Жүжигчин Жемма Чаны мөнхийн залуу харагдах нууц

Жүжигчин Жемма Чан (Gemma Chan) бараг 40 нас хүрээд байгаа ч 20 хэдэн настай юм шиг харагддаг хэвээрээ ажээ. Тэгвэл Жемма саяхан өөрийн гоо сайхнаа хадгалах нууцаасаа дэлгэсэн бөгөөд түүнийг нь та бүхэнд хүргэе.

Жүжигчин Жемма Чаны мөнхийн залуу харагдах нууц

1 Гашуун давстай халуун ус

Жемма Чан эпсомын давстай усанд ордог бөгөөд түүнийг "гашуун давс" гэж нэрлэдэг. Энэ нь маш их хэмжээний магни агуулдаг учраас эсийн нөхөн төлжөлтийг идэвхжүүлж, цусны эргэлтийг түргэсгэж, бие махбод дахь бодисын солилцоог сайжруулж, өөх тосыг задлахад тусалдаг. Магни нь бэхжүүлэх нөлөөтэй байдаг учраас эпсомын давс нь эрүүл байх, өтгөн үстэй байхыг хүсдэг хүмүүст зайлшгүй шаардлагатай зүйл юм.

Гашуун давстай халуун ус

2 Нүүрээ сайтар цэвэрлэх

Тэрээр хэзээ ч нүүрний будагтайгаа унтадгүй бөгөөд орой бүр нүшүрээ цэвэрлээд чийгшүүлэгч тос ашигладаг ажээ. Мөн тэрээр шаардлагатай бол энгийн нойтон салфетка ашигладаг бөгөөд тэдгээр нь нүүрний тосыг давхар авдаг гэнэ. Жемма энгийн эмчилгээний бүтээгдэхүүнүүд үнэтэй брэндээс илүү гэдгийг байнга хэлдэг.

Нүүрээ сайтар цэвэрлэх

3 Өдөр бүр нарнаас хамгаалах бүтээгдэхүүн хэрэглэх

Тэрээр өдөр бүр нүүрээ нарнаас хамгаалах нь эрүүл арьстай байхын үндэс хэмээн сануулж байна. Ингэснээр үрчлээ үүсэхээс бүрэн сэргийлж чадна. Үүний хажуугаар арьсаа байнга чийгшүүлж, хэрэгтэй газар нь л пудр түрхэх хэрэгтэй гэнэ.

Өдөр бүр нарнаас хамгаалах бүтээгдэхүүн хэрэглэх

4 Нүүрний массаж

Жемма нүд нь байнга хавддаг учраас массажны аргаар түүнийг дардаг гэжээ. Үүнийг машин, онгоц гээд хүссэн газраа хийж болдог юм байна. Тус массажийг нүүрний хавдсан эсвэл таталдсан хэсгийг зөөлнөөр товшиж хийдэг юм байна.

Нүүрний массаж

5 Эрчүүдийн крем

Эрчүүдийн хөгшрөлтийн эсрэг крем нь илүү амин дэм агуулдаг учраас нүүрний хаван бууруулахдаа үнэхээр сайн гэнэ.

Эрчүүдийн крем

6 Хуурай шампунь болон нарны хамгаалалт

Жүжигчин бүсгүй шулуун үсээ огт засч янзлах боломжгүй байдаг гэжээ. Тиймээс тэрээр шүршдэг лак ашиглан буржгар хими хийлгэсэн мэт болгодог гэнэ. Шүршигч нь хуурай шампунь шиг үсийг цэвэрхэн болгохын дээр хэлбэрээ алдахаас сэргийлдэг байна. Чан мөн маалингын тос бүхий шампунийг хэрэглэн үсээ хэт ягаан туяанаас хамгаалдаг юм байна.

Хуурай шампунь болон нарны хамгаалалт

7 Нүүрний будаг

Уруул: “Миний хувьд ээж минь уруулаа улаан будгаар будаж байсан дурсамж санаанаас огт гардаггүй. Одоо би тод өнгөөр будсан уруултай байхдаа л гоо үзэсгэлэнтэй болсон мэт санагддаг. "

Хөмсөг: “Ээж хэзээ ч хөмсөгөө бүү ав гэж зөвлөсөн. Би одоо болтол зөвөлгөөг нь дагадаг. "

Сормуус: “Би урт сормуустай төрсөн нь үнэхээр азтай хэрэг. Гэхдээ сормуус маань шулуун, маш нимгэн. Тиймээс би зузаан, ус нэвтэрдэггүй сормуусны будаг түрхдэг. "

Нүүрний будаг

8 Галбираа барьдагч хоолны дэглэм баримталдаггүй

Жемма залуу насандаа жүжигчний сургуулийн төлбөрийг төлөхийн тулд загвар өмсөгчөөр ажилладаг байв. Аз болоход тэрээр төрөлхийн нарийхан галбиртай учраас хоолны дэглэм барих шаардлагагүй болжээ. Тэрээр мөн хүссэн зүйлээ идэхээс огт айдаггүй байна. Нэгэн ярилцлагадаа жүжигчин бүсгүй алдарт Оскарын улаан хивсний даашинз нь шоколадны жигнэмэг хийх халаастай байсан гэж хошигносон байна. Тэрээр мөн инстаграм хуудсандаа дуртай амттаныхаа зургийг байнга хуваалцдаг.

Галбираа барьдагч хоолны дэглэм баримталдаггүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()