Явган цэргийн дөрөвдүгээр дивизийн нэгдүгээр бригадын гишүүд болон АНУ-ын тусгай хүчнийхэн 2003 оны 12-р сарын 13-нд Хуссейныг баривчилжээ.
Хуссейнийг Тикритийн захад орших Ад Двара хотоос илрүүлж баривчилсан байна.
Хуучин дарангуйлагч нэгэн нүхэн оромжид нуугдаж байсан аж.
Дарангуйлагчийн гуйлтыг Тикрит тосгоны оршин суугч Алаа Намик биелүүлж, фермийн хашаандаа нүх ухан түүнийг нуусан байжээ. Түүнээсээ өмнө Саддам ойролцоох олон айлыг дамжин нуугдаж явсан байв.
Түүний оромж нь нэг буландаа агааржуулагч суурилуулсан байгаа нь.
Дөнгөж баригдаад байгаа Хуссейн.
Түүний энэхүү зураг нь дэлхийн өнцөг булан бүрт тархсан юм.
Хуссейн 9 сарын турш нуугдаж амьдарсан бөгөөд газар доор удаан байснаас болж бие нь эрс мууджээ.
Тэрээр шүүх хурал дээр өөрийгөө эцсээ хүртэл хамгаалсан юм. Бүр 2006 онд шүүгч рүү хуруугаараа чичиж, доромжилсон байна.
Хуссейн болон түүний тойрон хүрээлэгчид, гэр бүлийн гишүүд Багдадаас зугтаж гарсны дараа АНУ-ын Батлан хамгаалах яам нь тэднийг цэргүүд таньж илрүүлэхэд нь туслах арга сэдсэн байна. Ингэхдээ тэд Иракт байгаа цэргийн албан хаагч бүрт эрэн сурвалжилж байгаа хүмүүсийн зургийг хэвлэсэн хөзөр тараасан байдаг. Баригдсан хүмүүсийн хөзөр дээр "Баригдав" гэсэн тамга дарна.
Хуссейнийг баривчилсныг АНУ-ын цэргийн хүчний томоохон ялалт гэж үзсэн боловч энэ баяр нь богино хугацаанд үргэлжилсэн. Дөнгөж дөрвөн сарын дараа Фаллужад АНУ-ын гэрээт цэргүүдийг алан хядагчид дүүжилж алсан бөгөөд үүний нөлөөгөөр өнөөг хүртэл үргэлжилж байгаа бүс нутгийн мөргөлдөөн эхэлсэн билээ.
Харин 2006 оны 12-р сард Саддамыг цаазаар авсан юм.