Дэлхийн түүхэн дэх хамгийн удаан үргэлжилсэн 6 дайн

Томоохон гүрнүүд өөрсдийн нөлөөг ихэсгэхийн тулд бусадтай үргэлж дайн хийж байдаг. Гэвч зарим тохиолдолд тэрхүү дайн нь хэтэрхий өргөн цаг хүрээг хамарснаас болж эхлүүлсэн хүмүүсийн үр удам нь үргэлжлүүлдэг байна. Энэ мэтээр хэдэн зууны туршид улс орнууд нэг зүйлийн төлөө тэмцэлддэг аж. 

Дэлхийн түүхэн дэх хамгийн удаан үргэлжилсэн 6 дайн

1 Ром Германы дайн - 863 жил

Энэ бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн урт тасралтгүй үргэлжилсэн дайн байж магадгүй юм. МЭӨ 113 онд Германы овог аймгууд болох Кимбри, Тевтон, Кельт нарт Ромын Бүгд Найрамдах улс дайн зарлах үед эхэлсэн энэхүү тэмцэл нь Баруун Ромын эзэнт гүрэн мөхсөнөөс 200 жилийн дараа МЭ 750 онд дуусчээ. Эхэндээ зөвхөн Ром болон Германчууд байлдаж байсан бол дараа нь Хүннү, Вандал, Вестиготууд нэгдэж Баруун Ромыг буулгаж авсан билээ. Баруун Ромчууд болон Германчуудын хооронд болсон сүүлчийн чухал тулалдааныг 439 онд болсон Толосагийн тулалдаан гэж үзэж болно. Ром ба Германы овог аймгуудын хооронд үүссэн сүүлчийн мөргөлдөөн бол Зүүн Ромын эзэнт гүрэн ба Ломбардын хооронд 750 онд дууссан тулалдаан юм.

Ром Германы дайн - 863 жил

2 Реконкиста - 722 жил

Реконкиста буюу дахин эзлэлт нь 711-718 онуудад Арабын Халифат Иберийн хойг буюу одогийн Испанийг бүхэлд нь эзэлж, Испаничууд болон Португалийн эртний улсууд Лалын эрхшээлд орох үеэс эхтэй. Арабуудыг хойгийг нь байлдан дагуулж эхэлснээс хойш Испаничууд эх орноо чөлөөлөх гэж эхлүүлсэн мөргөлдөөнийг Реконкиста гэж нэрлэдэг. Христийн шашинт Испаниучууд Испамын шашинт Мүүрүүдтэй 700 жил тэмцэж байж эх орноо бүрэн чөлөөлсан юм. 1492 онд Гранада хот эзлэгдэж, сүүлчийн эмирийг Иберийн хойгоос хөөн зайлуулснаар Реконкиста дуусав. Тэр жилдээ Кристофер Колумб Америкийг нээж, Сан Сальвадор арал дээр хүрсэн байдаг. 

Реконкиста - 722 жил

3 Ром Персийн дайн - 681 жил

Ром-Персийн дайныг хэд хэдэн мөргөлдөөн гэж үздэг ч үнэн хэрэгтээ тэд бараг л зогсолтгүй байлдсан юм. Мөргөлдөөн нь МЭӨ 54 онд Ромын Бүгд Найрамдах Улсын командлагч Маркус Лициниус Крассусын Парфи улс (Тухайн үеийн Перс)-ыг эзлэх аян дайнаас эхэлсэн бөгөөд МЭ 628 онд л Ром, Парфийн аль аль нь сөнөх үед л дуусгавар болжээ. Бараг долоон зуун жилийн турш аль ч тал нь том хэмжээний дайралт хийгээгүй бөгөөд дайтаж буй талууд нөгөөдөө шахалт үзүүлэх үүднээс л цэрэг хөдөлгөж байсан байдаг. Энэхүү мөргөлдөөн нь үнэн хэрэгтээ хоёр эзэнт гүрнийг сүйрүүлж, Арабын Халифатын цэцэглэн хөгжих цаг хугацаа өгсөн юм. Арабын Халифат нь эцэстээ Персийн эзэнт гүрнийг бүхэлд нь байлдан дагуулж, улмаар Визант (Зүүн Ром)-ийг ихэнх газар нутгаас нь салгасан юм.

Ром Персийн дайн - 681 жил

4 Европ дахь Османы дайнууд - 562 жил

1453 онд Осман хэмээх овог Константинополийг байлдан дагуулснаар өөрөө эзэнт гүрэн болжээ. Шинэ эзэнт гүрний эрх баригчдын хүсэл эрмэлзэл хязгааргүй байв. Учир нь тэд одоо Европыг эзлэн авахад тохиромжтой байрлалыг эзэлсэн юм. Үүний дараа Османчууд Балканы хойгийг байлдан дагуулж эхэлсэн бөгөөд дараа нь Итали, Унгар, Австри руу довтлов. Ром-Персийн нэгэн адил Османы дайнууд цуврал мөргөлдөөн байсан бөгөөд бараг зогсохгүй үргэлжилж байсан учраас Туркууд хэдэн зууны турш тасралтгүй дайн хийсэн гэж хэлж болно. Европ дахь Османы дайнуудын төгсгөл бол 1918 он бөгөөд Дэлхийн нэгдүгээр дайны дараа Османы эзэнт гүрэн нуран унаж төгссөн юм. 

Европ дахь Османы дайнууд - 562 жил

5 Араб Византийн дайнууд - 425 жил

Ром Персийн дайны тухай өмнө нь хэлсэнчлэн, 7-р зуунд Персүүдтэй тулалдаж байсан Византи Арабын нэгдсэн халифатын довтолгоонд өртөж, Зүүн Ромын эзэнт гүрнийг Ази, Африк дахь олон газар нутгаас нь салгасан юм.. Мөргөлдөөн 629 онд эхэлж, 1054 онд дуусчээ. Бараг л үргэлж нэг талаас эсвэл нөгөө талаас дайралт хийдэг байв. Константинополь дахь арабуудын хоёр дахь бүслэлт бүтэлгүйтсэний дараа дайн удааширсан боловч дараа нь дахин эхэлсэн юм. 425 жилийн турш Византи ба Арабын Халифат улсууд дайтаж байсан нь тус бүс нутагт аймшигт үр дагавар авчирсан юм. Византчууд халифатын хүчийг сулруулж чадсан боловч Арабчуудын байр суурийг Европын бусад орнууд, Монголчууд, Османууд эзэлсэн юм.

Араб Византийн дайнууд - 425 жил

6 335 жилийн дайн

1642 оноос 1651 оны хооронд Англи Улсад иргэний дайн дэгдэж парламентын тэнхимийг баримтлагчид болон язгууртны талыг баримтлагчид гэж хоёр хуваагдаад байв. Тулаан 7 жилийн турш үргэлжилсээр язгууртны талынханыг баримтлагчид ялагдал хүлээж үлдсэн хүчээ аван Их Британы арлын баруун урд өнцөгт Алтантын далайд орших Сицилийн арлууд уруу флотоо аван зугтсан байдаг. Саксончуудын арлын хуулийн дагуу бол хаан ширээг парламентын талыг баримтлагчид эзэмших ёстой байжээ. Тийм ч учраас эх газрын Европын Нидерланд улс парламентын талыг баримтлагчдын талд орж Английн төлөө тулалдахаар Сицилийн аралд нуугдсан урвагчдийг устгах зорилготой флотоо хөдөлгөсөн байдаг. Учир нь 1568-1648 онд Нидерланд улс Испаны хараат байсан бөгөөд Английн хатан хаан Элизбет I тэднийг тусгаар улс болгож өгөхөд тусалсан учир энэ удаа Недирландчууд хариуг нь барих шаардлагатай болсон байна.

Нидерландын усан флот хөдөлсөн мэдээг авсан язгууртны талыг баримтлагчид Сицилийн арлуудыг Нидерландын эсрэг хүчээр дайн зарлуулсан байдаг. 1651 оны 6-р сард Нидерланд болон Английн усан флот Сицилийн арлын дэргэд тулж ирэх үед язгууртны талыг баримтлагчид бүх хөлөг онгоцоо аван тэдний өөдөөс тосон тулалдах гэж явсан боловч сүр хүчнээс нь эмээн бууж өгсөн байдаг. Язгууртны тал бууж өгснөөр Нидерландчууд тэдний бүхий л усан онгоцыг нь аван Сицилийн арлууд дээр хөлөө ч тавилгүйгээр гэртээ харьцгаажээ.

335 жилийн дайн

Ийнхүү азтай ч гэмээр эсвэл доромжлуулсан ч гэмээр байдалд орсон Сицилийн арлын оршин суугчид Нидерландыг чухам хэзээ ирж өөрсдийг нь хөнөөх бол хэмээх айдастай олон жил амьдарсаар сүүлдээ уг айдас нь замхарч аажимдаа он жилүүд арав арваараа улиран одож Сицилийн арлын цоо шинэ үе өсөж торних цагт тэд дайн зарласнаа ч мартаж орхижээ. Зуунаас зуун дамнан өнгөрсөөр 1986 он гарах үед Сицилийн арлын архиваас Нидерланд улстай 1651 онд албан ёсоор дайн зарласан тунхаглалыг санаандгүй байдлаар олсон боловч эргэн энхийн хэлэлцээр байгуулсан бичгийг олоогүй байна. Сицилийн арлын ерөнхий сайд Лондон хотод орших Нидерландын элчин сайдтай холбогдож тухайн хоёр улс дайны байдалтай байгааг дуулгасан байна.

Хэрэг явдал иймд хүрсэн учир Нидерландын Засгийн газар ч мөн уг асуудлыг нягталж үзээд үнэхээр хоёр улс дайны байдалтай байгаа тухай олж мэдсэнээр 1986 оны 4-р сарын 17-ны өдөр Нидерландын элчин сайд өөрийн биеэр Сицилийн арлуудад айлчлан энхийн хэлэлцээрт гарын үсэг зурж 335 жилийн турш үргэлжилсэн уг дайныг зогсоосон түүхтэй. Аз болж уг дайнд энэ олон жилийн турш нэг ч хүн амиа алдаагүй юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()