Алдарт "ABBA" хамтлагийн дөрвөн гишүүн өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Тэртээх 1972 онд Швед улсын Стокольм хотноо байгуулагдсан поп хөгжмийн ABBA хамтлаг 70, 80-аад оны үед дэлхийн олон улсын урлагт хайртай залуусыг өөрсдийн хоолой, өнгө төрхөөрөө байлдан дагуулж байсан билээ. Өөрсдийн урын сандаа багтсан бүтээлүүдээ өөрсдөө зохиодог байсан тэд одоо ч гэсэн сая сая шүтэн бишрэгчтэй хэвээр байна. Тэгвэл тус хамтлаг байгуулагдсанаас хойш бараг 50 жилийн дараа хамтлагийн гишүүд яаж амьдарч байгаа бол?

Алдарт "ABBA" хамтлагийн дөрвөн гишүүн өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ?

1 Агнета Фельтског (Agneta Feltskog)

Дур булаам шаргал үст Агнета Фелтског хэдийнээ 71 нас хүрчээ. Уран бүтээлийн тухайд Агнета 2018 онд хамтлагийн бусад гишүүдтэй нэгдэн шинэ дуу бичсэн байна. Харин түүний хувийн амьдралд амжилт, аз жаргал удаан тогтож чадаагүй юм. Тэрээр хамтлагийн гишүүн Бьорн Улвеустай гэрлэж, хоёр хүүхэдтэй болсон ч есөн жилийн дараа салсан байна. Анхны гэрлэлт нь бүтэлгүйтсэн Агнета хэсэг хугацааны дараа мэс засалч Томас Сонненфелдтэй амьдралаа холбожээ. Гэсэн хэдий ч энэ гэрлэлт нь ердөө 3 жилийн настай байв.

Агнета Фельтског (Agneta Feltskog)

2 Бьорн Улвеус (Bjorn Ulveus)

ABBA-ын хамгийн нүүрэндээ баясгалантай гишүүн, гоцлол дуучин Бьорн Улвеус одоо 76 настай. Тэрээр хөгжмийн салбараас аль хэдийн холдсон ч шоу бизнесийн ертөнцөд нэр хүндтэй хэвээр байна. Улвеус Агнетагаас салснаас хойш сэтгүүлч Лена Калерцио Бьорнтой гэрлэж, Стокгольмд аз жаргалтай амьдарч байгаа гэнэ.

Бьорн Улвеус (Bjorn Ulveus)

3 Бенни Андеорссон (Benny Andersson)

Бенни Андерссон Бьорноос ганцхан насаар дүү юм. Тэрбээр ABBA-ын гишүүнээс гадна олон алдартай киноны хөгжмийг зохиосон гэдгээрээ хүмүүст танигдсан билээ. Өнөөдөр ч тэрээр хөгжмийн ертөнцөд ажилласан хэвээр байгаа бөгөөд гэр бүлийнхээ хамт сэтгэл хангалуун амьдардаг гэнэ. Дашрамд дурдахад мань эр гурван хүүхэдтэй бөгөөд тэдний хоёр нь алдарт аавынхаа зам мөрийг даган, хөгжмийн салбарт ажиллаж байгаа аж.

Бенни Андеорссон (Benny Andersson)

4 Анни-Фрид Лингстад (Annie-Fried Lingstad)

Анни-Фрийд Лингстад 75 настай бөгөөд өдгөө шоу бизнесээс бүр мөсөн холджээ. Тэрээр Бенни Андерсонтой гэрлэж байсан ч түүнээс салсныхаа дараа заяаны ханиа олж авсан байна. Дуучин бүсгүй 1992 онд өөрийн найз, Швейцарийн хунтайж Генрих Руззо Рейсс фон Плауентэй гэрлэж, гүнжийн хэргэм хүртжээ. Харамсалтай нь, энэ үеэс долоон жилийн дараа нөхөр нь хорт хавдраар хорвоог орхисон байна. Лингстад одоо Швейцарьт амьдарч байгаа бөгөөд буяны ажилд идэвхтэй оролцдог гэнэ.

~"ABBA-ийн хүрэн үст" - Үзэсгэлэнт дуучны уй гунигаар дүүрэн амьдралын түүх~

Анни-Фрид Лингстад (Annie-Fried Lingstad)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()