"Үхлийг хуурсан хүмүүс" - Итгэмээргүй байдлаар амьд үлдсэн тохиолдлууд

Адал явдалт киноны баатрууд аймшигт үхэлтэй нүүр тулсан ч ямар нэг аргаар амьд үлдэж чаддаг. Харин бидний доор өгүүлэх түүхүүд бол бүгд Холливудын киноны бодит хувилбар юм. Тэд үнэхээр амьд үлдэх боломжгүй нөхцөлд байдалд орсон ч ер бусын хүчээр мултарч чадсан байна. 

"Үхлийг хуурсан хүмүүс" - Итгэмээргүй байдлаар амьд үлдсэн тохиолдлууд

1 Далай дээр 38 хоног амьдрахад бургуй хэрхэн тусалсан бэ?

1971 онд 10 настай Нил Робертсон ааваасаа дэлхийг тойрон аялал хийхийг гуйжээ. Хүүгийнхээ мөрөөдлийг биелүүлэхийн тулд түүний аав фермээ зарж, 13 метр урт Лучетта хэмээх дарвуулт завь худалдан аваад эхнэр 4 хүүхдийн хамт аялалд гарчээ.

Тэд Англиас хөдөлж Өмнөд Америкийн Галапагос хэмээх арал хүрэх зорилготой байв. Жил хагасын дараа тэд Төв Америк хүрэх дөхөж байсан ч гэнэт сүрэг аварга загас дайрчээ. Нэг аварга загас завийг цоолсноос болж гэр бүлийнхэн амь гарахын тулд хийлдэг завин дээр гарцгаасан байна.

Азаар бүгд амьд үлдсэн ч 10 хүрэхгүй хоног хүрэлцэх хүнс, уух ус байж таарчээ. Тэд чадах бүхнээ хийн, эхлээд сэлүүрээ жад болгон яст мэлхий агнаж халим, аварга загасны цус гарган уух болов. Энэ санаа нь олигтой үр дүнд хүрээгүй тул сувилагч мэргэжилтэй ээж нь бургуйд хэрэглэдэг резинэн саванд борооны ус цуглуулж түүнийг шулуун гэдсээр дамжуулан гэдсэндээ оруулах санаа сэдсэн байна. Далайд цуглуулсан борооны усыг ууна гэдэг маш хэцүү байдаг. Харин шулуун гэдсээр дамжуулсан ходоодонд орсон ус ямар нэг гаж нөлөө үзүүлдэггүй ажээ. Энэ аргаар уг гэр бүл 38 хоног далайд амьдарсан бөгөөд эцэст нь японы загасчдын завьтай тааралдаж, аврагдсан байна. 

Далай дээр 38 хоног амьдрахад бургуй хэрхэн тусалсан бэ?

2 Агаарын хөлгөөс акробатын аргаар амьд гарсан нь

Акробатчид гайхалтай үзүүлбэр үзүүлэхээс гадна боломжгүй байдлаас ч амьд үлдэх чадвартай бололтой. Йосеф Спа хэмээх акробатчин эр хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том сүйрлүүдийн нэг болох 1937 оны 5-р сарын 37-нд болсон агаарын Хинденбург хөлгийн сүйрлээс амьд гарсан байна. Спа хөлөг дээрх бааранд сууж байтал гэнэт хөлөг доошилж эхэлсэн аж. Юу болсныг ойлгосон зорчигчид цонх руу зүтгэсэн ч газар дэндүү хол байв. Спа харин хөлгийг газраас 12 метрийн зайтай болж ирэхэд үсрэхээр шийдсэн байна. Бен Дова хэмээх нэрээр алдаршсан циркийн акробатчин Спа хөлгөөс үсэрч, шагай нь мултарснаас өөр гэмтэлгүй газардаж чаджээ. 

Агаарын хөлгөөс акробатын аргаар амьд гарсан нь

Хинденбург хөлөг шатаж буй дүрс камерын бичлэгт тэмдэглэгдэн үлдсэн бөгөөд энэ дүрс нь дэлхий даяар алдартай болсон юм. Та эндээс ямар том осол гарсныг харж болно. 

3 Машины түлхүүр алуурчнаас аварсан нь

"Night Stalker" буюу шөнийн ангууч хэмээх цуврал алуурчин 80-аад оны үед олон бүсгүйн аминд хүрсэн байдаг. Түүний жинхэнэ нэрийг Ричард Рамирез гэдэг байсан бөгөөд албан ёсоор 13 хүнийг хороосон гэж үздэг ч цагдаа нар жинхэнэ тоо түүнээс ч их гэж таамагладаг ажээ.

Ийм алуурчны гараас мултарна гэдэг боломжгүй мэт сонсогдох ч үнэхээр тийм явдал болсон байна. Ричард нэг шөнө Мариа Хермандез хэмээх бүсгүйг дагасан аж. Бүсгүй өөрийг нь хүн дагаж байгааг сэжиглээд эргэж харахад, Ричард түүнийг шууд бууджээ. Азаар бүсгүйн гартаа барьж явсан түлхүүр дээр нь сум ойсон бөгөөд Мариагийн хуруу нь л гэмтсэн байна.

Түүнийг оносон гэж итгэсэн Ричард бүсгүйн дээгүүр алхаж гараад гэр лүү нь очиж, хөршийг нь хөнөөхөөр шийджээ. Мариа арай хийн гэртээ ирэх үед Ричардтай дахин таарч, хөөрхий бүсгүй өөрийг нь амь хэлтрүүлэхийг гуйсан байна. Шөнийн ангууч түүнийг аль хэдийн буудсан тул удахгүй үхнэ гэж итгээд, шууд орхиж явжээ. Мариа тэр даруй цагдаа дуудан алуурчны ам зургийг гаргаж өгсөн бөгөөд түүний ачаар Шөнийн ангуучийг барьсан гэдэг. Ричард үлдсэн амьдралаа шоронд өнгөрөөсөн юм. 

Машины түлхүүр алуурчнаас аварсан нь

4 Хөхний сүүгээр далайд 16 хоног амьд үлдсэн нь

2000 оны эхээр Бүгд Найрамдах Доминиканд эдийн засгийн хямрал дэгдэж, олон хүн Пуэрто Рико руу дүрвэхэд хүрэв. Гэтэл арай хийж тэнд хүрсэн дүрвэгсдийг хууль бусаар хил давсан хэргээр шууд баривчилж байсан юм. Арлын тэрхүү 2 орон хоорондоо 160 гаруй км тэнгисээр тусгаарлагдаж байв. Гэвч олон хүн амьдралын эрхээр аюултай аялалд гарсан бөгөөд ихэнх нь далайд төөрсөн байдаг. Чухам ийм 16 зорчигч жижиг хөлөг онгоцоор Пуэрто Риког зорьсон ч луужин нь эвдэрсэн болохыг хожимдож мэджээ. Эдгээр хүмүүсийн дунд одоо "далайн бяцхан сахиусан тэнгэр" гэж нэрлэгддэг болсон сайхан сэтгэлтэй эмэгтэй Фаустина Мерседес байсан бөгөөд тэрээр бүгдэнгийнх нь аминд орсон гэнэ.

Завь нь задгай тэнгист төөрч, 12 хоногийн турш далайн давалгаанд туугдан явжээ. Үүний дээр далайд гарснаас хойшхи 3 дахь өдөр идэж уух бүх хүнс нь дууссан байна. Далайд гарснаас хойш тав дахь өдөр тэд шингэний дутагдалд орж эхэлжээ. Аргаа барсан Фаустина бусдынхаа амийг аврахын тулд хөхний сүүгээ өгч эхэлсэн байна. Найман эрэгтэй, долоон эмэгтэй ээлжлэн долоо хоногийн турш Фаустинагийн хөхийг хөхөж амь гарсан аж. Ингэж явсаар далайн давалгаа тэднийг 12 дахь өдөр нь эрэгт хүргэсэн байна. 

Хөхний сүүгээр далайд 16 хоног амьд үлдсэн нь

5 Галаар галыг дарсан нь

Зарим орнуудад түймэр, хуй салхитай нийлж галт хуй үүсгэх тохиолдол бий. 1949 оны 8-р сард Монтана мужийн нэгэн уул дээр түймэр гарсан бөгөөд гал сөнөөгчид тийшээ шүхрээр буухаар болжээ. Сөнөөгчдийг шүхрээр бууж байхад гэнэт галт хуй үүссэн аж. Үүнээс болж залуу гал сөнөөгчид яг түймэр дунд буусан учраас амь гарахын тулд уул өөд мацжээ. Тэд сандарсандаа галын дөл өөдөө гэдгийг мартсан байна. Гал тэдэнд маш ойрхон дөхөж ирсэн учраас ахлах сөнөөгч Ваг Дож жижиг талбай дээрх өвсийг шатаасан байна. Энэ арга нь галзуу мэт санагдаж болох ч ийм арга олон удаа хүний аминд орж байсан юм. 

Галаар галыг дарсан нь

Нэгт тухайн шатсан газарт ахиж шатах зүйл байхгүй тул гал хүрэхгүй, хоёрт тухайн газарт бага ч гэсэн угааргүй, амьсгалж болохуйц бүс үүсдэг гэнэ. Харамсалтай нь ганцхан Дож ийм санаа сэдсэн учраас бусад нь галд өртжээ. Нийтдээ 16 гал сөнөөгч байснаас ердөө 3 нь амь гарсан байна. Дожоос гадна амьд үлдсэн хоёр нь уулын орой дээр гарсан бөгөөд тэнд мөн гал хүрээгүй аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()