Хүүхдэд ээжийнх нь ээжийн нөлөө яагаад их байдаг вэ?

Бага насандаа эмээгийн гар дээр эрхэлж өссөн хүмүүс хорвоо дэлхийг бүхэлдээ аюулгүй, тайван гэж итгэсэн байдаг. Гэхдээ эцгийн болон эхийн талын эмээ нар ач, зээ нартаа өөр өөр нөлөө үзүүлдэг болохыг судалгаагаар баталжээ. Эрдэмтэд хүүхдүүдийг эмээгээсээ анхаарал халамж, хайр энэрлээс гадна чухам юуг өвлөн авдаг болохыг тодруулсан байна. 

Хүүхдэд ээжийнх нь ээжийн нөлөө яагаад их байдаг вэ?

1 Бид эмээ өвөөөгөсөө юу авдаг вэ?

Ген бол бидний ДНХ-г бүрдүүлдэг гол мэдээллийн сан бөгөөд бид түүнийг эцэг эхээсээ тодорхой харьцаагаар хуваан авдаг. Ингэхдээ бид ойролцоогоор эмээ, өвөөгийнхээ генийн 25 хувийг өвлөж авдаг гэж хэлж болно. Мэдээжийн хэрэг, бид эцэг эх хоёроороо дамжуулан өвөө эмээгийнхээ ДНХ-ийг өвлөн авдаг ч эрдэмтэд үр удамд хамгийн их нөлөөлдөг хүмүүс бол эхийн талын эмээ нар гэж үзсэн аж.

Бид эмээ өвөөөгөсөө юу авдаг вэ?

2 Ээж

Эхийн талын эмээ нар ихэвчлэн ач, зээ нартайгаа илүү ойр дотно байдаг. Учир нь тэд ээжийг нь төрүүлсэн учраас ачийгаа илүү өөрийн хүүхэд шиг санадаг гэнэ. Олон гэр бүлд хүүхдүүдийн төлөө илүү их үүрэг хариуцлага хүлээж, тэдэнтэй илүү их цагийг өнгөрөөдөг хүмүүс нь эхийн талын эмээ нар байдаг.

Мөн зарим онолоор бол ээжийн ээж нь аавын ээжээс илүү хэмжээний ген өвлүүлдэг гэжээ. 

Ээж

3 Эхийн талын эмээ нар эч зээтэйгээ илүү ойр генитэй байдаг

Дээрх судалгаанаас үзэхэд, энэ бүхэн Х-хромосомтой холбоотой гэж дүгнэхэд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, ээжийн талын эмээгийн Х-хромосомын 25 хувь нь ач, зээд нь өвлөгддөг байна.

Аавын талын эмээгийн Х-хромосом зөвхөн зээ охинд нь өвлөгддөг бөгөөд ач хүүд нь өвлөгддөггүй. Тэгэхээр ээжийн талын эмээ нарын Х-хромосом нь зээ охидод нь 50 хувь өвлөгддөг бол ач хүү нарт нь бараг өвлөгддөггүй аж.

Эхийн талын эмээ нар эч зээтэйгээ илүү ойр генитэй байдаг

Өөр нэг онол нь эхийн талын хамаатан садны оролцоо хүүхдийн амьдралд давамгай байдгийн шалтгаан нь эцгийн тодорхойгүй байдал эсвэл эргэлзээ гэж үзсэн байна. Эрчүүд зарим тохиолдолд тухайн хүүхэд үнэхээр өөрийнх нь гэдэгт эргэлздэг. Үүний нөлөөгөөр аавын талын эмээ нар ач зээгээ өсгөж, цагийг хамт өнгөрүүлэхийг хүсэхгүй байх шалтгаан болдог байж болзошгүй юм.

Нөгөөтэйгүүр, эмэгтэй хүн мэдээж тухайн хүүхэд өөрөөс нь төрсөн гэдэгт 100 хувь итгэлтэй байдаг. Тиймээс эхийн талын хамаатнууд тэр хүүхдийг бүрэн хайрладаг. 

4 Эхийн талын эмээгийн үзүүлэх нөлөө

Чилийн зохиолч, сэтгэл засалч Алехандро Жодоровски хүн төрөлхтнийг бүх төрөл садан дундаасаа эхийн талын эмээ нартайгаа хамгийн их холбоотой байдаг гэж бичсэн юм. Түүний онолын дагуу тэдний ген нь нэг үеийг алгасаж, зөвхөн ач зээ нарт нь дамжуулагддаг хэмээжээ. Энэ нь ач, зээ нар ихэвчлэн эцэг эхээсээ илүү тэдэнтэй адилхан гэсэн үг болж таарч байгаа юм.

Эхийн талын эмээгийн үзүүлэх нөлөө

Жодоровски биологийн материалаас гадна эхчүүд охиддоо зан чанарын хувьд илүү нөлөөлдөг бөгөөд тэд эргээд эдгээр зан чанараа хүүхдүүддээ дамжуулдаг гэж үзсэн байна. 

Дээрх онолууд нь хүүхдийн амьдралд эхийн талын эмээгийн гүйцэтгэх чухал үүргийн талаар өгүүлжээ. Гэхдээ гэр бүлүүд өөрсдийн гэсэн ондоо холбоо, харилцаатай байдаг учир өөр өөр нөхцөл байдал байхыг үгүйсгэхгүй гэсэн байв. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()