1
Ума Турман (Uma Thurman)
Ума Турман түүний урлагийн замнал дахь нөлөө бүхий охин тэнгэр байсан юм. Квентин үзэсгэлэнт бүсгүйг Pulp Fiction киноны гол дүр болгож, алдар нэрийн оргилд гарах суурийг нь тавьсан билээ. Үүний дээр бүх цаг үеийн хамгийн алдартай киноны хэсгүүдийн нэг болох хөл нүцгэн бүжиглэдэг үзэгдэл Ума Турманд таалагдаагүй ч Тарантиногийн албан шахалтаар жүжиглэсэн гэдэг. Үүний дараа тэд дахин хамтран ажиллаж, Турман Kill Bill-ийн алуурчны дүрд тоглосноор бүр ч илүү амжилт үзүүлсэн. Хэдийгээр сүүлийн жилүүдэд энэ хоёрын харилцаа муудсан ч Квентин Ума Турманыг үргэлж хүндэлж явна гэдгээ илэрхийлсэн байдаг.
2
Мира Сорвино (Mira Sorvino)
Жүжигчин Мира Сорвино залуу сайхан төрх, адилхан дорнын соёлд дуртай гэдгээрээ Квентин Тарантиног өөртөө татсан байх. Нэрт найруулагч өөрөө дорнын киноны стилийг ашиглах дуртай байсан. Тиймээс тэд удалгүй дотносож, ихэнх оддын үдэшлэг дээр хамтдаа явж олны нүдэнд өртөх болсон байна. Сорвино алдарт найруулагчийг онцгой увидастай, эрдэм мэдлэгтэй, дур булаам хүн гэж тодорхойлж байсан удаатай. Харамсалтай нь, Сорвино, Тарантино нарын харилцаа хоёр жил гаруй л үргэлжилсэн юм. Мира Квентинийг эмэгтэй хүн болгонтой хардах болсон тул хосууд удалгүй салсан байна.
3
Маргарет Чо (Margaret Cho)
Квентин Тарантино Мира Сорвиноос сэтгэлийн шархтай салсан нь гарцаагүй. Гэсэн ч уран бүтээлч удаан хугацаагаар гуниглаагүй бөгөөд Америкт stand-up талбарт алдаршсан Солонгос гаралтай жүжигчин Маргарет Чотой хоёр сар гаруй болзсон юм. Харамсалтай нь Маргарет Чогийн хорт зуршил болох архи, мансууруулах бодисны хэрэглээг Квентин тэсвэрлэж чадаагүй аж.
4
Софиа Копола (Sofia Coppola)
Квентин Тарантино найруулагч София Копполатай богино хугацаанд үерхсэн байна. Тухайн үед София өөрийн анхны нөхөр Спайк Жонсоос салаад удаагүй, эрх чөлөөт эмэгтэй байв. Хэдийгээр тэдний хоорондох хайрын дурлал удаан үргэлжлээгүй ч Квентин, София нар сайн найзууд болж салсан байна.
5
Кортни Хофман (Courtney Hoffman)
Дизайнер Кортни Хоффман Квентин Тарантиногийн эмэгтэй хүнээс хүсдэг бүх зүйлийг нь өөртөө агуулснаараа найруулагчийн сэтгэлийг татсан байна. Тэд маш сайн гар нийлдэг байсан учраас Тарантино амьдралаа түүнгүйгээр төсөөлж чадахгүй болсон гэнэ. Тэд анх 2014 оны 6-р сард Парис хотод Cesar-ийн шагнал гардуулах ёслолын үеэр хамтдаа гарч ирснээр харилцаагаа олон нийтэд дэлгэсэн аж. Гэвч мөн л тэдний хайр эцэслэж, тус тусын замаа хөөхөөр болжээ.
6
Даниэла Пик (Daniela Peak)
2009 он Квентин Тарантиногийн хувьд түүхэн жил байсан. Тэрээр энэ онд анх Израилийн үзэсгэлэнт дуучин Даниела Пиктэй учирсан юм. Тарантиногийн хэлснээр Даниела түүний бүх насаараа мөрөөдсөн эмэгтэй мөн байсан гэнэ. Тэрээр нүд гялбам үзэсгэлэнтэй төдийгүй ухаалаг нэгэн бөгөөд урьд өмнө нь уулзаж байсан эмэгтэйчүүдэд нь байгаагүй дотоод сэтгэл татам чанартай аж. Танилцсанаасаа хойш есөн жилийн дараа тэд гэрлэж, хүүтэй болжээ. Одоо Квентин үзэсгэлэнтэй эхнэрийнхээ хамт бага хүүгээ өсгөн Израильд амьдардаг аж.