Япон ба Солонгос бүсгүйчүүд хоорондоо ямар ялгаатай вэ? (Япон эхнэртэй Солонгос залуугийн дүгнэлт)

Япон бүсгүйтэй гэр бүл болсон солонгос эр эх орныхоо эмэгтэйчүүдийг Наран улсын эмэгтэйчүүдээс ямар ялгаатай талаар олон нийтэд хуваалцан сонирхолтой гэмээр нэгэн ярилцлага өгчээ. Мэдээж хэрэг тэд адилхан Ази хүмүүс боловч амьдралыг үзэх үзэл гэхчлэн зарим талаараа эрс тэс ялгаатай гэнэ. Хөрш зэргэлдээ орших энэ улсуудын бүсгүйчүүд юу юугаараа тэгтлээ өөр хэрэг вэ?

Япон ба Солонгос бүсгүйчүүд хоорондоо ямар ялгаатай вэ? (Япон эхнэртэй Солонгос залуугийн дүгнэлт)

Японд болзооны бүх зардлыг эрчүүд даадаг.  Хэрэв та эрэгтэй хүн бол мэдээж бүх зүйлийг өөрөө төлөх ёстой.

Японд гэрлэхээс өмнө хамт амьдрах нь хэвийн үзэгдэл боловч Солонгост хамтын амьдрал ийм нээлттэй байх боломжгүй. Солонгост ер нь гэрлэхээсээ өмнө хамтран амьдарч бие биедээ тохирох эсэхийг шалгана гэж бараг байдаггүй. Эцэг эхчүүд үүнийг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд солонгосчууд эцэг эхээсээ их санаа зовж, эмээдэг. Хэрэв солонгосчууд оюутан байхдаа хостойгоо хамт амьдрахаар бол ихэвчлэн эцэг эхээсээ нуудаг. 

Японд хосууд ихэвчлэн бага залуугаасаа хамт амьдарч эхэлдэг бөгөөд үүнийгээ ч нуудаггүй. Солонгост үүнийг хүлээн зөвшөөрдөггүй учраас бүр ил задгай ярихаас цааргалдаг гэнэ.

Япон Солонгос эмэгтэйчүүдийн аль аль нь хөөрхөн. 

Гэхдээ Япон эмэгтэйчүүд өөрсдийгөө хөөрхөн гэж хэлүүлэх дуртай бол Солонгос эмэгтэйчүүд үзэсгэлэнтэй гэж дуудуулахыг илүүд үздэг. 

Япон эмэгтэйчүүд маш эмэгтэйлэг, эмзэг турьхан шинж чанартай.

Харин Солонгос эмэгтэйчүүд коллежид ч, ажил эрхлэлтээрээ ч өрсөлдөх чадвартайн зэрэгцээ ёс суртахууны хувьд маш чанд хатуу байдаг. Тэд тодорхой хэмжээний амжилтад хүрэхийг, санхүүгийн хувьд хараат бус байхыг хүсдэг. Тэгвэл Япон эмэгтэйчүүдэд ийм хүсэл эрмэлзэл ховор байдгаар барахгүй бие даасан байхыг эрхэмлэдэггүй.

Япончууд өчүүхэн зүйлд ч гэсэн баярлалаа гэж хэлэх дуртай бөгөөд маш эелдэг зантай. Тэд жижиг зүйлийг анзаарч, үнэлдэг бөгөөд бүх зүйл дээр үргэлж талархдаг байна. Түүнээс гадна тэд албан тушаал, нийгмийн байдлаас үл хамааран хүн болгонд талархаж, бүгдээс уучлалт гуйдаг. Япончууд хүн бүрт адилхан эелдэг ханддаг.

Харин Солонгосчуудын дунд баян ядуугийн ялгаа их учраас эелдэг хандахыг өөрөөр хүлээж авдаг. Япончууд эцэг эхээ арай бага хүндэлдэг. Солонгост эцэг эхийн үг хамгаас чухал тул солонгосчууд хэзээ ч тэдний хэлснээс гарахгүй, мөн ямар нэг зүйл хийхээр бол аав, ээжийнхээ санал бодлыг харгалзан үзэж, заавал зөвшөөрөл авдаг. Солонгосчууд эцэг эхтэйгээ ойр ойрхон холбоо барьж, бэлэг өгөх нь элбэг байдаг ч япончууд тийм зүйл хийдэггүй гэнэ.

Хэрэв солонгос хүн гэр бүлээсээ хол амьдардаг бол онцгой мэдээ байхгүй байсан ч гэсэн долоо хоногт нэг удаа эцэг эхтэйгээ холбоо барьдаг. Гэвч Япончууд онцгой шалтгаан байхгүй бол олон удаа холбоо барих шаардлагагүй гэж үздэг. 

Япон эмэгтэйчүүд хоол хийх тийм ч дуртай биш. 

"Би япон эмэгтэйтэй гэрлэхдээ япон хоол хэтэрхий цөөн төрөлтэй гэж боддог байсан. Ялангуяа намайг ажлаасаа оройтож ирэхэд тэд надад будаа, загас, шөл хийж өгдөг байсан. Солонгост шөл, загас гэх мэт үндсэн 2 хоолтойн дээр, 3-4 хачиртай байх нь хэвийн үзэгдэл байдаг.

Гэхдээ Япон найзууд маань гэрээс илүү гадуур хооллохыг илүүд үздэг учраас хоолоо өөрсдөө хийнэ гэж байхгүй. Мөн өлсөх юм бол дэлгүүрээс урьдчилж бэлтгэсэн бэнто (савтай хоол) авч иддэг.

Япончууд өдөр тутмын амьдралдаа хувцсаа хэрхэн яаж хатаах эсвэл угаалгын өрөөг хэрхэн яаж ашиглах гээд маш олон онцлог дүрэмтэй. Мөн ширээн дээрх ёс зүйн дүрмүүд бас өөр өөр байдаг. Солонгост тохойгоо ширээн дээр тавиад хоол идэж байхдаа чимээ гаргах нь хэвийн үзэгдэл боловч Японд үүнийг бүдүүлэг үйлдэлд тооцдог.

Япончууд маш няхуур, бүх зүйл дээр хэт болгоомжтой ханддаг, шинэ зүйл туршиж үзэхээс эмээдэг, адал явдлаас зугтдаг, заримдаа шийдэмгий алхам хийж чаддаггүй. Хүүхэд хүмүүжүүлэх тухайд Япончууд хүүхдүүдийнхээ хүслийг хүндэтгэж, хүссэн зүйлээ хийх боломжийг олгодог.

Солонгост эцэг эхчүүд хүүхдүүдээ бүх хүчээ сурч боловсроход зориулахыг шаарддаг. Харин хүүхдүүдийн өөрсдийнх нь хүслийг сонсдоггүй бөгөөд эцэг эхийн зөв гэснийг хүүхэд дагах ёстой байдаг.

Эцэст нь солонгос эр өөр уламжлал, өөр соёлтой хүмүүс хамт амьдрахад ямар ч тохиолдолд бэрхшээл үүсдэг болохыг ухаарсан тэрээр өөр орны эмэгтэйтэй гэрлэхэд тулгардаг зарим бэрхшээлүүдийг хуваалцахыг хүссэн нь энэ аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()