"Холливудын өвөрмөц хос" - Жүжигчин Меган Фоксын хайрыг татсан рэппер залуу хэн бэ?

Олон сая хүний нүдний өмнө амьдардаг алдартнуудын хооронд хайр сэтгэлийн холбоо үүссэн болох нь батлагдахаас өмнө тэдгээрийн шүтэн бишрэгчид үнэн, худал гэж талцаж цуурах нь түгээмэл. Харин бүх зүйл тодорхой болсны дараа алдарт хос энд тэндэхийн арга хэмжээ, олон нийтийн газарт хамтдаа үзэгдэж, олны нүдийг хужирладаг. Тэгвэл энэ уламжлал ёсоор жүжигчин Меган Фокс (Megan Fox), реппер Machine Gun Kelly нар Холливудын хамгийн халуухан хосуудын эгнээнд нэгджээ. 

"Холливудын өвөрмөц хос" - Жүжигчин Меган Фоксын хайрыг татсан рэппер залуу хэн бэ?

Жүжигчин Меган Фокс болон Кулсон Бейкер буюу бидний сайн мэдэхээр реппер Machine Gun Kelly нар анх 2020 оны 3-р сард Midnight In The Switchgrass гэмт хэрэг, триллер кионы зураг авалт дээр танилцсан байна. Тэр цагаас эхлэн олон залуугийн сэтгэлийг шархлуулсан Меган Фокс, мянга мянган охидын хайртай реппер Machine Gun Kelly хамтдаа папараццийн дуранд өртөж, шүтэн бишрэгчдээ төөрөгдүүлээд байсан ч тэдний инстаграмд хамтдаа авхуулсан халуухан зургууд нь гарч ирснээр оддын харилцаа албан ёсоор батлагдсан билээ.

Machine Gun Kelly өөрөөсөө дөрвөн насаар эгч, үзэсгэлэнт найз бүсгүйгээ ийнхүү шүтэн бишрэгчдэдээ зарлаж, үнэн худал гэж мэтгэлцэх цуурхлуудыг нэг тийш болгосон юм. Реппер найз залуу нь Меганд тодорхой хэмжээгээр нөлөөлөөд байна уу гэлтэй, жүжигчин бүсгүй өөрийн стилистээ сольж, дүр төрхөө бага багаар өөрчлөх болсныг ажигч фэнүүд нь анзаарчээ.

Хейли Биберийн өнөөгийн дүр төрхийг бүрдүүлж байсан Maeve Reilly түүний шинэхэн стилистээр сонгогдсон бөгөөд түүний хүчин чармайлтаар Bottega Veneta, Mugler, Prada болон Saint Laurent брэндүүд Меган Фоксын хувцаслалтанд нэмэгдэж эхэлсэн байна. Үүний үр дүнд энэ  рок-н-ролл хос хамтдаа хамгийн загварлаг, сэтгэл татам хосоор шалгараад байгаа юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()