1
Өмнөд Африк
- Хар, ногоон, шар өнгө нь Нельсон Манделагийн нам, харин цагаан, хөх өнгө нь Европын колоничлолын бэлгэдэл
- "Y" үсэг шиг судал нь олон үндэстэн ястан нийтээрээ нэгэн зүгт хөгжихийн бэлгэдэл.
2
БНСУ
- Голын дугуй нь арга билгийн ухаан
- Гадна зураасууд нь тэнгэр, газар, ус, галыг бэлгэднэ
3
Аргентин
- Цэнхэр зураас нь Аргентины цэлмэг тэнгэр, цагаан нь Андын нурууны цас
- Голын нар нь эртний Инк түмний нарны бурхан
4
Хятад
Хятадын улаан далбаан дээрх том од нь мэдээж Коммунист намыг бэлгэддэг. Харин түүнийг тойрсон жижиг дөрвөн одын утга учрыг дараах байдлаар тайлбарлаж болно.
1. Хятадын нийгмийн 4 анги: хөдөлмөрчид, тариачид, сэхээтнүүд, арми
2. Хятадын 4 гол үндэстэн: Хан, Төвд, Манж, Уйгур
3. Хятадын захиргаанд нэгдсэн 4 нутаг: Манжуур, Өвөр Монгол, Төвд, Шинжаан
4. БНХАУ-ыг байгуулахад оролцсон бусад 4 нам
5
Бангладеш
- Улаан нар - Өглөөний наран, тусгаар тогтнолын төлөө ард түмний урсгасан цус
- Ногоон дэвсгэр - Үржил шимтэй нутаг
6
Австри
Загалмайтны гуравдугаар аян дайны үед Австрийн гүн 5-р Леопольдын цагаан хувцас бүснээс бусад хэсэгтээ бүхэлдээ цусаар будагдсан байсан нь яваандаа төрийн далбаа болжээ.
7
Франц
Хөх, цагаан, улаан: Францын хувьсгалын үеийн уриа болох "эрх чөлөө, тэгш байдал, ахан дүүсийн барилдлага"-ын өнгө
8
Бахрейн
- Таван сэртэнтэй цагаан зураас нь Исламын шашны таван тулгуур багана
- Улаан дэвсгэр нь Персийн булангийн бэлгэдэл
9
Энэтхэг
- Улбар шар өнгө нь Хиндү шашин, ногоон нь Исламын шашин, цагаан нь шашин хоорондын энх тайван
- Голын дугуй нь амьдралын зогсошгүй хүрд
10
Непал
Улаан өнгийн хоёр гурвалжин нь Гималайн нуруу болон Хиндү, Буддын шашны хослолыг илэрхийлнэ.
11
Бразил
- Ногоон дэвсгэр нь Амазоны ширэнгэн ой, шар ромб нь алтны нөөц, Бразилын хөрс, хөх дугуй нь Рио-де-Жанейрогийн шөнийн тэнгэр.
- Голдоо "дэг журам ба хөгжил" гэсэн бичигтэй
12
Грек
- Цагаан, цэнхэр зураас нь Ελευθερία ή Θάνατος (эрх чөлөө эсвэл үхэл) гэсэн үгийн есөн эгшгийг бэлгэднэ. Мөн Грекийн цэнхэр далай, цагаан давлагааг илэрхийлдэг.
- Загалмай нь Дорнын үнэн алдартны шашны бэлгэдэл.