Алдартнууд бие хамгаалагч хөлслөхдөө хэр хэмжээний мөнгө зарцуулдаг вэ?

Хүн гэдэг олны танил болохын хэрээр бусадтай илүү их харьцах шаардлагатай болж эхэлнэ. Тиймээс тэд өөрсдийн аюулгүй байдлыг хангахын тулд ямар ч төрийн тэргүүн, саятан, тэрбумтнуудаас дутахгүй хамгаалалттай байхыг эрхэмлэж, аюулгүй байдалдаа чамлахааргүй хэмжээний мөнгө зарцуулдаг байна. Өнөөдөр та бүхэнд дэлхийн хэмжээний алдартнуудын "баатар"-уудын мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Алдартнууд бие хамгаалагч хөлслөхдөө хэр хэмжээний мөнгө зарцуулдаг вэ?

1 Женнифер Анистон (Jennifer Aniston) - жилд 240 мянган ам.доллар

Женнифер Анистоныг 90-ээд оны үед Friends цувралд тоглосны дараагаар түүний царайг танихгүй хүн үгүй болсон билээ. Тэр цагаас жүжигчин эмэгтэй гарын үсэг зуруулж, зургаа авхуулахыг хүссэн шүтэн бишрэгчдийнхээ хөлд дарагдахгүйн тулд чадварлаг бие хамгаалагч хөлслөн авахад багагүй мөнгө зарцуулж эхэлсэн байна. 

Женнифер Анистон (Jennifer Aniston) - жилд 240 мянган ам.доллар

2 Кети Перри (Katy Perry) - жилд 350 мянган ам.доллар

Кэти Перри дэлхийн хамгийн алдартай дуучдын нэг билээ. Олон сая хүнд танигдсан нэр алдрын нөлөөгөөр тэрээр гэр бүлийнхээ аюулгүй байдлаа хангах үүднээс жилд 350 мянган ам.доллар зарцуулдаг гэнэ. 

Тэрээр хүүхэдтэй болсныхоо дараа аюулгүй байдлыг хангах тал дээр илүү анхаарч эхэлсэн байна. Кети өмнө нь Кардашианы гэр бүл тэргүүтэй олон алдартнуудтай хамтран ажиллаж байсан бие хамгаалагчдыг хөлсөлж байжээ.

Кети Перри (Katy Perry) -  жилд 350 мянган ам.доллар

3 Викториа, Дэвид Бекхэм (Victoria, David Beckham) - жилд 1 сая ам.доллар

Алдартай хосуудын дийлэнх нь цаг хугацааны эрхээр салдаг ч Дэвид, Викториа Бекхэм нар өөрсдийгөө батлан харуулж чадсан. Хосууд мэдээж өөрийн гэсэн тус тусын карьертай боловч зарим зүйл дээр үнэхээр хамтран ажиллаж чаддаг байна. 

Тэд гэр бүлийн амьдралаа бусдаас нуух тал дээр онцгой анхаардаг. Викториа, Дэвид нар хүүхдүүдээ хэзээ ч хамгаалагчгүйгээр гадуур явуулдаггүй бөгөөд эзэмшил дэх байшингууд дээр нь мөн байнга хамгаалалт ажилладаг аж. Жишээ болгон дурдахад хосууд 2014 онд л гэхэд зөвхөн нэг үл хөдлөх хөрөнгөө хамгаалахад 1 сая ам.доллар зарцуулсан байна. Эндээс харвал тэд хамгаалалтандаа нийт хэчнээн их мөнгө зарцуулдгийг төсөөлшгүй.

Викториа, Дэвид Бекхэм (Victoria, David Beckham) - жилд 1 сая ам.доллар

4 Леди Гага (Lady Gaga) - жилд 125 мянган ам.доллар

Лэди Гага гэрээс гарах бүртээ паппараци болон шүтэн бишрэгчдээр хүрээлэгддэг боловч бие хамгаалагч нь тэднийг бүрэн хааж, дуучин бүсгүйг хамгаалж чаддаг аж.

Лэди Гага жил бүр хамгаалалтандаа ойролцоогоор 125,000 ам.доллар зарцуулдаг бөгөөд Петер Ван Дер Вин хэмээх хамгаалагч түүнийг үргэлж дагалддаг байна. Петер гэх Нидерланд бие хамгаалагч нь олон жилийн турш нэр хүндтэй хүмүүсийг хамгаалж ирснээрээ энэ хүрээллийнхэн дунд алдартай.

Леди Гага (Lady Gaga) - жилд 125 мянган ам.доллар

5 Жэйсон Мамоа (Jason Momoa) - жилд 125,000 ам.доллар

Жэйсон Мамоа шиг том биетэй, тулааны урлагаар хичээллэдэг хүнд хамгаалагч хэрэггүй юм шиг санагдаж болох юм. Гэхдээ алдартай хүн л болсон хойно өөрийнхөө болоод гэр бүлээ хамгаалахын тулд нэмэлт хүч шаардлагатай болдог бололтой. 

Жэйсон Мамоа (Jason Momoa) - жилд 125,000 ам.доллар

6 Белла Хадид (Bella Hadid) - жилд 250 мянган ам.доллар

Белла Хадид олон улсын хэмжээнд загвар өмсөгчийн карьер эхлүүлснээсээ хойш олон нийтийн сүлжээгээр маш хурдан нэрд гарч, дэлхийн хамгийн алдартай эмэгтэйчүүдийн нэг болжээ. Алдар нэр нь өсөхийн хэрээр түүний ашиг орлого ч нэмэгдэж эхэлсэн ч олны нүднээс бултах аргагүй амьдралдаа дассан тэрээр маш сайн бие хамгаалагчтай болсон байна.

Белла Хадид (Bella Hadid) - жилд 250 мянган ам.доллар

7 Тэйлор Свифт (Taylor Swift) - жилд 400 мянган ам.доллар

Тейлор Свифт өсвөр насандаа олны анхаарлын төвд орж ирснээсээ хойш хөгжмийн салбарт нэр хүндтэй нэгэн болжээ. Тэрээр бусад оддыг бодоход харьцангуй энгийн амьдралаар амьдрахыг хичээдэг алдартан боловч фенүүд нь болон папараццичид түүнийг хашраагаад удаж байна. Үүнээс болоод тэрээр амьдралаа аль болох асуудалгүй байлгах үүднээс хамгаалагчид их хэмжээний хөрөнгө зарцуулж хэвшжээ.

Тэйлор Свифт (Taylor Swift) - жилд 400 мянган ам.доллар

8 Карди Б (Cardi b) - жилд 250 мянган ам.доллар

Карди Би мөнгөө гамнана гэж байхгүй гэдгээрээ алдартай. Тэрээр өндөр үнэтэй, чамин зүйлс худалдан авах дуртай бөгөөд тэднийгээ олон нийтийн сүлжээгээр гайхуулах ч дуртай. Мөн тэрээр байнга фенүүдээрээ хүрээлүүлдэг учраас хамгаалагчтайгаа байнга хамт явдаг байна.

Карди Б (Cardi b) - жилд 250 мянган ам.доллар

9 Хайди Клум (Heidi Klum) - жилд 50 мянган ам.доллар

Бүх цаг үеийн хамгийн алдартай загвар өмсөгчдийн нэг Хайди Клумын хувийн амьдрал олон нийтийн анхаарлын төвд байдаг нь гарцаагүй. Тэрээр гэр бүлийнхээ аюулгүй байдалд зориулж жилд 50 мянган ам.доллар зарцуулдаг гэжээ. 

Хайди Клум (Heidi Klum) - жилд 50 мянган ам.доллар

10 Кристен Стюарт (Kristen Stewart) - жилд 75 мянган ам.доллар

Карьерынхаа туршид Кристен Стюарт медиа салбарынхантай тааруухан харилцаатай байсаар ирсэн. Шар хэвлэлийнхэн түүний жүжиглэх авьяас чадварыг нь хүндэлдэг байж болох ч хувийн амьдралд арай л хэтэрхий ордог гэхэд болно. Үүнээс болоод тэрээр тодорхой арга хэмжээнд оролцох эсвэл томоохон нисэх онгоцны буудлаар нисэх үедээ нэмэлт хамгаалалт авдаг байна.

Кристен Стюарт (Kristen Stewart) - жилд 75 мянган ам.доллар

11 Бусад алдартнуудын тухайд

Блэйк Лайвли (Blake Lively) - жилд 125 мянган ам.доллар

Бусад алдартнуудын тухайд

Женнифер Лопез (Jennifer Lopez) - жилд 500 мянган ам.доллар

Кэйт Миддлтон (Kate Middleton) - жилд 20 сая ам.доллар

Анжелина Жоли (Angelina Jolie) - жилд 2 сая ам.доллар

Рианна (Rihanna) - жилд 500 мянган ам.доллар

Кэйти Холмс (Katie Holmes) - жилд 1 сая ам.доллар

Даниэл Радклиф (Daniel Radcliffe) жилд 50 мянган ам.доллар

Жижи Хадид (Gigi Hadid) - жилд 500 мянган ам.доллар

Бионсэ (Beyoncé) жилд 2-4 сая ам.доллар

Ким Кардашиан (Kim Kardashian) жилд 7 сая ам.доллар

Женнифер Лауренс (Jennifer Lawrence) - жилд 125 мянган ам.доллар

Кара Делавин (Cara Delevingne) - жилд 250 мянган ам.доллар

Жастин Бибер (Justin Bieber) - жилд 250 мянган ам.доллар

Адел (Adele) - жилд 70 мянган ам.доллар

Меган Маркл (Meghan Markle) - жилд 20 сая ам.доллар

Парис Хилтон (Paris Hilton) - жилд 500 мянган ам.доллар

Кайли Женнер (Kylie Jenner) - жилд 4.8 сая ам.доллар

Бритни Спирс (Britney Spears) - жилд 600 мянган ам.доллар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()