1
Меккагийн ариун ус
Исламын шашны ариун хот болох Меккаг тэр бүр хүмүүс зорьж чаддаггүй учраас тэндэхийн усыг нь ч болов хүртэж үзэхийг хүсдэг байна. Хэдийгээр Меккагаас савласан гэгдэх ус асар өндөр үнэтэй боловч тэдгээрийг жинхэнэ болохыг сүсэг бишрэлээс өөрөөр батлах ямар ч арга байхгүй.
2
Хүүхдийн тэжээл
Хүүхдийн тэжээл хэдий өндөр эрэлттэй бүтээгдэхүүн боловч дэлхийн зарим орнуудад хэрээс хэтэрсэн үнэтэй байдаг. Тиймээс эцэг эхчүүд хамаагүй хямд байдаг орны иргэдээс хар захаар дамжуулан их хэмжээгээр захиалж авдаг байна.
3
Карнегиа кактус
Америкийн өмнөд хэсгийн оршин суугчид хашаагаа нэн өвөрмөц аргаар чимэглэдэг. Тэр энэхүү аварга кактус юм. Гэхдээ тус ургамлыг хуулиар хамгаалсан учраас цөлд байгааг тасдаж авч ирээд хашаандаа тавих юм бол хуулийн хариуцлага хүлээнэ. Мэдээж өөрсдөө асуудалд орохыг хүсээгүй хүмүүс хар зах дээрээс түүнийг олж авдаг аж.
Ялангуяа Аризона, Мексикт аварга том Карнегиа кактус нь өндөр эрэлттэй юм. Тус кактус нас бие гүйцэтлээ 30 жил ургадаг учраас эрэлт нь түүнийг дагаад өссөн байна. Хулгайгаар кактус ухсан хүн 25 жил хүртэл хугацаагаар хоригддог ч нэг ширхэг нь хэдэн мянган ам.долларын үнэ хүрдэг учраас шөнийн цагаар цөлийг "тонох" хүмүүсийн тоо нэмэгдэх болжээ. Тиймээс ойрын жилүүдэд энэ төрлийн кактус устах аюулд өртөөд байгаа юм.
4
Ашигласан тос
Хоол хийхэд ашигласан буюу хэрэглэсэн ургамлын тос хар зах дээр их эрэлттэй. Зарим хүнсний үйлдвэр, хоолны газрууд ийм төрлийн тосыг био түлшний үйлдвэр эсвэл амьтны тэжээл боловсруулах газруудад цааш худалдаалдаг байна. Мөн зарим орнуудад амьтны тэжээлд хэрэглэх тосны агууламжийг зааж өгсөн байдаг.
Харин хар зах дээр хэрэглэсэн ургамлын тосны эрэлт нэмэгдсээр аж. Төрөл бүрийн химийн бүтээгдэхүүн (жишээ нь саван) үйлдвэрлэхэд энэхүү тос нь төгс таардаг учраас томоохон компаниуд их хэмжээгээр худалдан авдаг бөгөөд АНУ-д л гэхэд өнгөрсөн жил энэ төрлийн худалдааны ашиг 75 сая ам.долларт хүрчээ.
5
Такси дуудлагын апп-ны хаяг
Такси дуудлагын аппликэйшин дээрээс хүмүүс жолоочийнхоо бүх мэдээллийг харж болдог учраас энэ тал дээр санаа зовдоггүй. Гэхдээ хар зах дээр хүмүүс хуурамч хаяг худалдаж аваад түүнийгээ ашиглан дуудлагын такси барьдаг аж. Сүүлийн жилүүдэд компаниуд жолоочдод тавих шаардлагаа өндөрсгөсөн тул хуурамч хаягийн эрэлт нэмэгджээ. Үйлчлүүлэгчид жолоочоо зохисгүй авир гаргасан гэж гомдол гаргах, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсвэл машин нь техникийн шаардлага хангаагүй гэх мэт шалтгаанаас болоод тухайн хүн хаягаа хаалгадаг. Нэгэнт хаагдсан бол түүнийг эргэж сэргээх нь бараг боломжгүй. Тиймээс жолооч нар шинэ хаяг хар зах дээрээс аваад юу ч болоогүй юм шиг цааш таксид явдаг байна.
6
Үрийн шингэн
Судалгааны байгууллагуудын дунд үрийн шингэн эрэлттэй байдаг. Хамгийн гол нь хууль ёсны дагуу донор олох нь маш их цаг, мөнгө үрсэн ажил болдог учраас тэд хар зах дээрээс илүү хямд зардлаар олохыг илүүд үздэг.
7
ATM дээрэмдэх зааварчилгаа
Хар захууд дээр төрөл бүрийн бэлэн мөнгөний машиныг дээрэмдэх бараг гарын авлага бий. Хамгийн гол нь эдгээрийн үнэ нь хямд байдаг учраас эрэлт өндөр.
8
Дүрэмт хувцас
Дүрэмт хувцас хар зах дээр мөн хангалттай их бий. Жишээлбэл та цагдаа, гал сөнөөгч, цэргийн офицер, онгоцны үйлчлэгч, нисгэгчийн хувцсыг маш хямд үнээр олж болно. Зарим нь гэмт хэргийн сэдлээр эдгээрийг авдаг бол зарим нь зүгээр л кино зураг авалтад ашиглах зорилготой байдаг.
9
Гэр ахуйн бодис
Аль ч дэлгүүрээс авч болох гэр ахуйн бодисууд мөн хар зах дээр өндөр эрэлттэй байдаг аж. Хуучин цагт томоохон гэмт бүлэглэлүүд гэр ахуйн бодисны найрлагыг дуурайлган хуурамч бүтээгдэхүүн хийх гэж оролддог байжээ. Харин одоо зүгээр л хар зах дээрээс бөөнөөр нь худалдаж аваад шингэрүүлэн зарж, ашиг унагадаг болсон байна.
10
Галзуугийн эсрэг вакцин
Хятад улсад жил бүр галзуу өвчнөөс болж хэдэн мянган хүн амиа алддаг. Тиймээс жижиг, зөвшөөрөлгүй газруудад үйлдвэрлэсэн вакцин хар зах дээр эрэлт ихтэй болжээ. Мэдээж чанарын баталгаа байхгүй учраас хуурамч бараа түгээмэл худалдаалагдана.
11
Үхлийн аюултай тарилга
Тайланд, Вьетнам, Хятад, Филиппин, мөн Америкийн зарим мужид цаазаар авах ялыг үхлийн тарилга ашиглан гүйцэтгэдэг. Гэхдээ томоохон эмийн үйлдвэрүүд хүний амь хороодог гэсэн шуугианд орооцолдож, нэр хүндээ унагахыг хүсээгүй учраас Лундбек, Пфайзер зэрэг олон компани цаазын ялтанд хийх үхлийн тарилгыг худалдахаас татгалзжээ. Үүний нөлөөгөөр зарим орнууд хар зах дээрээс худалдаж авах болсон байна.
12
Элсэн чихэр
Зарим орнуудад элсэн чихрийн худалдааг хязгаарладаг, эсвэл бүс нутгийн нөхцөл байдлаас үүдэн хомсдол үүссэн учраас иргэд үүнийг хар захаар дамжуулан авах болсон байна. Гэхдээ бор элсэн чихэр гэхчлэн арай эрүүл төрөл нь эрэлт ихтэй байгаа юм.