Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Энэтхэгийг захирч байсан Их Британийн шинэ эзэн хааныг сэнтийд нь залсныг тохиолдуулан 1903 онд Энэтхэгийн Дели хотод Дарвар ёслолыг хийжээ. Үүний дагуу шинэ хаан VII Эдвард, хатан хаан Александра нарт хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулсан байна. Энэтхэгийн вангийн төлөөлөгч Лорд Керзон өргөн хүрээтэй, тансаг баяр зохион байгуулсан боловч VII Эдвард өөрөө нүсэр арга хэмжээнээс татгалзсан аж. Яг энэ үед Америкийн аялагч, гэрэл зурагчин Жеймс Рикалтон Энэтхэгээр аялж байхдаа ер бусын том, өндөр биетэй хоёр хамгаалагчийг анзаарч, гэрэл зургийг нь дарсан байна. Хожим нь тэд Кашмирын аваргууд нэртэй болжээ.