"Учрах ёстой хүмүүс заавал эргэж учирдаг" - Ахлах сургуулийн хос 22 жилийн дараа эргэн уулзжээ

Их Британийн иргэн (Helen), Грэм (Graham) нар гэр бүл болоод удаагүй байгаа шинэхэн хос юм. Тэд 15 настай хүүхдүүд байхдаа анх бие биендээ дурлаж байсан бөгөөд хэсэг хугацааны дараа эцэг эхийнхээ шахалтаар салахаас өөр аргагүй болж байсан хэдий ч санаанд оромгүй тохиолоор эргэн учирчээ. Ингээд амьдрал гэдэг тааварлахын аргагүй гэнэтийн бэлгээр дүүрэн байдгийг баталсан гайхамшигт учралын түүхийг та бүхэнд хүргэе! 

"Учрах ёстой хүмүүс заавал эргэж учирдаг" - Ахлах сургуулийн хос 22 жилийн дараа эргэн уулзжээ

Хелен Маршалл, Грэм Ричардсон нар 15 настай байхдаа сургууль дээрээ танилцаж байсан бөгөөд тэд бие биедээ дурлаж, үерхэж эхэлсэн байна. Өсвөр насны хос есөн сарыг хамтдаа жаргалтай өнгөрөөсний дараа залуу хүү Грэм хайртай охиндоо гэрлэх санал тавьжээ. Гэвч Грэмийн эцэг, эх тэднийг хэтэрхий жаахан байна гэж эсэргүүцэн, хүүгээ коллежид суралцахаар явахыг шаардсан байна. Эцэг эхийнхээ шахалтыг сөрж дийлээгүй хөвгүүн алс хол газарт суралцахаар явсан аж.

Тэд өөр өөр хотуудад амьдарч, бие биедээ захидал бичдэг байсан ч хол зайны бэрхшээлээс болж аажмаар тэдний харилцаа тасарчээ. Үүний дараа тэд хоёр талд өөр өөр хүмүүстэй хайр сэтгэлийн харилцаа үүсгэж, бүр үр хүүхэдтэй болжээ. Хелен гэрлээд 16 жилийн дараа нөхрөөсөө салсан бол нөгөө талд Грэм 17 жилийн дараа мөн л эхнэрээсээ салсан байв. Энэ хугацаанд тэдний хооронд ямар нэгэн харилцаа үүсэх нь бүү хэл, холбоо ч үгүй болсон байжээ. Харин Хелен хүүхдээ сургуульд нь хүргэж өгөх үедээ Грэмийг санаандгүй олж харсан бөгөөд удтал бодсоны эцэст түүн рүү зурвас бичихээр шийдсэн байна.

Тэд хэсэг хугацаанд зурвасаар харилцсаны дараа багын хайр нь эргэн сэргэж, төд удалгүй Грэм Хеленд гэрлэх санал тавьжээ. Грэм 15 настай байхдаа найз охиндоо гэрлэх санал тавьсан тэрхүү бөгжөө эргүүлэн авчирч, дахин түүний өмнө "гэргий минь болооч" хэмээн өвдөг сөхөрсөн аж.

Ийнхүү 41 настай Хелен, 42 настай Грэм нар гэр бүл болж, баяраа цомхон хүрээнд тэмдэглэн өнгөрүүлжээ. Грэм амьдралынхаа хамгийн сайхан мөчийг олон нийттэй хуваалцахдаа "Хелен бол миний заяаны хань. Бид бүх талаараа бие биедээ зориулагдсан мэт тохирдог. Хувь тавилан биднийг эргэн уулзуулсанд би хязгааргүй их баяртай байна." хэмээн хуваалцсан байлаа. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()