Ойрын ирээдүйд хиймэл оюуны эзлэх салбарууд

Хэдийгээр орчин үед хиймэл оюун ухааныг бараг бүх зүйл дээр ашиглах болсон ч хөгжлийн түвшин нь эхэн шатан дээрээ байгаа хэмээн мэргэжилтнүүд үздэг. Гэхдээ улс орнууд болон тэргүүлэх компаниуд шинэ технологийн хөгжүүлэлтэнд асар их хэмжээний нөөц дайчлах болсон учраас хиймэл оюун ойрын ирээдүйд одоогийнхоос хамаагүй илүү боловсронгүй болно гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Тиймээс саяхан "Forbes" сэтгүүлээс илүү боловсронгүй болсон хиймэл оюун эзэлж болох салбаруудыг нэрлэснийг та бүхэнд хүргэж байна.

Ойрын ирээдүйд хиймэл оюуны эзлэх салбарууд

1 Дижитал эрүүл мэнд

Олон оронд шинэ технологийн тусламжтай өвчтөнүүдийн эрүүл мэндийг хянах болсон. Саяхан олон улсын технологийн үзэсгэлэн CES-т хүүхдүүд болон өндөр настнуудын биеийн байдлыг хянах хиймэл оюуныг танилцуулсан бөгөөд тэр нь шөнө бүтэн нойр авахад хүртэл санаа тавих гэнэ. Удахгүй хэрэглээнд нэвтрэх 5G сүлжээний ачаар мэдээллийг илүү хурдтай дамжуулдаг болсноор хүмүүсийн биеийн байдлыг зайнаас илүү нарийн хянадаг болох нь дамжиггүй. Мэдээж тэр бүх мэдээллийг хиймэл оюун ашиглан боловсруулах юм.

Дижитал эрүүл мэнд

2 Чатбот

Одоо ч ихэнх компаниуд хэрэглэгчидтэйгээ чатбот ашиглан харьцаж байгаа. Гэхдээ хиймэл оюун илүү нарийн шийдвэр гаргаж сурах юм бол энгийн харилцаа ч биш чухал уулзалтууд дээр тухайн компанийг төлөөлж шийдвэр гаргадаг болох аж.

Чатбот

3 Царай таних

Царай таних технологийг хаа сайгүй суулгах болсон. Удахгүй илүү боловсронгүй хиймэл оюуны ачаар хүмүүсийн хаана байгааг үргэлж хянахын хажуугаар нүүрний хувирал, зүрхний цохилтыг нь хэмжин бусдад аюул учруулах эсэхийг нь тооцоолох гэнэ.

Царай таних

4 Ухаалаг текст

Хүмүүсийн бичиж байгаа зүйлийг урьдаас тааварлан бүтэн текст санал болгох буюу ухаалаг текстийг бүхий л олон нийтийн сүлжээ нэвтрүүлсэн. Харин одоо ганц нэг үг бус бүтэн өгүүлбэрийг урьдаас маш сайн нарийвчлалтайгаар тайлбарладаг болох аж. Зөвхөн гараар шивэх бус хүний яриаг бүртэл ухаалаг текст ашиглан гүйцээдэг болох бөгөөд хөгжлийн үүний ачаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд чөлөөтэй цахим ертөнцөд холбогдох юм.

Ухаалаг текст

5 Хиймэл оюун ба ёс зүй

Хиймэл оюуныг ашглан буруу зорилгоор хиймэл оюун хөгжүүлэлтэнд хяналт тавих тухай эртнээс ярьж байсан ч удахгүй ийм төрлийн салбар бий болох юм байна. Өөрөөр хэлбэл тухайн хиймэл оюун нь ирээдүйд бусдад хэр зэрэг сөргөөр нөлөөлөхийг тооцоолж цаашид хөгжүүлэлтийг нь зогсоох эсэх шийдвэрийг хүн бус хиймэл оюун хянах юм.

Хиймэл оюун ба ёс зүй

6 Компьютер график

Цахим тоглоом болоод кинон дээрх компьютер графикийг хүмүүс гараараа зурж хийдэг билээ. харин хиймэл оюуны ачаар зөвхөн өгөгдлийг нь өгөөд асар их хүч хөдөлмөр, цаг хугацаа шаардах ажлаа хөнгөвчлөх боломжтой болно.

Компьютер график

7 Deepfake

Deepfake нь хиймэл оюун ашиглан бичлэг дээрх хүний царайг өөр хүнийхээр орлуулах технологи юм. Жишээлбэл та өөрийнхөө царайг алдартай жүжигчний бие дээр тавьж өөрөө кинонд тоглосон мэт харагдаж болно.

Гэхдээ энэхүү технологийг ашиглан бусдыг, ялангуяа улс төрчдийг хийгээгүй зүйлийг нь хийсэн болгож харагдуулж болно. Тиймээс бусдыг гүтгэх, сүрдүүлэх гэмт хэрэг гарах магадлал өндөр болж байгаа юм. Хэрвээ үүнийг дуу өөрчилдөг технологитой хослуулах юм бол хэнд ч итгэхийн аргагүй болно. 

Сүүлийн үед Google болон Facebook гэх мэт томоохон технологийн компаниуд хэдэн зуун мянган Deepfake бичлэгийг хиймэл оюунд таниулж жинхэнэ болон хуурамч бичлэгийг ялгахад сургаж байгаа гэнэ. Гэхдээ энэ нь тийм ч сайн үр дүнд хүрэхгүй байгаа аж.

Deepfake

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()