"Байгальд ойр..." - Чармай нүцгэн аялах дуртай бүсгүй

АНУ-ын Канзас-Сити хотын мал эмнэлгийн клиникийн эрхлэгч Меган Мари (Meghan Marie) өвөрмөц инстаграм хаягтай ажээ. Тус хаяг дээрх ихэнх зургууд дээр 35 настай малын эмч бүсгүй нүцгэн төрх байдаг аж. Меганд найз залуугаасаа салсны дараа ийм санаа орж ирсэн байна. Тэрээр ийм аргаар өөртөө итгэлтэй, бие даасан хүн гэдгээ илэрхийлдэг гэжээ. 

"Байгальд ойр..." - Чармай нүцгэн аялах дуртай бүсгүй

Меган Мари өөрийг нь хаясан залуугаас "өшөөгөө авах" үүднээс нүцгэн зургаа инстаграм дээр байршуулахаар шийдсэн байна. 

Харин цаг хугацаа өнгөрөх тусам энэ санаа Меганы хувьд жинхэнэ хобби болон хувирсан гэнэ. Тэрээр хотод амьдардаг учраас онгон зэлүүд байгалаар аялахад юу юунаас илүү дуртай ажээ. 

Тэрээр асар олон дагагчтай болсон төдийгүй аг хугацаа өнгөрөхөд "нүцгэн алхах" нь бүсгүйчүүдийн дунд алдартай болж эхэлсэн аж. 

Олны танил болсноор Меган явган аяллын аюулгүй байдал, эмэгтэйчүүдийн сэтгэлзүйн байдал зэрэг чухал сэдвүүдийг хөндөх болов.

“Маш олон бүтэлгүй харилцааны дараа би сэтгэлээр маш их унасан. Би эхэндээ бусдыг атаархуулах гэж ингэсэн ч удалгүй нүцгэн байх нь ямар их эрх чөлөө олгодог болохыг ойлгосон" гэж Меган  хэлжээ. 

Тэрээр анх 2015 онд найз залуугаасаа харилцаагаа тасалсны дараа явган аялалд гарсан байна. Дараа нь Меган болон түүний эгч Эрин нар Колорадо-Сан Франциско чиглэлийн хоёр долоо хоногийн аялал хийхээр шийджээ. Эгч дүү хоёр 5-р сарын сүүлээр явган аялал хийж, аяллынхаа туршид майханд хонож, хөлдөөсөн болон хатаасан хоол иджээ.

Эхний аяллын үеэр Меган "ямар нэг зүйл буруу болж магадгүй" гэж бодсон тул маш их сандарч байв. Гэвч охид зорьсон газраа аюулгүй хүрсэн учраас өөрсдөөрөө маш их бахархасан гэнэ. 

Үүний дараа Эринтэй хамт АНУ-ын янз бүрийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хэд хэдэн аялал хийв. Явган аяллын үеэр Меган олон зураг авч, инстаграм хуудсандаа байрлуулжээ. Нэг өдөр эгч нь түүгээр хошигнохоор шийдэн нүцгэн зургаа авъя гэж хэлжээ. Меган харин үнэхээр нүцгэн зургаа авч 2016 оны 7-р сард Калифорнид хийсэн хоёр долоо хоногийн аялалын үеэр анх удаа инстаграмдаа зургаа байршуулсан байна.

Меганы ​​гайхшралыг төрүүлсэн зүйл бол тэр зураг нь олон зуун хэрэглэгчдэд таалагдсан байна. Дагагчид нь  ийм зургуудыг аль болох олон удаа нийтлэхийг хүссэнд нь урамшсан Меган "нүцгэн аялал"-аа эхлүүлжээ.

Цаг хугацаа өнгөрөхөд түүний дагагчдын тоо эрс нэмэгдсэн бөгөөд энэ нь түүнд зөвхөн нүцгэн зургуудаа хуваалцахаас гадна эмэгтэйчүүдэд маш чухал сэдвүүдийг хөндөх боломжийг олгожээ. Жишээлбэл, Меган тэдний нэгэнд нь аялал нь түүний сэтгэлзүйн байдалд хэрхэн тусалсан талаар ярьсан байна. Тэрээр байгальд чөлөөтэй байж чаддаг болсон тул сэтгэлийн хямралаа дарж чаджээ.

Хоёр жилийн турш “нүцгэн аялж”, 50 гаруй гэрэл зураг нийтэлсний дараа Меган алдартай аяллын блогчин болжээ. 

Меган хамгийн хүн багатай газруудад ийнхүү нүцгэн зургаа авдаг байна. Меганы зургийг ихэвчлэн эгч Эрин нь авдаг аж.

Меганы хоббиг хүн бүр хүлээн зөвшөөрдөггүй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Энэ тухай эцэг эхдээ хэлэхэд тэдний урам нь хугарсан байна. Тэр цагаас хойш тэд ярилцахдаа энэ сэдвээс зайлсхийхийг хичээдэг болсон гэнэ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()