Үзэсгэлэнт ээжийнхээ замналыг дагаж, мэргэжлийг нь өвөлсөн охид

Зарим жүжигчдийг хараад бид “Хөөх... энэ чинь түүний охин байсан юм уу. Тэгвэл ч нэрд гарах нь аргагүй л юм байна” хэмээн уулга алдацгаах нь бий. Сэтгэл судлаачид эцэг эхийн авьяас хүүхдэд өвлөгдөж болдог гэж үздэг. Үүнийг батлах мэт үр хойч нь хүртэл Холливудад нэрээ гаргаж яваа алдартнуудыг бэлтгэн хүргэж байна.

Үзэсгэлэнт ээжийнхээ замналыг дагаж, мэргэжлийг нь өвөлсөн охид

1 Нене Черри болон Мэйбл (Nene Cherry, Mabel)

80-аад оны R&B дууны хатан хаан гэгддэг Нене Черри өөрийн охиныг сайн өсгөж хүмүүжүүлсний дээр урлагийн ертөнцөд хүртэл байр сууриа олоход нь тусалжээ.

Нене Черри болон Мэйбл (Nene Cherry, Mabel)

2 Блит Даннер, Гвинет Пэлтроу, Апль Мартин

Оскарын шагнао хүртэж байсан Гвинет Пэлтроу мөн кино урлагт нэртэй ээжээсээ авьяасаа өвлөн авчээ. Блит 1776 (1972), The X-Files (1998), Meet the Parents (2000) гэх мэт кинонуудад тоглож байжээ. Гвинет дэлгэцийн урлагаас гадна амьдарлын хэв маягийн Goop гэх компанийг удирдаж байна. Охин Апль кареераа эхлүүлээгүй ч, гэр бүлийг нь бодолцвол амжилттай байх нь аргагүй.

Блит Даннер, Гвинет Пэлтроу, Апль Мартин

3 Лиза Боне болон Зои Кравиц (Lisa Bonet, Zoe Kravitz)

Зои мөн ээж шигээ алдартай жүжигчин болохоор хичээж байгаа бөгөөд хэд хэдэн том бүтээлд тоглоод амжсан гэнэ. Түүний аав нь алдарт дуучин Ленни Кравиц юм.

Лиза Боне болон Зои Кравиц (Lisa Bonet, Zoe Kravitz)

4 Иоланда Фостер болон Жижи Хадид

Америкийн шилдэг загвар өмсөгчдийн нэг, сахиусан тэнгэр Жижи Хадид бол жүжигчин Иоланда Фостер (Yolanda Foster)-ийн охин аж. Иоланда 3 хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд тэднээс хамгийн авьяастай нь Жижи юм. Түүнээс ээжийнхээ өөртөө итгэлтэй, нууцлаг зан чанар, ихэмсэг бардам дүр төрх илхэн харагддаг.

Иоланда Фостер болон Жижи Хадид

5 Типпи Хедрен, Мелани Гриффит, Дакота Жонсон

Жүжигчин Типпи Хедрен (Tippi Hedren) нь найруулагч Альфред Хичкокийн онгод тэнгэр байгаад зогсохгүй, "Birds" (1963) кинонд бүтээсэн дүрээрээ олны анхаарлыг татаж байсан билээ. Охин Мелани ээжийнхээ зам мөрийг дагаж, урт хөл, авьяасаараа богино хугацаанд нэрд гарсан. Working Girl (1988) кинонд бүтээсэн дүрээрээ Алтан Бөмбөрцөг кино наадмаас Шилдэг Эмэгтэй Жүжигчин төрлийг хүртэж байжээ. Харин одоо түүний охин болох Дакота Жонсон "Грейгийн амьдралын 50 сүүдэр" цувралын ажлаа дуусгаад, илүү нухацтай дүрүүдэд төвлөрч байна.

Типпи Хедрен, Мелани Гриффит, Дакота Жонсон

6 Синди Кроуфорд ба Кайя Гербер (Cindy Crawford, Kaia Gerber)

Синди Кроуфорд 90-ээд онд дэлхийг гоо үзэсгэлэнгээрээ байлдан дагуулж байсан билээ. Тэгвэл түүний охин мөн загварын тайзан дээр хүч үзэж, томоохон брэндүүдийн нүүр царай болжээ. Эхэндээ Синди охиноо загвар өмсөгч болоход нь дургүй байсан ч Кайя өөрийн саналаар ээжийнхээ шийрийг хатаахаар шийджээ.

Синди Кроуфорд ба Кайя Гербер (Cindy Crawford, Kaia Gerber)

7 Бетти Уитерспүүн, Рийс Уитерспүүн, Ава Филипп

Гурван үеэрээ гоо үзэсгэлэн, авьяас билгээ гайхуулсан эдгээр бүсгүйчүүдээс Рийс хамгийн алдартай нь ч Ава ээжээсээ илүү нэр хүнд олох нь цаг хугацааны л асуудал. Рийсийн ээж Бетти Уитерспүүн охиддоо саруул ухаан, гайхалтай гадаад үзэмжийг өвлүүлэн өгчээ. Рийс өөрөө Алтан Бөмбөрцөг кино наадмаас шагнал хүртэж байсан амжилттай жүжигчин юм. Авагийн хувьд зурагчин ч, ямар ирээдүй хүлээж байгааг нь таамаглахаас өөр аргагүй.

Бетти Уитерспүүн, Рийс Уитерспүүн, Ава Филипп

8 Ума Турман ба Майя Хоук (Uma Thurman, Maya Hawke)

Майя Хоук ээж шигээ жүжигчин болохоор шийдсэн бөгөөд "Stranger things" цуврал болон "Once upon a time in Hollywood" кинонд тоглосон байна.

Ума Турман ба Майя Хоук (Uma Thurman, Maya Hawke)

9 Галина Йовович, Милла Йовович, Эвэр Габо Андерсон

Тэд ЗХУ-д амьдардаг байхад Миллагийн ээж жүжигчин байжээ. Энэ нь ч охиных нь кареерт эерэгээр нөлөөлсөн байна. Тэрээр Resident Evil киноны дүрээрээ олонд танигдсан. Охин Габод тэдний авьяас өвлөгдөн очжээ. Габо Миллагийн хамтаар Resident Evil: The Final Chapter (2016) кинонд тоглосон бөгөөд одоо Black Widow-ийн Наташа Романоффын дүрийг бүтээж байгаа билээ.

Галина Йовович, Милла Йовович, Эвэр Габо Андерсон

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()