Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг Оогийдоо төрсөн өдрийн мэнд хүргэе!

2021-05-27, 15:49
24,510

Хилийн чанадад монголчууд мэдлэг ухаан, амжилт бүтээлээрээ гайхагдах нь манай орны нэр хүнд, эдийн засагт ч тустайн дээр олон боломж бололцооны эхлэл болдог билээ. Дэндүү цөөхөн монголчуудын төлөөлөл болж, хэдэн зуун сая хүний өрсөлдөөний талбарт цойлон гарч ирсэн аавын хөвгүүд, ээжийн охидын нэг бол "Oogii" брэндийн үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг юм.

Ингээд Австрали төдийгүй дэлхийн загварын зах зээлийн томоохон тоглогчдын нэг Оогийд төрсөн өдрийн мэнд хүргээд, бахархал төрүүлэм ажил амжилтынх нь түүхийг хараа булаам дэгжин хэв маягийнх нь илэрхийлэл болсон зургуудтай хамт хүргэж байна.

Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг Оогийдоо төрсөн өдрийн мэнд хүргэе!

"Амжилттай бүсгүй" хэмээх нэршлийн амьд жишээ болсон Оюунцэцэг өдгөө 34 насны төрсөн өдрөө тэмдэглэж байна. Гэхдээ энэ бүсгүйг анх харсан хүмүүс хорин хэдтэй л байх гэж боддог нь эргэлзээгүй.

"Өчигдөрхөн л 19-тэй байсан юмсан... 19 настайдаа би нэг настай хүүгээ тэврээд зогсож байлаа. Хүү бид хоёрыг юу туулж өнөөдрийн амьдралаа хамтдаа босгож, хамтдаа хөгжиж, хамтдаа өсч буйг бурхан бид хоёр л мэдэх байх" хэмээн тэрээр өгүүлжээ.

Тэрээр дэлхийн загварын ертөнцөд хүч түрэн гарч ирсэн "Oogii Heels"-ийн үүсгэн байгуулагчаас гадна Австралийн хамгийн том IT компани болох "RackCorp"-ийн ПР захирал, Ази Австралийн бизнес Консулын ПР, боловсрол зуучлалын  "Oogii EDU" компанийн захирал, үүсгэн байгуулагч нь юм.

Их ажлын хажуугаар Оогий Австралид байгаа монгол хүмүүсээ мэргэжлээрээ ажиллахад чиглүүлэгч гүүр нь болдог.

Гоёмсог гуталд татагддаг бүсгүйчүүддээ зориулан хөлд эвтэйхэн, чанартай, боломжийн үнэтэй гутал гаргахаар шийдсэн нь "OOGII' брэндийн эхлэл болжээ.

Тус брэндийн анхны гутлыг далайн лусын дагины сүүлний өнгөнөөс санаа авч хийсэн байна.

"OOGII' брэнд өдгөө дөрвөн нас хүрсэн бөгөөд нэрийн хуудас болсон матрын арьсан өндөр өсгийт, цүнх зэрэг нь Австрали, Япон улсуудын зах зээлд тун амжилттай явна.

Өнгөрсөн оны долдугаар сард брэндийн Монгол дахь анхны салбар “Vip room Mongolia” нээгдсэн билээ.

Эрэгтэй хүүхдүүддээ ижил боломж олгохыг уриалдаг Оогийгийн хувьд 16 нас хүрч буй хүүтэй.

Хүү нь саяхан Австралийн топ эрэгтэй хүүхдүүдийн ахлах сургуульд тэнцсэн болохыг тэрээр баяртайгаар мэдэгдэж байв.

Тэрээр өдөр бүр маш завгүй, олон ажлыг зэрэг амжуулах хэрэгтэй болдог тул аль болох ажилдаа ч, амьдралдаа ч зарчимч байж тэнцвэртэй ажиллахыг чухалчилдаг.

"Өөрөө өөрийгөө тань, өөрийгөө хөгжүүл, юунд дуртай юунд дургүйгээ мэдэж ав, ажил хийх арга барилаа ол, үргэлж урагшлах урмаар хүчээр өөрийгөө тэтгэ" хэмээн тэрээр зөвлөжээ.

Түүний хувьд олон ажил, гэр бүл гээд бүгдийг зохицуулахын тулд цагаа нарийн төлөвлөх шаардлагатай байдаг. Урт хугацааны төлөвлөгөөгөө 3-5 жилээр гаргаад, түүнээсээ улбаалан 1 жил, 6 сар, сар, долоо хоног, өдрөөр нь ажлын төлөвлөгөөгөө гаргадаг байна.

Өөрөө энгийн айлаас гаралтай тэрээр туулсан амьдрал, амжилтын зам, алдаа оноогоо бусадтай хуваалцаж, ментор нь байж чаддаг.

"Өөртөө хамгийн сайн тохирсон ментороо ол. Хүссэн тэр өндөрлөгтөө өндөр өсгийтөө өмсөөд, өөдөсхөн үрээ тэврээд, өөрөө өөрийгөө хөгжүүлээд хүрээрэй" хэмээн бичжээ.

Сүүлийн үеийн эвентүүдийн зургаас нь харвал Оогий бүсгүй дараагийн үрээ хэвлийдээ тээж байгаа бололтой.

Ингээд түүний дур булаам, халуухан зургуудаас толилуулъя...

Ингээд түүний дур булаам, халуухан зургуудаас толилуулъя...

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.