Лиу Еэлиний ийм толигор, сайхан арьсны нууц нь усанд сэлэхэд оршдог аж. Сүүлийн үед түүний талаар олон хүн мэдэх тусам тэрээр залуу төрхөө хэрхэн хадгалдаг талаарх асуултуудаар булагдах болжээ. Үүнд тэрээр нэг л зүйл зөвлөдөг бөгөөд мөс шиг хүйтэн усанд орох нь ямар ч үрчлээсгүй арьстай болоход нөлөөлдөг гэж тайлбарласан байв.
Лиу 30 гаруй жил номын санд ажилласан бөгөөд тэтгэвэрт гарах болсноо батлахын тулд бичиг баримтаа хүртэл цахим орчинд харуулжээ. Ийнхүү цаг зав ихтэй болсон Лиу Еэлин мөрөөдлөө биелүүлэхээр шийдэж, эхлээд шүхрээр үсэрч, усанд шумбаж сурах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Лиу өмнө нь гүйлт, хаданд авиралт, сэлэлт гээд янз бүрийн спортоор хичээллэж байжээ. Тэрээр гадаа хүйтэн байхад хүртэл дасгал сургуулилтаа алгасалгүй хийх дуртай гэнэ. Тэрээр гадаах орчинд дасгал хийхэд хөл, толгойгоо дулаалсан бол өвчин тусдаггүй болохыг баталсан байна.
Хүнд нөхцөлд дасгал хийхэд арьс илүү коллаген ялгаруулж үүний нөлөөгөөр үрчлээ үүсдэггүй гэнэ. Үүний баталгаа бол Лиу өөрөө юм.
Лиу мөн ямар ч гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэггүй. Мэдээж хэрэг арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэдэг ч тэдгээрийг маш нарийн сонгодог. Тэдгээрийн найрлага илүү байгалийн гаралтай байх тусам арьсанд бага хор учруулдаг гэнэ.
Түүний энэ бүх арга л Лиуг залуу төрхөө хадгалахад нь маш том нөлөө үзүүлсэн учраас түүний зөвлөгөөнд эргэлзэх хүн ховор гарчээ. Лиу дасгал хөдөлгөөн сайн хийж, биеэ хөгжүүлэхэд хэзээ ч оройтохгүй хэмээн уриалсан байлаа.