Гэрэл зургийн харагдах өнцгийг ашиглаж хэрхэн таныг хуурч болохыг үзүүлжээ

Аливаа асуудал, нөхцөл байдалд харах өнцөг гэдэг хамгаас чухал болохыг батлах зүйлс маш олон байдаг. Гэхдээ бид энэ удаад оюун бодол, хандлагад хамаарах харах өнцөг бус, та бидний эргэн тойронд буй зүйлс буюу бодит байдал медиа орчинд хэрхэн үзэгдэх боломжтой вэ гэдгийг харуулах "харах өнцөг"-ийн талаар ярьж байгаа юм. Ингээд та бүхэнд гэрэл зургийг үзэхдээ хүртэл шүүмжлэлтэй хандах хэрэгтэйг илэрхийлэх харьцуулалтуудыг хүргэе!

Гэрэл зургийн харагдах өнцгийг ашиглаж хэрхэн таныг хуурч болохыг үзүүлжээ

Энэ цагийн хүн төрөлхтөнд аюул авчраад буй цар тахлаас сэргийлэх хамгийн чухал алхмуудын нэг нь хүн хоорондын зай барих гэдгийг өдөрт хэд хэдэн удаа телевиз, радиогоор сануулдаг болоод удаж байгаа билээ. Дэлхийн улсууд хөл хорионы дэглэмээ сулруулж, үйлчилгээний байгууллагуудыг ажиллаж эхлэхийг зөвшөөрсөн боловч энэ нь эрсдэл үгүй болсон гэсэн үг огтоос биш. Гэхдээ цахим орчинд тархсан зургуудыг хараад бид яаж бодит байдлыг олж мэдэж чадна гэж?

Холоос татсан зураг

Яг дээрх шалтгаанаар Копенгагены иргэн Олафур Штайнар Гестссон, Филип Давали нар Ritzau Scanpix гэрэл зургийн агентлагтаа зориулан бяцхан туршилт хийхээр шийдсэн байна.

Өргөн өнцгийн линзээр авсан зураг

Нэг өдрийн турш гэрэл зурагчид гудамжинд таарсан хүмүүсийг камерын дурандаа буулгасан боловч хамгийн сонирхолтой нь, тэд дүр зургийг өргөн өнцөгт линз ба объектуудыг зайнаас томруулан татаж харуулах зориулалттай telefoto линз гэсэн хоёр өөр өнцгийг ашигласан явдал байв.

Холоос татсан зураг

Гэрэл зургууд нь эдгээр хүмүүсийн хоорондох зайн зөрүүг харуулж байгаа бөгөөд бид өөрсдийн интернет орчноос харсан бүхэндээ итгэх шаардлагагүйг харуулсан байна.

Өргөн өнцгийн линзээр авсан зураг

Сүүлийн хэдэн долоо хоногт Копенгагены  оршин суугчид хоорондын зайгаа барихгүй байгаа талаар Данийн нийгмийн сүлжээнд ихээхэн шүүмжлэл өрнөөд байсан аж.

Холоос татсан зураг

Данийн улстөрчид, эрх баригчид хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдсэн зургуудыг хараад иргэдийг хоорондоо зай барихгүй, нийтээрээ дүрэм журмыг дагаж мөрдөхгүй байна гэж үзжээ.

Ийнхүү Ritzau Scanpix гэрэл зургийн агентлагийнхан цартахлын үеэр иргэдэд нийгэмд буюу гадаад орчинд болж буй үйл явдлыг зөвхөн үнэн бодитоор нь харуулж, бусдыг төөрөлдүүлэхгүй байх нь маш чухал гэдгийг энэхүү харьцуулалтаараа батлахыг хүссэн гэнэ.

Улмаар тэд гэрэл зургуудыг үзэхдээ хүртэл хүмүүс аливаа зүйлийн үнэн учрыг бодолцож үзэх шаардлагатайг сануулжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()