаалд нийцсэн 15 брэнд

Брэнд хэмээх үгийг сонгодог, сайн бүтээгдэхүүн бүхний төлөөлөл гэж ойлгож болно. Та бидний сайн мэдэх "Chanel", "Gucci", "Versace" зэрэг брэндүүдийн нэр хүнд дэлхийн хэмжээнд очсон бөгөөд үнэ өртөгийн хувьд ч гэсэн тэнгэрт хадсан гэхэд болно. Харин энгийн ард иргэдийн хувьд худалдан авах бүрэн боломжтой, амьдралын түвшинд илүү ойр дараах 15 брэндүүдийг танилцуулж байна. 

Олны таашаалд нийцсэн 15 брэнд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

15 “Aeropostale”

Тус брэнд нь Нью-Йорк хотоос гаралтай бөгөөд ихэвчлэн өсвөр үе, ахлах сургуулийн залуу охидын хувцас, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. "Aeropostale"-ийн хувцас нь сүүлийн үед эрэлт хэрэгцээгээрээ дээгүүр жагсаж байна.

“Aeropostale”

14 “Under Armour”

Сүүлийн үед залуусын өмсөх дуртай брэндүүдийн нэгт зүй ёсоор багтаад байгаа “Under Armour” нь спорт,бэлтгэлийн хувцсыг үйлдвэрлэдэг. Түүнчлэн спортын нэртэй тамирчид, тус брэндийн хувцасыг сонгон өмсөх нь олширчээ.

“Under Armour”

13 “Chanel”

Францын алдартай брэнд Шанелийг мэдэхгүй хүн ховор юм. Өдгөө үнэртэн, цүнх, хувцас гээд тансаг зэрэглэлийн чанартай бүтээлүүдийг урладаг. Загвар өмсөгчид, урлаг соёлын алдартнууд гэх мэт салбар бүрийн хүмүүс тус брэндийг сонгон үйлчлүүлж байна.

“Chanel”

12 “Levi's”

Калифорни мужийн Сан Франциско хотоос үүсэлтэй тус брэнд нь жийнсан хувцас хэрэглэл, гутал зэргүүдийг үйлдвэрлэдэг. Биед эвтэйхэн, загварлаг, сонголт сайтай гээд түүний давуу талыг дурьдаад байвал дуусахгүй юм.

“Levi's”

11 “Victoria's Secret”

АНУ-ын Охaйо мужийн нийслэл Колумбус хотоос амжилтынхаа замыг эхэлсэн “Victoria's Secret” брэнд нь өдгөө олон хэрэглэгчидтэй болсон. Тус брэнд нь дотуур хувцас, үнэртэн, бие арчилгааны гэх мэт бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг.

“Victoria's Secret”

10 “Forever 21”

Калифорни мужийн Лос Анжелас хотоос төрөн гарсан “Forever 21” брэнд нь үнийн хувьд ч гэсэн боломжийн, загвар материалын өргөн сонголттой залуусын брэнд юм. 

“Forever 21”

9 “Ralph Lauren”

Энэхүү брэнд нь Нью-Йорк хотоос гаралтай бөгөөд өдгөө дэлхий дахинаа 11.000 салбар дэлгүүрүүдтэй. Сүрчиг, спорт хувцас, өдөр тутмын хувцас зэргийг үйлдвэрлэдэг.

“Ralph Lauren”

8 “Van's”

Уг брэнд нь пүүз кетийг илүү загварлаг өнгө төрхийг авчран, залуусын өдөр тутамдаа өмсөх боломжтой чөлөөт загварын кет гутлыг үйлдвэрлэдэг. Маш олон залуучууд өргөнөөр өмсдөг юм.

“Van's”

7 “Converse”

“Converse” брэндийн кетийг мэдэхгүй, сонсоогүй өмсөж үзээгүй хүн ховор бизээ. Ялангуяа хүүхэд залуусын дунд хүчээ аваад олон жилийг ардаа үджээ. Үнэхээр загварлаг, биед эвтэйхэн, олон төрлийн загварын сонголттой гээд түүний талаар тоочоод баршгүй юм.

“Converse”

6 “JCPenney”

Техас мужаас үүсэлтэй тус дэлгүүр нь багагүй амжилтыг авчирсан юм. Хүний хэрэгцээнд цөм нийцэх, эрэлттэй, загварлаг чанартай өдөр тутмын бүхий л загварын хувцасыг худалдаалдгаараа онцлогтой.

“JCPenney”

5 “Macy's”

Тус дэлгүүрт, залуучуудад зориулан гаргасан өхөөрдөм хөөрхөн, хөнгөхөн загварлаг өдөр тутмын хувцас бүтээгдэхүүнүүдийг худалдаалдаг бөгөөд үнийн хувьд ч маш боломжийн үнэтэй. Тиймээс та тус дэлгүүрээр ороод нэг гараарай. 

“Macy's”

4 “Adidas”

Германы “Adidas” брэнд нь спорт хувцасны хамгийн нэртэй, алдартай брэнд юм. Тэр ч утгаараа залуус тэрхүү брэндийн хувцаснуудыг өмсөх дуртай байдаг. Үнийн хувьд харьцангүй боломжийн, үнэ дагаад чанар гэгчээр үнэхээр чанартай, загварлаг хувцаснуудтай юм.

“Adidas”

3 “Jordan”

“Jordan” брэнд нь өдгөө залуусын өмсөх дуртай спорт гутал, пүүзийг үйлдвэрлэдэг. Сагсан бөмбөг үзэх, тоглох дуртай залуус өөрийн шүтдэг тамирчныхаа нэрийн пүүзнүүдийг өмсөх сонирхолтой байдаг. Тиймдээ ч тус компани алдартай тамирчдийг өөрийн бүтээгдэхүүний нүүр царай болгодог юм.

“Jordan”

2 “Target”

Өдгөө олон төрлийн чанартай хувцас бүтээгдэхүүн худалдаалж,  хүрээллээ улам өргөжүүлсээр байгаа тус дэлгүүрээр ихэвчлэн залуус үйлчлүүлдэг. Хөнгөн, аятайхан, өвөрмөц загвартай хувцаснуудыг худалдаалж байдгаараа онцлогтой.

“Target”

1 “Nike”

АНУ-ын Орегон мужийн алдарт “Nike” брэнд нь өдгөө спорт хувцас үйлдвэрлэлийн 62 хувийг эзэлж байна. Тэр ч утгаараа хүмүүс тус брэндийн нэрийн салбар дэлгүүрүүдээд үйлчлүүлэх тун их дуртай байдаг.

“Nike”

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()