Хэд хэдэн удаагийн каллоген, эластины өндөр агууламжтай гэх залуужуулах тарилга хийлгэсний дараа Миокугийн нүүрний хэмжээ нэмэгдэж, хиймэл харагдаж эхэлсэн тул эмч нар түүнд дахин гоо заслын үйлчилгээ үзүүлэхээс татгалзжээ.
Тиймээс илүү залуу, илүү хөөрхөн болох шуналд автаж, донтсон тэрээр өөрийнхөө нүүрэнд ургамлын тос шахахаар шийдсэн цагаас царай нь эрс хавдаж эхэлсэн байна.
28 настай Миокуд байгалиас заяасан төрх
Өөрийн гараар дүр төрхөө хүссэнээрээ өөрчилж чадахгүй нь тодорхой болсон тул тэрээр Япон руу нүүж, хууль бус аргаар тариа хийдэг хүмүүстэй холбогджээ.
Энэ тухай Миоку нэгэн ярилцлагадаа: “Би өөрөөсөө илүү үзэсгэлэнтэй хүмүүсийг харахаас дургүй хүрдэг байсан. Би тэдэнд атаархаж байсан. Би хамгийн шилдэг нь байх ёстой байсан. Би төгс байхыг хүссэн юм." гэсэн байв.
Улмаар түүний тарилгын донтолтоос үүдсэн нүүрний хавдар арилсангүй, харин ч эсрэгээрээ бүр илүү нэмэгдэх болжээ. Миокуг 1998 онд Солонгост буцаж очиход төрсөн эцэг эх нь түүнийг охиноо гэж хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй гэнэ. Гэвч тэр өөрийгөө үзэсгэлэнтэй болсонд итгэлтэй байсан төдийгүй, нэмж тарилга хийлгүүлэхийг хүсдэг байсан аж.
Үүнээс хойш Миокугийн эргэн тойрныхон түүнийг сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлсэн бөгөөд тэрээр эмнэлгээс гарсныхаа дараа мэс засалд оржээ.
Түүний түүхийг Солонгосын телевизүүдээр цацсан бөгөөд Миокуг эргэн хэвийн хүн болохоор 27 сая воны хандив цугларсан байна. Нийт арван удаагийн хагалгаагаар мэс засалчид бүсгүйн нүүр болон хүзүүнээс 260 гр гадны бодисыг гарган авсан байна.
Асар их өвдөлт, тэвчээр шаардсан энэ ажил түүний эрүүл мэндийг аюулгүй болгож чадсан ч гоо сайхныг нь эргүүлэн авчирч дөнгөсөнгүй.
Хагалгааны өмнө ба дараа
Байгалиас заяасан төрхөө чамлаж, өөрт байхгүй зүйлд донтсон Миоку үлдсэн амьдралынхаа турш энэ царайгаараа амьдрахаас өөр сонголтгүй болжээ.
Тэрээр одоо 55 настай.