Өөрсдийн биеийн онцлогийг нууж, хаадаггүй үзэсгэлэнт алдартнууд

Олны танил хүмүүс гэхээр бид төгс галбир төрхтэй хүмүүсийг төсөөлдөг. Мэдээж хэрэг энэ стандартыг хадгалж, шүтэн бишрэгчдийнхээ дунд "төгс" нэрээ хадгалах хүсэлтэй олон алдартнууд жинхэнэ төрхөө нуухын тулд маш их хичээл зүтгэл гаргадаг билээ. Тэгвэл зарим алдартнууд өөрсдийн биеийн онцлогийг нууж хаалгүй, харин ч бусдад бахархан гайхуулдаг аж. 

Өөрсдийн биеийн онцлогийг нууж, хаадаггүй үзэсгэлэнт алдартнууд

1 Эмилиа Кларк (Emilia Clarke)

Эмилиа Кларк Хаадын тоглоом цувралд тоглож байхдаа жингээ барьдаг байсан ч одоо бүрэн "эрх чөлөөтэй" болсон тул гадаад төрхөндөө санаа зовохгүй байхаар шийджээ. 

Эмилиа Кларк (Emilia Clarke)

2 Энн Хэтэуэй (Ann Hataway)

Энн Хэтэуэй өсвөр насандаа илүүдэл жинтэй байсан бөгөөд жүжигчин болсныхоо дараа мэргэжлийн шаардлагаар байнга дасгал хийдэг байсан аж. Гэхдээ тэрээр саяхнаас өөрийгөө "сул тавьж" эхэлсэн байна. 

Энн Хэтэуэй (Ann Hataway)

3 Лана Дел Рэй (Lana Del Rey)

Лана Дел Рэй жин нэмсэн төрхөө нууж хаалгүйгээр цахим орчинд хувцаалцсанаасаа болж олон мянган хүнээс доромжлолын үг сонссон байна. Түүний гуалиг төрхийг харж дассан зарим шүтэн бишрэгчид нь ч дуучин эмэгтэйг биеэ хэрхэн авч явах ёстойг "зааж" эхэлжээ. Гэхдээ түүнийг өөрийн биедээ сэтгэл хангалуун байгааг нь онцлох үнэнч шүтэн бишрэгчид нь өмгөөлж байгаа юм. 

Лана Дел Рэй (Lana Del Rey)

4 Леди Гага (Lady Gaga)

Өсвөр насандаа Леди Гага жингээсээ болж сэтгэл гутралд орсноор хоолны дуршилгүй болж, дараа нь хэт их идэх өвчин туссан байна. "Би туяхан балетчин болохыг хүсдэг байсан ч аав маань орой болгон махаар дүүрэн хоол хийдэг байлаа." гэж Леди Гага нэгэн ярилцлагадаа хэлж байсан аж. Одоо дуучин бүсгүй бие галбираараа бахархаж, хүн бүрийг өөрөөрөө байхыг уриалж байгаа юм.

Леди Гага (Lady Gaga)

5 Кэйт Винслет (Kate Winslet)

Кэйт Винслетийн бие галбирыг ам уралдан шүүмжлэх мянга мянган үзэн ядагчид бий. Харин жүжигчин бүсгүй тэр бүх сөрөг сэтгэгдлийг үл тоож чаддагаа "Амьдрал гэдэг хэрэгцээгүй зүйлд цаг үрэхийн аргагүй богино шүү дээ." хэмээн тайлбарласан байна. 

Кэйт Винслет (Kate Winslet)

6 Билли Айлиш (Billie Eilish)

Залуу од Билли Айлиш нүсэр хувцаснаасаа салж, тоглолтынхоо үеэр өөрийн галбирыг харуулан шүтэн бишрэгчдээ гайхшруулсан удаатай. Энэ үйлдэл нь түүнийг гадаад байдлаар нь үргэлж доромжилдог хүмүүст зориулсан бяцхан эсэргүүцэл байсан юм. Тэрээр бага насандаа загвар өмсөгч болохыг хүсдэг байсан бөгөөд том болоод намхан хэвээрээ үлдсэндээ харамсдаг байсан гэнэ. Гэхдээ тэрээр одоо өөрийнхөө төрх байдалд сэтгэл хангалуун болж чадсан тухайгаа хуваалцсан байдаг.

Билли Айлиш (Billie Eilish)

7 Женнифер Анистон (Jennifer Aniston)

Женнифер Анистон өнөөгийн алдар нэрд хүрэхэд нь түүний гуалиг сайхан бие, гадаад төрх тодорхой хэмжээний нөлөө үзүүлсэн билээ. Чамгүй галбирлаг тэрээр хачирхалтай нь, зарим дүрд орохын тулд бараг арав гаруй кг жин хасах хэрэгтэй болдог байсан гэнэ. Одоо Женнифер хүссэн зүйлээ идэх болсон бөгөөд дасгал огт хийдэггүй аж. 

Женнифер Анистон (Jennifer Aniston)

8 Кирстен Данст (Kirsten Dunst)

Кирстен Данст өөрийнхөө үзэмжийг Холливудын стандартад нийцүүлэхээс татгалздаг байна. Найруулагч София Коппола Кирстенийг кинондоо тоглуулахын тулд жингээ хасахыг хүсэхэд тэрээр эрс татгалзаж байсан удаатай. Өөрөөрөө байхын үнэ цэнийг мэдэрсэн тэрээр эцэст нь дүрээ авч чадсан байна.

Кирстен Данст (Kirsten Dunst)

9 Дрю Берримор (Drew Berrymore)

Дрю Берримор олон жилийн турш биеийн галбиртаа санаа зовж иржээ. Тэрээр хүссэн галбиртаа орж чадаагүйгээсээ болж олон ч удаа уйлж байсан гэдгээ үзэгчдэд хуваалцаж байсан юм. Гэхдээ тэрээр одоо юунд ч санаа зовохгүй болсон гэнэ. 

Дрю Берримор (Drew Berrymore)

10 Хлоя Грейс Морец (Chloe Grace Moretz)

15 настай байхдаа Хлоя Грейс Морец хайртай жүжигчинтэйгээ нэг кинонд тоглосон байна. Гэвч Хлоя түүнээсээ татгалзсан хариу сонссоноос хойш өөрийгөө байгаа чигээр нь хүлээн зөвшөөрч сурчээ. 

Хлоя Грейс Морец (Chloe Grace Moretz)

11 Моника Белучи (Monica Bellucci)

Моника Белуччи залуудаа ер бусын гоо үзэсгэлэн, дуу алдам сайхан биеэрээ дэлхий нийтийг байлдан дагуулсан билээ. Тэрээр саяхан нэг ярилцлагын үеэр дасгал хийхээ больсон төдийгүй амттанд нугасгүй болсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. 

Моника Белучи (Monica Bellucci)

12 Флоренс Пью (Florence Pugh)

Флоренс Пьюийн гуяыг нэгэн кино шүүмжлэгч дэндүү зузаан байна гэж онцолсон байдаг. Үүнийг уншсан Флоренс "Хүмүүс миний гуянаас илүү кинонд анхаарал хандуулмаар байна." гэж хариулжээ. 

Флоренс Пью (Florence Pugh)

13 Эми Шумер (Amy Schumer)

Эми Шумер хэдийгээр илүүдэл жинтэй, царай муутай гэдгээрээ алдартай ч олон нийтийн сөрөг үзэл бодлыг тоолгүй томоохон кинонуудад тоглож, амжилт гаргаад амжсан байна. Тэрээр хөндлөнгийн хүмүүсийн онцгүй үгсийг огт хэрэгсэлгүй, өөрөөрөө байж чаддагаараа олон эмэгтэй алдартнуудаас ялгардаг. 

Эми Шумер (Amy Schumer)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()